No menu items!
HomeБоловсролОлон нийтийн сүлжээг зөв ашиглахын тулд дараах 3 алхмыг хийгээрэй

Олон нийтийн сүлжээг зөв ашиглахын тулд дараах 3 алхмыг хийгээрэй

-

Би үргэлж олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хамааралтай байсан. Магадгүй би ганцаараа биш байх. Цукербергийн Харвардын дотуур байрны өрөөнд өнгөрөөсөн тэрхүү өдрүүдийн ачаар би дижитал ФОМО-н (алдахаас эмээх айдас) бодит жишээгээр амьдарч байна.

Олон жилийн турш миний гар, утасны түгжээ тайлах, гүйлгэх горимд маш их дассан. 2020 он, дэлхий ертөнц хөгжихийн хэрээр миний муу зуршил бас нэмэгдсэн. Мэдээ мэдээллийг алхам бүрт алдахгүй үзэж, шинэ статус болгоныг хардаг байв.

Цар тахлын улмаас аль хэдийн жин нэмсэн мэдрэмж төрөхийн дээр миний сошиал медиа хэрэглээ намайг байнгын муу зүйлрүү татаж байна. Би ядарч туйлдсан. Сэтгэцийн байдал маань түгшүүртэй болж сошиал сүлжээ надад хэрхэн нөлөөлж байгаад би санаа зовж эхэлсэн. Ялангуяа цар тахлын улмаас айдас, стрессийн түвшинг аль хэдийн мэдэрч байсан болохоор.

Хорио цээрийн дэглэмд байх нь бас тус болсонгүй. Би хэтэрхий их цагийг сошиал орчинд зарцуулж суудаг болов. Өглөөнөөс орой хүртэл аппликейшн ашиглаж, утсаа харах нь миний сэтгэцийн эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс би үүнийг засахын тулд хэдэн зүйл хийхээр шийдсэн юм.

1. Нийгмийн хүртээмжийг багасгах

Би твиттер, фэйсбүүкээ утаснаасаа устгасан. Миний утсан дээр сошиал медиа програмууд байгаа нь утсаа хүссэн үедээ ашиглаж, мэдээлэл гүйлгэж суухад хялбар болгосон юм. Цаг агаар шалгах уу, имэйлд хариу бичих үү, сонссон дуугаа өөрчлөх үү гээд утсаа авах болгондоо би ихэнхдээ хоёр апп-ыг шалгадаг байсан.

2. Ашиглалтын хуваарь гарга

Програмуудыг утаснаасаа устгасны дараа би өдөр бүр нэг цаг л компьютерээ шалгах боломжийг өөртөө олгосон. Олон нийтийн мэдээллийн сайтууд үнэ цэнэтэй мэдээ бэлтгэдэг гэдэгт би итгэдэг. Би платформуудыг амьдралаасаа бүр мөсөн зайлуулахыг хүсээгүй. Би зөвхөн хэрэглээгээ хязгаарлахыг л илүүд үзсэн юм. Өдөр бүр, ихэвчлэн үдээс хойш би твиттер, фэйсбүүкийг ашиглахын тулд өөртөө нэг цаг өгдөг. Би юу болж байгааг, хүмүүс юу яриад байгааг шигшиж үздэг. Энэ хугацаанд би өөрийгөө хариуцлага хүлээх, сахилга баттай болгох дадал зуршилтай болгосон.

3. Сонголт хийх

Би програмуудыг ашиглахдаа ном, подкаст, сайн бичсэн нийтлэл гэх мэт илүү баялаг, хэрэгтэй контентыг үздэг болсон. Твиттерт үл мэдэгдэх эх сурвалжаас сенсацитай мэдээлэл авч суухын оронд COVID-19 шинэчлэлтүүдийн талаар, албан ёсны мэдээллийн сайтуудыг шалгаж, чухал хэвлэлийн мэдээг сонгож эхэлсэн. Би хэрэггүй аппликейшнаа устгасан тул утга учиртай контентод илүү их цаг заваа зориулдаг болсон. Би урьд урьдынхаас илүү олон номыг дуусгаж, подкастаа дарааллаар нь сонсож байгаа.

Ном ба шинжлэх ухаан

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, ганцаардал, тэр ч байтугай FOMO-ийн хооронд тодорхой холбоосууд байдаг. Зүгээр л утсаа ашиглах нь дээр дурдсан бүх зүйл буурахад хүргэдэг.

Сонирхолтой нь, утасны хэрэглээг өдөөх түгээмэл зүйлс байдаг. Та хэдэн ч настай бай хамаагүй уйтгартай байдал, эвгүй байдал, тэвчээргүй байдал, айдсыг даван туулахын тулд утсаа механизм болгон ашигладаг гэсэн үг юм.

Сэтгэцийн эрүүл мэнддээ амралт өгье.

Миний сурсан зүйл

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь давуу талтай боловч энэ нь донтуулах чадвартай. Та илүү их цагийг үүнд зарцуулаад байвал энэ нь таны сэтгэцийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Аппликейшн ашиглах цаг заваа хязгаарласнаар илүү хөнгөн болж, тайвширч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах болсон.

Эцэс төгсгөлгүй мэдээлэлд автахгүй байх, мэдлэг болохоор сонирхолтой, утга учиртай агуулгыг үзэж  цагаа зөв ашиглах болсон.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд