No menu items!
HomeЭрүүл мэндБ. Анхбаяр: Харвалт өгсөн өдрөөс эхлэн сэргээн засах эмчилгээг хийлгэх хэрэгтэй

Б. Анхбаяр: Харвалт өгсөн өдрөөс эхлэн сэргээн засах эмчилгээг хийлгэх хэрэгтэй

-

Сэргээн засах эмчилгээ”-ий талаар Сэргээн засах клиник эмнэлгийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б. Анхабаяр зөвлөж байна.

-Сэргээн засах клиник эмнэлэгт сэргээн засах чиглэлийн ямар ямар эмчилгээнүүдийг хийж байна вэ?

-Сэргэээн засах Анагаах ухаан сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй салбаруудын нэг. Сэргээн засах эмчилгээг голдуу физик эмчилээ гэдгээр нь хүмүүс мэддэг. Физик эмчилээнээс гадна хөдөлмөр засал, хөдөлгөөн засал зэрэг олон чиглэлээр бүх салбарыг хамардаг.

-Хүзүүний өвчин, цус харвалтыг л сэргээн засахаар эмчилдэг гэдэг нь ташаа ойлголт байх нь шүү дээ

-Харвалтын дараа ихэвчлэн эмийн эмчилээ хийлгээд л гэрийн нөхцөлд шилждэг. Гэтэл сэргээн засах эмчилгээг харвасан өдрөөс нь эхэлж хийлгэх ёстой. Яаж хэвтэх вэ, хэрхэн явах, хэрхэн суух зэргийг нарийвчлан заадаг. Саажилттай болсон тохиолдолд ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй хүмүүс олон байдаг.

-Сэргээн засах клиникт ямар төрлийн эмгэгтэй хүмүүс их ирж байна вэ, үүний шалтгаан нь юу вэ?

-Цус харвалт, гэмтлийн дараах эмгэгүүд, хүзүү нурууны эмгэгүүд олширсон. Эдгээрийн шалтгаан нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой. Архи, тамхины хэрэглээ, биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, артерийн даралт ихсэх зэргээс шалтгаалдаг. Цус харвалтын шалтгааны 65 хувийг даралт ихсэлт эзэлдэг. Анхаарал, болгоомжгүй байдлаас болсон аваар ослын дараах гэмтлийн эмгэгтэй хүмүүс  манай эмнэлэгт их ирдэг.

-Сэргээн засах клиникийн боловсон хүчин, техникийн хүчин чадал ямар түвшинд байдаг вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай эмнэлэг сэргээн засах хөдөлгөөний томоохон кабинеттэй болсон. Хөдөлгөөн засал, ахуйн засал зэргээр төрөлжүүлж, хөдөлгөөн засал эмчилгээний сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Эмчилгээний үр дүн хэр байна вэ?

– Үр дүнгийн хувьд тухайн хүний өвчин эмгэгийн үе шат, хэр эрт бидэнд хандсан, эдгэрэх гэсэн чин хүсэл эрмэлзлээс шалтгаалдаг. Эмчилгээний хувьд богино болон урт хугацааны гэж байдаг. Цус харвалтийн эмчилгээ нь  харвалт өгсөн өдрөөс эхлэн хэдэн сар, жилээр үргэлжилдэг. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан хугацааг тогтоодог.

-Эрт эмнэлэгт хандах нь чухал гэж та хэллээ шүү дээ. Эрт хандахын тулд хэзээ, хэрхэн, хаана хандах ёстой вэ, танай эмнэлгийн хамрах хүрээ ямар байдаг вэ?

-Манай эмнэлэг нийлслэийн болон хөдөө орон нутгийн  бүх иргэдийг хамрахад чиглэгдсэн. Цус харвалттай хүн эхний өдрөөсөө сэргээн засах эмчилгээ хийлгэж байх ёстой. Хүний амин үзүүлэлт буюу артерийн даралт, зүрхний цохилт, амьсгал зэрэг нь бүрэн тогтворжсон үеэс эхлээд сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Эрүүл болох хамгийн дээд цэгтээ хүртэл сэргээн засах эмчилгээг хийлгэх нь чухал. Гэтэл хүмүүс 10 хоног эмчилгээ хийлгээд гэрийн нөхцөлд шилжсэний дараа өөрийгөө тоохгүй орхидог. Хэдий чинээ эрт хардана төдий чинээ эмчилгээний үр дүн сайн байдаг.

– Дутагдалтай зүйл юу байдаг вэ?

-Хүний нөөцийн  хувьд дутагдалтай байдаг. Хөдөлгөөн засал эмчилгээ 2010 оноос хойш хөгжиж байгаа боловч энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчингийн хувьд дутагдалтай байна. Эмчлүүлж буй хүмүүст төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг сайжруулах шаардлагатай. Харвалт өгсөн хүн өмнө хийж байсан ажлаа хийх чадваргүй болдог. Ийм тохиолдолд Япон улсад мэргэжлээ солих боломжоор хангадаг. Өмнө нь биеийн хүчний ажил хийж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан, суугаа болсон тохиолдолд ямар ажил хийх боломжтой вэ гэдгийг маш сайн зохицуулсан байдаг.

Эх суралж: 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд