No menu items!
HomeХоол, шим тэжээлХаниад хүрсэн үедээ дараах 5 хүнснээс татгалзаарай

Ханиад хүрсэн үедээ дараах 5 хүнснээс татгалзаарай

-

Нус гоожиж, хоолой загатнах, зогсолтгүй найтаах нь таныг ханиад хүрснийг илтгэж буй шинж. Танд одоогоор хоолны дуршил байхгүй байж болох ч та ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй хэвээр байна. Зөв хоол хүнс нь таны дархлааг бэхжүүлж, өвчний шинж тэмдгийг эрс сайжруулахад тусалдаг бол буруу хоол хүнс нь таныг улам бүр дордуулна.

Зайлсхийх хоол хүнс:

1.Гүзээлзгэнэ

Ханиад хүрсэн үед үүнийг супер хүнс гэж бодож магадгүй, гэхдээ энэ нь эсрэгээрээ байдаг. Гүзээлзгэнэ нь гистамин ихээр ялгаруулдаг тул хамар, синусын хэсэгт таагүй мэдрэмж төрүүлдэг.

2. Амттан

Амттан нь нь элсэн чихэр ихтэй байдаг. Элсэн чихэр идэх нь таны дархлааг муутгаж,  цусны цагаан эсэнд өвчнийг үүсгэж буй нянтай тэмцэх чадварыг түр зуур дардаг. Үүнээс болж өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлэхийг хүсэхгүй бол чихрийн хүслээ хяналтандаа байлгахыг хичээх хэрэгтэй.

3. Боловсруулсан хоол хүнс

Бүх боловсруулсан хоол хүнс нь эрүүл мэндэд хортой, буруу сонголт биш боловч зарим нь давс, элсэн чихэр, өөх тос их хэмжээгээр агуулдаг. Эдгээр найрлага нь үрэвслийн өдөөх бөгөөд таны биеийн эдгэрэлтийг удаашруулж болзошгүй юм. Үүнтэй холбогдуулан амтат зууш, ундаа, өглөөний хоол, гахайн мах, хиам зэргийг бүгдийг нь санаж байх хэрэгтэй.

4. Даршилсан ногоо

Тэд стейк,  хачир болдог ч хэрэв өвдсөн бол тэднээс зайлсхийхийг хичээ. Эдгээр хоолонд цагаан цуу эсвэл давс агуулагддаг бөгөөд энэ нь хоолой өвдөх үрэвслийг нэмэгдүүлдэг найрлагатай юм.

5. Үйрмэг хоол

Хэрэв та ханиалгах, хоолой тань өвдөх юм бол жигнэмэг, нахо, төмсний чипс, pretzel гэх мэт шаржигнуур зууш идхээс татгалзаарай. Эдгээр хоол хүнс нь хоолойг маш ихээр цочроодог бөгөөд энэ таны зовуурийг улам нэмнэ.

Оронд нь идэх хоол:

1. Тахианы махтай шөл

Уураар жигнэж болгосон тахианы шөлийг ханиад хүрсэн үедээ заавал уух хэрэгтэй бөгөөд зөвхөн ээж, эмээгийнхээ шахалтаар идэх хэрэггүй шүү дээ. Энэ нь таныг чийрэгжүүлж, тэжээл өгч, тайвшруулдаг бөгөөд судалгаагаар таны ханиадны шинж тэмдгүүдэд тус болох үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг.

2. Чили чинжүү

Магадгүй та хоолондоо бага зэрэг амт нэмэхийг хүсч байгаа байх. Чили чинжүү нь таны шинж тэмдгийг намдаадаг орц болох капсайцин хэмээх зүйлтэй. Энэ нь салстыг задалж, ханиалгах, хамар битүүрэх, цэр арилгах үйлчилгээтэй.

3. Цагаан гаа

Ханиадтай хөхүүл үед аяга халуун цагаан гааны цай таны хамгийн сайн найз болно. Энэхүү цай нь вирусын эсрэг тэмцэхэд тусалдаг өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй байдаг. Цагаан гаа нь түгжрэлийг арилгаж, ханиалгыг дарж, хоолойг тань тайвшруулдаг. Та яагаад туршаад үзэж болохгүй гэж?

4. Мөөг

Тэд амттай төдийгүй эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг. Эдгээр нь дархлааг сайжруулах бөгөөд, селен, магни, цайрын баялаг эх үүсвэр юм. Тэдний вирусын эсрэг хүчтэй шинж чанарууд нь сайн тэжээл болгодог.

5. Цангис

Маш өчүүхэн хэрнээ маш хүчтэй. Эдгээр “бадмаараг улаан эрдэнийн чулуун”-д С амин дэм, антиоксидант хэмээх кверцетин агуулагддаг бөгөөд энэ нь таны дархлааг зохих ёсоор дэмжиж өгдөг. Флоридагийн их сургуулиас явуулсан судалгаагаар цангис жимсний жүүс уудаг хүмүүс, жүүс уудаггүй хүмүүсээс ханиад бага хүрж байгааг тогтоожээ.

Ханиад хүрээд өвдөхдөө та ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? Аль бүтээгдэхүүн таныг улам дордуулсан бэ? Сэтгэгдлээс таны хэрэгтэй зөвлөмжийг уншихад таатай байна!

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд