No menu items!
HomeӨнөөдрийн эшлэлДалай лам: Хүсэж буй бүхэн чинь танд хэрэгцээтэй гэсэн үг биш

Далай лам: Хүсэж буй бүхэн чинь танд хэрэгцээтэй гэсэн үг биш

-

Далай ламын айлдсан эшлэлүүдээс хүргэж байна.

Нигүүлсэл нь бидний айдсыг бууруулж, итгэлийг нэмэгдүүлэн дотоод хүч чадлыг нээдэг.

Ямар ч тансаглал хайр, энэрэл нигүүлсэлгүйгээр оршин тогтнодоггүй.

Миний баримтлал маш энгийн. Энэ бол нинжин сэтгэл юм.

Дайсан чинь чамайг тэвчээрт хүргэх хамгийн том багш.

Мөнгө болон хүч чадлаар асуудлыг шийдэж чадахгүй. Эхлээд өөрийн сэтгэл дэх асуудлаа шийдэх хэрэгтэй.

Хүсэж буй бүхэн чинь танд хэрэгцээтэй гэсэн үг биш.

Бидний амьдралын туйлын зохилго АЗ ЖАРГАЛ юм.

Багахан хэмжээний маргаанаас агуу нөхөрлөлөө бүү сүйтгэ.

Хорвоо ертөнцөд амжилттай хүн хэрэгтэй биш. Хорвоо ертөнцөд энхийг тогтоогчид, бусдын бие хийгээд сэтгэлийг анагаагчид, бүхий л зүйлийг хайрлагчид нэн түрүүнд хэрэгтэй.

Таны оюун тайван байж хайраар дүүрэхэд айдас, үзэн ядалт үгүй болно. 

Өдөр бүр хэсэгхэн хормыг ганцаараа өнгөрүүлж бай.

Нинжин сэтгэл нь гэр бүлийн энх тайван, эв нэгдлийн гол түлхүүр юм.

Хамгийн түрүүнд өгч сураад бусдаас ямар нэгэн зүйлийг хүлээ.

Жил бүр өмнө очиж байгаагүй шинэ газартаа очиж үз.

Хэн өөрийн чадвар, боломжид итгэнэ тэр илүү сайхан ертөнцийг бүтээнэ.

Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

Оршин буй бүхнийг нэгтгэдэг зүйл бол аз жаргалын төлөөх хүсэл юм.

Дотоод сэтгэлээ эерэгээр төлөвшүүлэхийн тулд байнгын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Бид дотоод сэтгэлдээ энх тайвныг бүтээхгүй бол хэзээ ч гадаад ертөнцөөс энх тайвныг олж авч чадахгүй.

Үнэн нигүүлсэл бол сэтгэл хөдлөлийн илрэл биш, бат бөх оршдог зүйл юм.

Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх хэрэгтэй. Таны аз жаргал үүнээс ихээхэн хамаарна.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд