No menu items!
HomeГэрийн тохижилтЖижиг гал тогоог тохижуулах өвөрмөц санаанууд

Жижиг гал тогоог тохижуулах өвөрмөц санаанууд

-

Та жижиг гал тогоогоо орчин үеийн дизайнаар тохижуулахыг хүсч байна уу? Та үүнийг хийхийн тулд багахан эрч хүч, мөнгө зарцуулах болно. Энэ нь таны гоо зүй, сэтгэлд нийцсэн материалыг бага зэрэг үнэтэй ч гэсэн өргөн сонголттойгоор худалдаж авах боломжтой гэсэн үг юм. Маш олон дизайны сонголтууд байгаа тул та өөрт таалагдсан санаагаараа тохижуулаарай.

Тэнгисийн

Олимпийн уулс, Номхон далайн баруун хойд бүсд байх энэхүү байшингийн хувьд гал тогооны өрөөний хуучин загварыг хадгалж, үлдсэн хэсгийг нь шинэчилжээ. Гал тогоог нээлттэй төлөвлөгөөтэй болгосон нь жижиг талбайг өргөжүүлсэн байна. Сиэттлд аливаа байшинд далайн хэв маяг  шаардагддаг нь мэдээжийн хэрэг юм.

Дэгжин

Жижигхэн гал тогоог гоо сайхны сонгодог объект болгон хувиргана гэхээр та гайхаж байна уу? Блогер, сэтгүүлч Flea Market Trixie нь загвар зохион бүтээгч юм. Тэрээр ажлынхаа хажуугаар, өөрийн сонирхлоороо энэ гал тогоог тохижуулжээ. Нэгэн хэвийн цагаан шүүгээнүүдийн тавцан болон хөлийг сольж, шилэн эдлэлүүдийг тавиурт өрсөн нь үнэхээр дэгжин харагдуулж байна.

Диваажингийн арал

U хэлбэрийн гал тогооны эзэд өрөөг гурван хэсгээр хязгаарлажээ. Тэд хөргөгчийг шүүгээтэй ижил хэмд байрлуулсан нь орон зайг илүү өргөн болгосон байна. Мөн хөргөгчийг ханын  тавилганы нэг хэсэг мэт байлгаж, дээгүүр нь шүүгээ хийсэн нь ухаалаг санаа төдийгүй өрөөг илүү цэмцгэр харагдуулж байна.

Зуслангийн байшин

Энэ нь ердийн L хэлбэртэй гал тогоо эсвэл Английн Тюдор маягийн зуслангийн гал тогоо юу? Эмили Хендерсон маш олон байшинд сонгодог L хэлбэрээр гал тогооны өрөөг нь тохижуулж эхэлжээ. Гэхдээ тэр өрөөг гэрлээр дүүргэсэн нь орон зайг илүү том болгосон байна.

Жижиг коридортой гал тогооны өрөө

Энэхүү коридор маягийн гал тогооны өрөөг таван долоо хоногоос бага хугацаанд  тохижуулжээ. Үүнд хийсэн том өөрчлөлт бол цай уух ширээ, хана байв. Гал тогооны цаад талд цонх гаргаж, байлгалийн гэрэл оруулснаар өрөө илүү цэлгэр болсон байна.

Хайрцаг

Жижигхэн гал тогоотой бол шинэчлэн өөрчлөхөд бүтээлчээр хандах нь чухал юм. Pinch of Yum-ийн хоолны блог хөтлөгч Линдсейд асуудал тулгарчээ. Тэрээр жижиг өрөөндөө цахилгаан зуухаа байрлуулах хэрэгтэй болов. Ингээд Линдсей цахилгаан зуухаа шүүгээнүүдтэй ижил хэмд байрлуулан орон зайг илүү том болгосон байна.

Гоёмсог Галлей

Гал тогооны өрөөний хамгийн үр дүнтэй шийдэл бол том ханыг нураах явдал юм. Гэхдээ энэ тухайн барилга байгууламжаасаа шалтгаална. Барилгыг өөрийн дураар нурааж болохгүй. Хэрэв танайх ийм боломжтой бол том ханааа нураан зай гаргаад, жижиг шүүгээнүүдээр өөр өрөөнүүдээсээ тусгаарлаарай.

Ногоон, цагаан жижиг гал тогооны дизайн

Гуулин тодотгол, гурван өнгийн шийдэл бүхий жижигхэн гал тогоо нь өнгөрсөн зууны нэгэн цагт Францын тансаг хэв маягийг тодорхойлж байв. Шүүгээнүүдийг ногоон өнгөөр будаж, боржин чулуун тавцан, гялалзсан алтан эдлэлтэй хослуулсан нь төгс зохицож байна. Үүнээс гадна жижиг шүүгээнүүдийг цагаан өнгөөр будсан нь орон зайг илүү уужим харагдуулжээ.

Цэнхэр

Цагаан өнгөний шийдэл зонхилж буй энэ үед цэнхэр шүүгээ сонгох эрсдэлтэй мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ бүтээлч байдал, эр зориг таныг хаашаа авч явахыг хараарай. Коригийн гал тогооны дизайн нь аз жаргал, баяр баясгалангийн илрэл юм.

U хэлбэртэй жижиг гал тогоо

Өнгөт, гялалзсан хавтан нь жижиг зайд гайхамшгийг бүтээдэг гэдгийг мэддэг үү? Цэнхэр, ногоон, өнгө нь өдрийн турш гэрэл нэмж, илүү өнгөлөг харагдуулж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд