No menu items!
HomeОнцлохТаны биед хортой нөлөө үзүүлэх +10 “эрүүл” хүнс

Таны биед хортой нөлөө үзүүлэх +10 “эрүүл” хүнс

-

Хүмүүс эрүүл гэж тооцогддог зарим хүнсийг санаа зоволгүйгээр идэх хэрэгтэй гэж боддог нь түгээмэл. Гэхдээ бидний эрүүл мэндэд ашиггүй, хор хөнөөлтэй хоол хүнсний бүлгүүд байдаг. Кале нь хар тугалга их хэмжээгээр агуулагддаг, задийн самар нь хордлогод хүргэдэг бөгөөд кускус нь эслэг багатай тул таны таны бие дэх өөх тосыг ихэсгэдэг байна.

1. Кале

Энэ ногоо нь байцаа шиг хөрснөөс хүнд метал хуримтлуулдаг тул их хэмжээний хар тугалга агуулдаг. Хэрэв та өдөр тутмын хоол хүнсэндээ кале хэрэглэхийг хүсвэл хааяа нэг орлуулж байхыг зөвлөж байна.

2. Цагаан будааны бялуу

Цагаан будааны бялуу нь чипс, жигнэмэгийг сайн орлож чаддаг. Гэвч энэ нь илчлэг багатай боловсруулсан хүнсний нэг төрөл бөгөөд амин дэм, эрдэс бодисоор дутмаг байдаг. Үүнээс гадна нэг судалгаагаар цагаан будаанд суурилсан хоол хүнсэнд агуулагдах хүнцлийг олж илрүүлжээ.

3. Кокосын тос

Кокосын тосыг сайн, эрүүл хоол хүнс хэмээн худалдаалж байсан боловч үнэндээ энэ нь 80% -иас илүү ханасан өөх тос агуулдаг тул LDL холестерин нэмэгдэж, зүрхний өвчин тусах магадлал өндөр байдаг.

4. Шинэ туна загас

Туна нь Омега 3-аар баялаг гэгддэг. Гэвч зарим судлаачид Атлантын далайгаас ирсэн шинэ туна загас их хэмжээний мөнгөн ус агуулдаг тул хордлогод хүргэдэг болохыг тогтоожээ.

5. Шанцай

Шанцайг ихэвчлэн цай, чихэр, амтлагч болгон ашигладаг. Гэхдээ энэ амтлагчийн анхаарах ёстой нэг зүйл бол кумарин юм. Энэ нь хорт хавдар үүсгэх нөлөөтэй ажээ.

6. Nutmeg

Индонези, Энэтхэгээс гаралтай халуун ногоо бөгөөд амтаараа алдартай. Гэсэн хэдий ч задийн самаранд мансуурсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ самарыг хэтрүүлэн идэх нь хий үзэгдэл харах, тахикарди, антихолинергик үүсэх нөлөө үзүүлдэг.

7. Кофе

Зарим хүмүүс өдрийн цагаар сэргэх, анхаарлаа төвлөрүүлэх эсвэл зүгээр л завсарлага авахын тулд кофе уудаг. Гэхдээ үүнийг хэтрүүлэн уувал остеоартроз, артропати, таргалалтыг улам дордуулдаг болохыг судалгаа харуулжээ.

8. Кускус

Энэ нь эслэг багатай байдаг. Кускусыг өөх тос ихтэй хоол хүнстэй хослуулбал өөхний масс, таргалалтыг нэмэгдүүлдэг. Кускус нь нүүрс ус их хэмжээгээр агуулдаг тул цусан дахь сахарын хэмжээг мөн нэмдэг. Хэрэв та чихрийн шижин өвчнөөр өвчилсөн эсвэл ирээдүйд өвчлөх хандлагатай бол эдгээр төрлийн хоол хүнснээс татгалзахыг зөвлөж байна.

9. Утсан хулд загас

Утсан бүтээгдэхүүн болох хулд загас нь полицикл ароматик нүүрсустөрөгчийн өндөр агууламжтай бөгөөд хортой, мутагенийн болон / эсвэл хорт хавдар үүсгэдэг шинж чанартай байдаг.

10. Комбуча

Комбуча бол эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусаараа “моод”-нд орсон исгэлэн ундаа юм. Гэвч үүнийг уусны дараа зарим нэг хордлого, бөөрний дутагдалд орсон тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд уухыг зөвлөж буй хэрэглээ 114 гр байх ёстой гэжээ.

11. Төмс

Шарсан, чанаж эсвэл нухсан төмс идэх нь хамаагүй, гэхдээ ногоон төмстэй таарвал үүнийг хаях нь дээр. Энэ төрлийн булцуу нь дотор муухайрах, бөөлжихөд хүргэдэг хортой нэгдэл болох гликоалкалоидын өндөр концентрацитай байдаг.

12. Манго

Хэрэв та урьд нь ямар нэг зүйлээс харшилтай байсан бол мангооноос хол байсан нь дээр. Энэ нь загатнах, улайлт үүсэх, цэврүүтэхэд хүргэдэг  бодис агуулдаг.

Эдгээр хоол хүнс танд муугаар нөлөөлж болохыг та аль хэдийн мэдэж байсан уу? Тэдгээрийг идсэний дараа танд ямар нэгэн асуудал тулгарч байсан уу? Бидэнд мэдэгдээрэй!

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд