No menu items!
HomeБоловсролМ. Алтанцэцэг: Энгийн зүйлд талархаж сурах нь хамгийн агуу зүйлсийн эхлэл

М. Алтанцэцэг: Энгийн зүйлд талархаж сурах нь хамгийн агуу зүйлсийн эхлэл

-

Хувь хүний хөгжлийн институтын захирал М. Алтанцэцэгийн “Мөрөөдөл, зорилгоо хэрхэн биелүүлэх вэ, бидний мөрөөдөлд юу саад болдог вэ” сэдэвтэй лекцийг хүргэж байна.

МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХЭД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

 Мөрөөдлөө бодитой болгож, өмнөө тулгарах саадуудыг даван туулж урагшлахгүй бол мөрөөдөл хий хоосон төсөөлөл, хий хоосон үлгэр болж үлддэг. Мөрөөдөж байгай зүйлс бодитой байх, мөрөөдөлдөө хүрэхэд саад болдог хэд хэдэн зүйлс бий.

БИЕЛЭГДЭЭГҮЙ ЗОРИЛГУУД

– Мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн  их саад болдог зүйл нь биелэгдээгүй зорилгууд байдаг. Зорилго биелэгдээгүй тохиолдолд хүн урамгүй болж, ингэснээр дараагийн зорилго, мөрөөдөлд саад болж байдаг. Зорилгуудаа биелүүлэхийн тулд алсын хараа маш чухал. Алсын хараа нь зорилгоос ялгаатай. Зорилго гэдэг бол мөрөөдөлдөө хүрэх алхам буюу бодитой зүйлс байдаг бол алсын хараа нь амьдралыг ерөнхийд нь, томоор харах юм. Би 40, 50 насандаа юу хийсэн бүтээсэн байх юм, энэ хорвоод амьдарч байгаагийн утга учир юу билээ гэсэн өргөн цар хүрээтэй бодлогыг алсаа хараа гэнэ. Алсын хараатай мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар ямар зорилтуудыг тавих нь мөрөөдөлд хүрэх шатууд болдог.

Тавьсан зорилгодоо уян хатан хандах

 Ирээдүйн амьдралаа 40, 50 жилээр алс харж, мөрөөдөөд түүндээ хүрэхийн тулд маш хатуу зорилго тавихаас өмнө нийгмийн хөгжлийн хурдыг зөв тооцоолох хэрэгтэй. 5, 10 жилийн өмнөх амьдралыг эргэн харахад асар их зүйлс өөрчлөгдсөн. Энэ мэдээж техник, технологийн хурдтай салшгүй холбоотой. 1960-1990 он хүртэл нийгмийн хөгжил тогтвортой байсан тул хүмүүс амьдралаа 40, 50 жилээр төлөвлөхөд төдийлөн өөрчлөлт мэдрэгдэхгүй байсан цаг үе. Гэтэл одоо хэтэрхий хатуу зорилго тавих боломжгүй цаг үе болоод байна. Нөхцөл байдлаас шалтгаалан зорилгодоо уян хатан хандах нь чухал. Гэхдээ зорилгоо бүр мөсөн өөрчлөхүйгээр ерөнхий чиг шугамаа баримтална.  Ерөнхий чиг шугамаа баримтлаагүйгээс үүдэн биелэгдээгүй зорилгууд ихэсдэг. Хэтэрхий том зорилго, өөрийн хүч хүрэхгүй, давахгүй зорилгуудыг өмнөө тавьчихаад түүндээ хүрэхгүй болохоор сэтгэлээр унадаг. Тиймээс алсын хараа зорилгууд нь хэмжигдэхүйц, хүрэхүйц, өөрийн чадвар, боломжид таарсан ухаалаг байх нь чухал. Үүний дараа насны эцэс хүртлээ хийж амжуулах зүйлсийн төлөө өнөөдөр юу хийх вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй.

-Төлөвлөгөө, зорилго хоёрын ялгаа, заагийг тайлбарлаж өгөхгүй юу, Төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ, долоо хоногоор, сараар эсвэл жилээр гаргах ёстой байдаг уу?

– Алсын хараа гэдэг нь амьдралыг томоор харахыг хэлэх бол зорилго нь түүндээ хүрэхийн тулд юу сурсан, юу мэдсэн, хэрхэн бэлтгэгдсэн бэ гэдэг зүйлс. Тухайлбал, гадаад сурна, мэргэжлээрээ магистрт сурна, 5 жилийн дараа гэр бүлтэй болно зэрэг бол зорилго. Төлөвлөгөө гэдэг нь стратеги боловсруулна гэсэн үг. Гадаадад сургууль төгсөөд мэргэжилдээ илүү мэргэшихийн тулд одооноос юу хий эхлэх вэ гэдэг үйлдлүүдийн жагсаалт. Хамгийн чухал нь төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн зүйлээ хийдэг байх. Төлөвлөгөө нь алсын хараанаас урган гарсан, уялдаа холбоотой байна. Өнөөдөр юу хийдэг юм билээ, үүнийг хийе гэж гэнэт төлөвлөх биш.

БУРУУ ХАРИЛЦАА, БУРУУ ХАНДЛАГА

Харилцааны доголдолтой, дотоод зүрх сэтгэл, хандлага буруу байх юм бол мөрөөдөл биелэх боломжгүй болдог. Буруу хандлагатай, дотроо үргэлж сөрөг бодол тээж явдаг хүмүүст мөрөөдөл ч байдаггүй. Сүүлийн үед ажлын байран дээр тавигдах  шаардлага нь ур чадвараас илүү хандлагыг чухалчилдаг болсон. Хандлага гэдэг нь тухайн хүн дотроо ямар бодол тээж явдаг, ямар хүсэл тэмүүлэлтэй байна, энэ салбартаа хэрхэн өсөж, өндийх вэ гэдгийг шалгах шалгуур болдог.

Сэтгэл хөдлөлийн банкаа бид дандаа дүүрэн байлгах ёстой. Өөрийн хийж буй зүйл, ярьж буй зүйлдээ итгэлтэй байх, инээмсэглэл, талархал, баяр хөөр эелдэг харилцаа, бие биедээ хандах хандлага, биенээ харалах зэрэг зүйлс бидний сэтгэл хөдлөлийн банкыг дүүргэж байдаг.

Амныхаа үр жимсээр сайн сайхнаар цадна гэж үг байдаг. Бидний амнаас гарч буй үг бүр хандлагыг маань илэрийлдэг. Гадаа яасан муухай хүйтэн юм, яасан их утаатай юм, ажил бүтэхгүй байна, татвар нэмчихлээ зэрэг байнга сөрөг, муу бодолтой байх нь бидний мөрөөдөл биелэх эсэхийг шийдэж байдаг.

БУРУУ ШИЙДВЭРҮҮД

Буруу шийдвэр гаргах нь төлөвлөгөө, зорилго, мөрөөдлийг үгүй хийдэг. Тиймээс би хэрхэн шийдвэр гаргадаг вэ, шийдвэрээ юун дээр үндсэлэдэг вэ, шийдвэр гаргахдаа үр дагаврыг бодож үзэж байна уу, үгүй юу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Буруу шийдвэр харамслыг л дагуулдаг учраас өнгөрсөнтэйгөө зууралдах, хэн нэгэн, ямар нэгэн зүйлээс бурууг хайх шалтгаан болдог. Ихэнх хүмүүс тухайн үеийн сэтгэл хөдлөл, эмоциороо шийдвэрээ гаргадаг. Гэтэл энэ нь түр зуурынх тул эргээд харамсахад хүргэдэг. Ухаалаг, зөв, холыг харсан шийдвэрийг гаргах нь тухайн үедээ хэцүү мэт санагддаг ч хэдэн сар, жилийн дараа зөв байсан нь батлагддаг.

-Шийдвэр гаргасандаа харамсахгүй байхын тулд хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ, Сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр алдах үе байдаг юм байна. Тэгвэл онох үе байдаг уу?

-Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр ер нь оновчтой байдаггүй. Урт хугацааны, үр дагавар харсан шийдвэр нь сэтгэл хөдлөлөө дарж, бодож байж гаргадаг шийдвэр.

 Буруу шийдвэр гаргахаас сэргийлдэг энгийн аргууд:

-Хэт их өлсөхгүй байх /хүний бие мах бод тэжээлээр дутагдсан үед уур уцаар төрдөг/

-Хэт их уурлахгүй байх

-Ганцаардахгүй байх /ганцаараа байхаас өөр зүйл. Хүнд ганцаараа байх тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Энэ нь өөр рүүгээ өнгийж харах боломжийг олгодог. Ганцаардлаас гарахахын тлд өөрийгөө ялах, бусдыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон зүйлс хэрэгтэй болдог./

-Хэт их ядрахгүй байх

БУРУУ ҮНЭТ ЗҮЙЛ

Амьдралын явцад гэр бүлийн орчин, нийгэм, найз нөхөд, эцэг эх, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан бие хүний хөгжил дэвшил, төлөвшилтэй холбоотойгоор үнэт зүйлс бүрэлдэж бий болдог. Хүн бүрт бүргэд мэт нисэх боломж байдаг боловч өөрт байгаа хүчийг ашилахгүй, нээж илрүүлээгүйгээс болж олон хүн тахианы амьдралаар амьдардаг. Өөртөө итгэх итгэлгүйгээс болж гайхалтай үнэт зүйлсээ ашиглаагүй хүмүүс олон байдаг. Хүн өөрт үнэ цэнэтэй зүйлсээс сонголт хийснээр тэр нь үнэт зүйл болдог. Үнэт зүйлстэй хүн буруу шийдвэр гаргахгүй, ямар нэгэн зүлйиг бодож тунгаадаг, сэтгэлийн хөөрөлд автах нь бага, аливаа зүйлийг өргөн цар хүрээгээр харж байдаг. Өвдсөн хүний хувьд амь нас, эрүүл мэнд үнэт зүйл болдог. Гэтэл  зөвхөн өвдсөн үед ч бус хүн бүхний хувьд үнэт зүйл нь эрүүл мэнд байдаг. 1970-аад оны үед эрдэмтэд бие махбодийн өвчлөлийн 75 хувь нь сэтгэл санаатай холбоотой гэж ярьдаг байсан бол саяхан Шанхайд болсон Сэтгэл судлалын Олон Улсын хурлаар эрдэмтэд бие мах бодийн өвчлөлийн 85-90 хувь нь сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэнд үнэ цэнэтэй зүйл гэж бодож байгаа бол ямар нэгэн алхам хийх хэрэгтэй.

ҮР БҮТЭЭЛГҮЙ БАЙДАЛ

Санаачлагагүй байдал, түрүүлж ямар нэгэн үйлдэл хийгээгүйтэй холбоотой. Хүн өөрөө л өөрийнхөө амьдралыг бүтээдэг. Үр бүтээлгүй хүний мөрөөдөл замхарч, мананд төөрсөн мэт болдог. Тиймээс өөрөө санаачил, өрөө хөдөлмөрлө, өөрөө хийж эхэл.

Өдөр бүр 1 хувийн өндөр бүтээмжийн зарчим

Өдөр бүр нэг хувь илүү /хийж байгаа зүйлийнхээ бүтээмжийг өдөрт ердөө нэг хувиар хэмэгдүүлэх, ингэж ахиснаар гайхалтай үр дүнд хүргэдэг/

Салхин шуурга мэт биш урсгал үс шиг зөөлөн байна /Хийх зүйлээ байнгын тогтмол хийх/

Богино хугацаанд хэт их хүлээлт бүү тавь

ҮЛ УУЧЛАЛ

Гомдол, үзэн ядалт, муу муухай бодлуудыг тээх нь тухайн хүний хандлагыг тодорхойлдог. Гомдол, үзэн ядалт тээдэг хүн өөрөө маш их зовохоос гадна урт удаан хугацаанд сэтгэлдээ тээснээр амжилтыг үгүй хийдэг. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг сөхөн үзэхэд тэдэнд гомдол, үзэн ядалт байдаггүй. Гомдол, үзэн ядалтыг ялж байж эрх чөлөөтэй болдог.  Сөрөг бодлыг тээж явдаг хүмүүсийн аливаа зүйлийг эерэгээр харах, зөв сэтгэн бодох тархины үйл ажиллагаанд алдаа гардаг.  Үүнээс салах арга нь уучлал. Уучлахгүй бол мартана гэж байдаггүй. Гэхдээ энэ нь тийм амар зүйл биш.

Уучлахгүй байх шалтгаанууд

Уучлах хүсэлгүй байх

Юу болсон талаах байнга бодох

Бадам зан

Айдас- уучлал гуйвал сул дорой мэт харагдах вий

Буруу зөвлөгөөнүүд

Сэтгэл хөдлөлдөө автах

ҮЛ ТАЛАРХАХ СЭТГЭЛ

Ямар нэгэн зүйлд талархах сэтгэлгүй бол, баярлалаа гэж хэлж чаддагүүй бол мөрөөдөл биелдэггүй. Сэтгэл судлаачид “талархал бол амьдралын даатгал” гэж хэлдэг. Болж буй бүх зүйлд талархах юм бол хүн урагшилж хөгжих, аз жаргалтай, баяр хөөртэй байх боломжтой. Байхгүй зүйлдээ төвлөрөх үед талархах сэтгэл алдагддаг. Энгийн зүйлд талархаж сурах нь хамгийн агуу зүйлсийн эхлэл байдаг. Талархал бидний хувь тавиланг эргүүлэх амжилтын эхлэл болдог.

Эх сурвалж: VTV Live

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд