No menu items!
HomeЗөвлөгөөАяга таваг угаагч бодисын найрлаганд чухам юу агуулагддаг вэ

Аяга таваг угаагч бодисын найрлаганд чухам юу агуулагддаг вэ

-

Аяга, таваг угаагч шингэн нь арьсыг бага цочроогч шинж чанар бүхий хөөс үүсгэх чадвартай гадаргуугийн идэвхт бодисоос бүрддэг. Угаалгын бодис бүтээхээс өмнө Дэлхийн 1-р дайны үед Германд аяга таваг угаахад натрийн карбонатыг ашигладаг байсан. Аяга, таваг угаагч шингэнийг 20-р зууны дунд үеэс үйлдвэрлэж эхэлсэн байна. 2005 онд аяга, таваг угаагч шингэний жижиглэн худалдааны орлого нь 10 тэрбум долларт хүрчээ.

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч бодис, үнэрт бодисууд ордог. Зарим аяга, таваг угаагч шингэний найрлагад фосфор агуулагддаг ба фосфор нь бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд саад учруулдагтай холбоотойгоор АНУ-ын зарим мужид фосфор агуулсан аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхийг хориглосон.

2010 онд АНУ-д зарим угаагч шингэн дэх триклосаны асуудал сөхөгдөн гарч ирсэн. Триклосан нь микробын эсрэг үйлчилгээтэй бодис ба фосфорын адилаар бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд саад учруулдаг байна. АНУ-ын Хүнс ба эмийн удирдах газраас аяга, таваг угаагч шингэнд триклосан агуулагдах нь эрүүл мэндийн  хувьд ямар ч үр ашигггүй гэдгийг тогтоосон байна. 2014 оны байдлаар АНУ-ын зарим мужууд триклосан агуулсан аяга, таваг угаагч шингэн хэрэглэхийг хориглосон байдаг.Зарим аяга, таваг угаагч шингэнүүд нь мөнгө, алтны хольцтой эдлэл, нэг удаагийн пластик, тугалга, модон, хүрэл, цагаан тугалган эдлэлийг гэмтээдэг тул эдгээр эдлэлийг гараар угаавал тохиромжтой.

Аяга, таваг угаагч шингэний гол найрлаганд ордог анионы болон ионы бус гадаргуугийн идэвхт бодис, үнэрт бодисууд нь арьс цочроох болон гарын экзема үүсгэх эрсдэлтэй. Иймээс мэдрэмтгий арьстай хүмүүс аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд бээлий өмсөх хэрэгтэй. Аяга, таваг угаагч шингэний найрлагад ордог анионы болон ионы бус гадаргуугийн идэвхт бодисууд нь хорон чанар багатай бодисууд юм.

АЯГА, ТАВАГ УГААГЧ ШИНГЭНИЙГ ХАДГАЛАХ

Тасалгааны температурт, сэрүүн, хуурай газарт, хүйтэн, халуун нөхцөлд хадгалахад тохиромжгүй, хүүхдээс хол байлгах, бүтээгдэхүүний шошгыг гэмтээхгүйгээр хадгална.

АЯГА, ТАВАГ УГААГЧ ШИНГЭНИЙГ ЗАЛГИХ ЭСВЭЛ НҮДЭНДЭЭ ХҮРГЭСЭН ТОХИОЛДОЛД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ ВЭ?

  • Нүдэндээ хүргэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлж угаах, хэрэв шинж тэмдэг хадгалагдаж байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх;
  • Залгисан тохиолдолд маш хурдан ус уулгах, бөөлжүүлж болохгүй, хэрэв шинж тэмдэг хадгалагдаж байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ.

АЯГА, ТАВАГ УГААГЧ ШИНГЭНИЙ НАЙРЛАГАД ЯАГААД ГАДАРГУУГИЙН ИДЭВХТ БОДИС ОРДОГ ВЭ?

  • Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб(усанд дургүй, усыг хөөдөг) болон гидрофиль(усанд дуртай) бүлгүүдийг агуулдаг байна.
  • Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб бүлгээрээ аяга тавган дээрх өөх тостой, гидрофиль бүлгээрээ устай холбогдох ба гидрофиль бүлэг нь илүү хүчтэй учир, аяга, тавган дээрх өөх тос урсаж алга болдог байна.

АЯГА, ТАВАГ УГААГЧ ШИНГЭН ХУДАЛДАН АВАХ, ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Фосфор, триклосан агуулсан аяга, таваг угаагч шингэн худалдан авахгүй байх;
  • Аяга, таваг угаагч шингэний найрлаганд ордог гадаргуугийн идэвхт бодисоор бохирдсон хоол идэхгүйн тулд аяга, тавгийг хөөсгүй болтол нь усаар угаах, зайлах;
  • Мэдрэмтгий арьстай хүмүүс бээлий өмсөж хэрэглэх;
  • Үнэрт бодисноос харшилтай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд