No menu items!
HomeХоол, шим тэжээлЦөсний үйл ажиллагаанд нөлөөлдөг хоол хүнс

Цөсний үйл ажиллагаанд нөлөөлдөг хоол хүнс

-

Цөсөнд хоол хүнс хэрхэн нөлөөлдөг вэ?

Цөсний хүүдий нь хэвлийн хөндийн баруун дээд хэсэг, элэгний дор байрладаг. Цөсний хүүдий нь  цөсийг агуулдаг бөгөөд цөсний хүүдийн тусламжтайгаар цөс нарийн гэдэс рүү орж хоол боловсруулахад оролцдог.
Зарим хоол хүнс цөсийг эрүүл байлгахад тусалдаг бол зарим нь үрэвсэл, цөсний чулуу гэх мэт асуудлуудыг үүсгэдэг байна.

Цөсөнд ээлтэй хоол хүнс

  • чинжүү
  • цитрус жимс /нимбэг, жүрж, /
  • навчит ногоонууд
  • улаан лооль
  • сүү
  • сарин загас
  • загас ба хясаа
  • цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн
  • шош
  • самар
  • сэвэг зарам
  • дүпү

Жимс, хүнсний ногоогоор баялаг эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь цөсийг эрүүл байлгах хамгийн сайн арга юм. Жимс, хүнсний ногоо нь шим тэжээл, эслэгээр дүүрэн байдаг бөгөөд цөсийг өвчлүүлэхгүй байхад чухал үүрэгтэй. Жагсаалтанд орсон хүнсэнд С аминдэм, кальци, В бүлгийн амин дэм ихээр агуулагддаг.
Ургамлын гаралтай уургийг илүү түлхүү авах нь цөсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг. Буурцаг, самар, сэвэг зарам, дүпү зэрэг хүнс нь махыг орлох маш сайн сонголт юм.

Цөсийг өвчлүүлэхэд нөлөөлдөг хоол хүнс

  • ургамлын тос
  • самрын тос
  • талх, гоймон гэх мэт
  • өөх тос ихтэй хоол хүнс
  • хуурсан хоол хүнс

Цөсөө эрүүл байлгахын тулд зарим хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Хамгийн сөрөг нөлөөтэй нь өөх тос ихтэй, шарсан, хуурсан хоол хүнс юм. Эдгээр нь цөсний хүүдийд асуудал үүсгэдэг.

Мэс заслын дараах хоолны дэглэм

Хэрэв та цөсөө авахуулах шаардлагатай бол мэс заслын дараах хэдэн долоо хоногт суулгалт, өтгөн ялгадас гарах магадлалтай. Энэ нь таны гэдсэнд цөс тасралтгүй ялгарч байгаатай холбоотой юм.
Эдгээр гаж нөлөөг бууруулахын тулд дараах хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

  • 3 граммаас их өөх тос агуулсан хоол хүнс
  • тослог, шарсан, хуурсан хоол
  • цөцгийтэй сүмс
  • тослог ихтэй цагаан идээ

Үүний оронд өөх тос багатай, эслэг ихтэй хоол хүнс хэрэглээрэй. Mayo Clinic-ийн мэдээлснээр нэг порц тутамд 3 граммаас бага өөх тос агуулсан хоол идэх хэрэгтэй.

Цөс өвчлөх шалтгаанууд

Цөс өвчлөх хоёр үндсэн шалтгаан байдаг: холецистит (цөсний хүүдийн үрэвсэл) ба холестаз (цөсний чулуу). Цөсний чулуутай зарим хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

Илрэх шинжүүд:

хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх, ялангуяа хоолны дараа, өөх тос ихтэй хоол хүнс идсэний дараа

хоолны дуршилгүй болох

дотор муухайрах

бөөлжих

шарлах /хэрэв цөсний хүүдийн суваг бөглөрсөн бол/

бага зэрэг халуурах

шээсний өнгө өөрчлөгдөх

цайвар өнгийн ялгадас

Цөсний чулуу том хэмжээтэй бол цөсний хүүдийн сувгийг хааж болно. Цаг хугацаа өнгөрөрөх тусам энэ нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөө учруулж болзошгүй юм.

Эмэгтэйчүүд цөсний чулуугаар өвчлөх нь эрэгтэйчүүдээс илүү байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэдэг эмэгтэйчүүд, даавар орлуулах эмчилгээ хийлгэх зэрэг нь цөсний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Бусад эрсдэлт хүчин зүйлүүд

  • удамшил
  • илүүдэл жин
  • хурдан турах, дараа нь жин нэмэх
  • титэм судасны өвчин
  • чихрийн шижин
  • нүүрс ус, илчлэг ихтэй боловч эслэг багатай хоолны дэглэм гэх мэт

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд