No menu items!
HomeЗөвлөгөөХаванг өвчний шинж тэмдэг мэтээр ойлгоод яваад байдаг нь буруу

Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр ойлгоод яваад байдаг нь буруу

-

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно. Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг.

Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг ялгадаг. Энэхүү галын илчийн үйл ажиллагаа муудсанаас эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэж үзэж болно. Тэгэхээр хүйтэн сэрүүн мөн чанартай, тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус, тос хийж байгаатай адил зүйл болно. Ингэснээр хоол шингэхээ больж, эс шингэх өвчин үүсэж байгаа юм. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд, хаана ч үүсэж болдог. Бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, усан хаван болж өвчний үе шат хүндэрдэг. Эхэн үед шилбэ, гар, зовхиор хавагнадаг бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий, нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасдаг. Зүрхний өвчинтэй хавсарвал амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ, нүүрээр хавагнана. Зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнадаг. Хүмүүс ихэнхдээ хаванг тусдаа өвчин гэж ойлгодоггүй. Тиймээс бусад өвчинтэйгөө хавсарч нэлээд хүндэрсэн үед эмчид ханддаг. Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр л ойлгоод яваад байдаг нь буруу юм.

Хаван өвчнийг идээ унд, явдал мөр, эм, засал эмчилгээ, гүрэм заслаар эмчилнэ. Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ унднаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн, сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх нь чухал. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай, галын илчийг тэтгэж өгөх хонины мах, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал сайн. Эмчилгээний хувьд бариа засал, төөнүүр гэх мэт илч үүсгэх бүлээн эмчилгээг хийнэ.

Хүний биеийн хийн гүйдлүүдийн дагуу цэгэн бариа хийж, суллаж өгөх хэрэгтэй. Мөн хаван хөөх эмүүдээс гадна бөөр, зүрхнээс шалтгаалсан бол тухайн өвчнийг дарах эм, эмчилгээг давхар хийх хэрэгтэй. Зүрхний өвчнөөс шалтгаалж хавагнасан бол зүрхний эмтэйгээ хавсарсан эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Уламжлалт анагаах ухааны нэг давуу тал нь зөвхөн шинж тэмдгийг нь дараад зогсохгүй өвчний шалтгааныг давхар дардагт байгаа юм.

Ер нь ямар ч өвчний үед эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн арга хэрэглэх нь үр дүнд хүрэхээсээ илүү өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Хэн нэгэнд таарч тохирсон эмчилгээ өөр хүнд эсрэгээрээ аюул учруулах магадлалтай. Учир нь шинж тэмдэг ойролцоо ч, шалтгаан нь өөр байх тохиолдол бий. Тиймээс сайн гэсэн болгоныг турших үзэх нь аюултай бөгөөд хаван буулгах эмийг дураараа хэрэглэж болохгүй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд