No menu items!
HomeЭрүүл мэндБие өвчилснийг илтгэх сэтгэл санааны 8 дохио

Бие өвчилснийг илтгэх сэтгэл санааны 8 дохио

-

Өвчин эмгэг, эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлтийн үед илэрдэг шинж тэмдгүүд нь ихэвчлэн бие махбодийн шинж чанартай гэж боддог. Бие махбодийн өгч буй шинж тэмдгийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй боловч сэтгэл санааны өөрчлөлтийг мөн чухалчилж үзэх хэрэгтэй. Хэдийгээр сандрах, цочромтгой болох зэрэг шинж тэмдгүүд нь таагүй үйл явдал, харилцааны сөрөг байдлаас үүсэх ч эдгээр нь мөн ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдаг. Тухайлбал, сэтгэл санааны өөрчлөлт нь паркинсон, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг олон өвчний шинж тэмдэг болдог байна. 2020 онд хэвлэгдсэн “Тархи, зан байдал, дархлаа” гэсэн номонд  бичсэнчлэн Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд коронавирусын халдвар авсан хүмүүст сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлт, депрессийн шинж тэмдэг нэмэгдэх магадлалтай болохыг тогтоожээ.

Цөхрөх, бачимдах мэдрэмж: Зүрхний өвчин

Ямар нэгэн зүйлд итгэл найдваргүй болох нь  зүрх судасны өвчин эсвэл зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болно. Энэ шинж тэмдэг нь тархинд хүчилтөрөгч дутагдсаны үр дүн юм гэж MB-ийн гүйцэтгэх захирал, Их Британийн Same Day Doctor-ийн үүсгэн байгуулагч Лауренс Герлис тайлбарлав. Эмэгтэйчүүд ялангуяа болгоомжтой байх хэрэгтэй: Дюкийн их сургуулийн судалгаагаар зүрхний өвчтэй эсвэл зүрхний шигдээс үүсэх эрсдэлтэй үед эмэгтэйчүүдэд ихэвчлэн ийм мэдрэмж төрдөг байна.  

Сэтгэлийн хямрал /депресс/: Паркинсоны өвчин

Паркинсоны өвчтөнүүдэд допамины гэмтэл нь сэтгэлийн хямралыг үүсгэдэг. Үүнээс гадна “Паркинсоны сан”-ийн гарын авлагад сэтгэлийн хямрал нь энэ өвчний аль ч үе шатанд, оношлогдохоос өмнө ч илэрч болохыг тэмдэглэжээ.

Сэтгэлийн санааны өөрчлөлт: Хоол боловсруулах эрхтний асуудал

Newport Academy клиникийн захирал LMFT Хизер Хагений хэлснээр хоол боловсруулах эрхтний эмгэгүүд тухайлбал, целиакийн өвчин, гэдэсний үрэвсэл нь сэтгэлийн өөрчлөлт, тэр ч байтугай сэтгэлийн хямралыг үүсгэдэг. Учир нь тархи ба гэдэс хоорондоо маш нягт харилцан холбоотой. Хоол боловсруулах эрхтний эмгэг нь GI замд цочрол үүсгэдэг бөгөөд энэ нь сэтгэлийн өөрчлөлтийг өдөөх  дохиог төв мэдрэлийн системд илгээдэг.

Сэтгэл түгших: Цэвэршилт

Колорадо мужийн Kore Сэргээн засах клиникийн захирал Жорданна Куинн “дунд насны эмэгтэйчүүдэд сэтгэлийн түгшүүр мэдрэгдэж эхлэхэд сарын тэмдгийн мөчлөг тогтмол явагдаж байсан ч гэсэн цэвэршилт ойртож байгаагийн шинж тэмдэг байж магадгүй” гэж хэлэв. “Ихэнхдээ сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөхөөс өмнө сэтгэлийн байдал өөрчлөгддөг” гэж тэр тайлбарлав. Cleveland клиникийн мэдээлснээр энэхүү сэтгэлийн түгшүүр нь цэвэршилтийн үед тохиолддог дааврын хэмжээ, тухайлбал эстроген ба прогестерон дахь өөрчлөлтөөс үүдэлтэй юм.

Зүг чигээ алдах, төөрөгдөл: уушгины өвчин

“Уушигны архаг өвчтэй хүмүүс манарах, чиглэлээ алдах эрсдэл өндөртэй байдаг” гэж анагаах ухааны доктор Рагеб Ассали хэлэв. “Жишээлбэл, уушгины архаг өвчнөөр өвчилсөн хүмүүс уушгины хатгалгаа эсвэл халдвар авахад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ муудаж эхэлдэг” гэж тэр тайлбарлав. Энэ нь мэдэгдэж байгаа төөрөгдөлийн шалтгаан юм.

Гөлрөнгө байдал, хайхрамжгүй байдал- Альцгеймерийн өвчин

“Хайхрамжгүй байдал буюу хүсэл эрмэлзэл алдагдах нь Альцгеймерын өвчний хамгийн түгээмэл өөрчлөлт боловч маргаантай байдаг. Үүнийг баттай хүлээн зөвшөөрдөггүй” гэж Кентийн Их Сургуулийн судлаачид бичсэн байна. Энэхүү сэтгэлийн өөрчлөлт нь Альцгеймерийн өвчтөнүүдийн танин мэдэхүйн өөрчлөлттэй зэрэгцэн явагддаг бөгөөд энэ нь ижил мэдрэлийн асуудлуудаас үүдэлтэй юм.

Цочих, огцом уурлах: Хантингтон өвчин

2012 оны 12-р сард Psychiatry Research-д хэвлэгдсэн судалгаагаар цочромтгой байдал нь Хантингтон өвчний үед илрэх нийтлэг шинж тэмдэг гэжээ. Хантингтон нь тархины зарим хэсгийн эсийг үхжүүлдэсний улмаас гэмтэл учирч, сэтгэл хөдлөлөө хянах чадварт нөлөөлдөг байна.

Цочих,огцом уурлах: Чихрийн шижин

Цочромтгой байдал, огцом уур нь чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдэгүүдийн нэг юм. Анагаах ухааны доктор Анис Рехманы хэлснээр энэ нь чихрийн шижин өвчний шалтгаан болох цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой юм. “Нарийн шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулах нь (цочромтгой байдал гэх мэт) нь чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт оношлоход тусалдаг” гэж тэр хэлэв.

bestlifeonline.com

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд