No menu items!
HomeУхаарахуйАмьдралыг илүү сайхан болгох Зэнгийн 10 дүрэм

Амьдралыг илүү сайхан болгох Зэнгийн 10 дүрэм

-

Америк руу аялсан Зэн буддын шашны анхны мастер бол Зенийн Ринзай сургуулийн багш алдарт Соен Шаку юм. Япончуудын  нүдээр өрнөдийнхөн бол “зэрлэгүүд” байлаа. Тиймээс Америк оронд сургаалиа заах нь Шакугийн хамтран зүтгэгч Зэнгийн тахилч нарт хүндхэн ачаа байлаа.  Гэсэн хэдий ч Шаку урилгыг хүлээн авч, 1893 онд Чикагод болсон дэлхийн шашны анхны албан ёсны цугларалтад Зэн тахилчдыг төлөөлөн оролцов. Тэр чуулганд оролцохдоо тэрбээр амьдралдаа дагаж мөрдөж байсан арван дүрмээ хуваалцав.

ЯГ Л ХҮҮХЭД ШИГ ХАЙРЛАДАГ, БААТАР ШИГ АЙДАСГҮЙ БАЙХ

Зэн буддизмыг тогтсон нэг прагматик холболтгүй гэж үзэх хүмүүс олон байдаг. Гэсэн хэдий ч энэ нь таны бодож байгаа шиг үнэн биш юм. Зэн нь өөрөө ямар нэгэн хүлээст баригддаггүй. Одоо байгаа зүйл, байгаа байдалдаа анхаарал хандуулах нь чухал гэдэгт итгэдэг.

Энэ нь бид бусадтай болон дэлхий ертөнцтэй хэрхэн харьцаж байгаагаас шалтгаалан хамгийн сайн сайхныг бий болгохыг хэлнэ.
Бид зовлон зүдгүүр, муу муухай  зүйлсийг бодолдоо тээж ганхах ёсгүй, туршлагаасаа болж зүрх сэтгэлээ хөргөж, хөшөөж болохгүй.

Асуудалд хөндлөнгөөс оролцох эсвэл бусдад эелдэг сайхан сэтгэлээр туслах гэх мэт харилцан үйлчлэлийн ач холбогдлыг мэддэг байх ёстой.

Бид баатар шиг айдасгүй, хүүхэд шиг хайрлаж, эр зориг, энэрэл нигүүлслийг ойлгох ёстой.

АЛИВАА БОЛОМЖИД “ҮГҮЙ” ГЭЖ БҮҮ ХЭЛ. ГЭХДЭЭ ҮРГЭЛЖ ДАХИН ДАХИН ТУНГААГААРАЙ

Амьдрал хажуугаар чинь өнгөрөхгүй байх нь чухал гэж Шаку үздэг байв. Дахиад хэзээ боломж олдохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс боломж олдсон тохиолдолд түүний талаар хоёр дахин тунгаан бодох хэрэгтэй. Энэ нь хүний хувьд үнэ цэнийг нэмэх үү, энэ боломжийг ашиглах нь өөрийн  амьдралд болон  бусдад хор хөнөөл учруулахгүй юу гэх мэт.

БУСАДТАЙ ХАРЬЦАХДАА БАГ ЗҮҮХГҮЙ БАЙХ

Ихэнх тохиолдолд бид ганцаараа байхтай үетэй харьцуулбал бусад хүмүүстэй харилцах үедээ нүүр царай эсвэл дүр төрхөө өөрчилдөг. Магадгүй бид хөшиж, эсвэл нуугдаж, ямар нэгэн баг зүүдэг.

Ихэнх тохиолдолд, бид хэн нэгэнтэй харьцахдаа хуурамч, хиймэл нэгэн болж хувирдаг.

 Бусадтай харьцахдаа өөрийнхөөрөө байх тэнцвэрийг олох ёстой гэж Шаку үзсэн.

ТОГТМОЛ ЦАГТ УНТАХ

Энгийн мэт санагдаж байсан ч Шаку тогтмол цагт унтахийн үнэ цэнийг өндрөөр үнэлдэг байв. Хэдийгээр оюуны хөдөлмөр эрхэлдэг байж болох ч бид физиологийн бие махбоддоо жолоодуулсаар байгааг ойлгох, бие мах бодийн хязгаарлагдмал байдлыг бодож үзэх хэрэгтэй. Унтаж амрах нь оюун санаа, бие бялдрын хувьд хичнээн их энерги байж болох эсвэл үгүй байхыг илтгэх гол хүчин зүйл юм.

Өдөр бүр тогтмол цагт унтсанаар та дотоод эрчим хүчийг  бий болгож, өдрийн турш оюун ухаан, бие махбодийн ачааллыг тэнцвэржүүлэхэд шаардагдах амралтыг өгдөг.

ӨГЛӨӨ БҮХ БҮХНЭЭС УРЬТАЖ БЯСАЛГАЛ ХИЙ

Шакугийн хэлснээр өглөө бүр хамгийн түрүүнд хийдэг зүйл нь бясалгал байх ёстой. Зөвхөн бясалгал төдийгүй арц, хүж, утлаганы үнэр стрессийг багасгаж, тайвшруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан юм.

Өглөө бүр тайвшрал, энх тайвны зан үйлийг бий болгосноор таны оюун ухаан, бие махбод өдрийн турш амгалан тайван байх болно. Tмх замбараагүй байдлыг даван туулах нь сэтгэлийн амар амгалангаас эхэлдэг. Чухамдаа бясалгал бол миний амьдралдаа хэрэгжүүлсэн хамгийн сайн зуршлуудын нэг юм. Би Тайландын Чиангмай хотод 10 хоногийн курсэд сууж “төвлөрсөн бясалгал” гэдэг зүйлийг сурч мэдсэн. Энэ нь амьсгал болон оюун бодлынхоо дотоодобьект дээр төвлөрөхөөс эхэлдэг.

Сургалт эхэндээ хэцүү байсан ч бясалгалын үндсэн ойлголтууд, оюун ухаан хэрхэн ажилладагийг ойлгосны дараа тайвширч эхэлсэн, маш их ач тусыг мэдэрсэн.

Би одоо өглөө бүр 20 минутыг бясалгахад зарцуулдаг. Миний төвлөрөл, ажлын бүтээмж, стрессийн түвшин эрс сайжирсан.

Би бясалгалын цаадах шинжлэх ухаан, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох олон янзын оюун санааны арга техникийг судлахын тулд тоо томшгүй олон цагийг зарцуулсан.

ӨНГӨРСӨНТЭЙГӨӨ ЗУУРАЛДАХ ХЭРЭГГҮЙ. ЗӨВХӨН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АЖИЛЛА

Өнгөрсөнтэйгөө зууралдах нь амьдралд, оюун санаанд хордлогоос өөр юуг ч авч ирэхгүй. Үүний оронд ирээдүйгээ тэсэн ядан хүлээж, хүссэн ахиц дэвшил рүү тэмүүлэх ёстой.

ҮГЭНДЭЭ ҮНЭНЧ БАЙ

Үгэндээ үнэнч байх ёстой гэсэн нь таны хэлсэн бүх зүйлийг заавал үзэх ёстой гэсэн үг юм. Дэмий хоосон яриа, хов жив бүү хөөцөлд. Учир нь үг бол олон хүний ойлгодгоос хамаагүй чухал зүйл юм.
Үгс нь дайн эхлүүлж, зүрх сэтгэлийг зүсэж, амьдралыг сүйрүүлсэн тохиолдлууд байдаг. Олон үг яригдахад удаан хугацааны дараа тэдний жинг даахгүй болж мэднэ.

Ямар нэгэн зүйл хэлэхдээ түүндээ үнэнч байх ёстой.  Хэлсэн үг, хийж буй үйлдлийн нийлэмж нь нэр төрийг хэмжих болно. Хэрэв ингэж чадвал дотооддоо амар амгаланг олох болно.

 АМЬДРАХЫН ТУЛД ИД, ИДЭХИЙН ТУЛД БҮҮ АМЬДАР

Бид өлсөхөө болих хүртэл л хоол хүнсээ тохируулж идэх хэрэгтэй.  Харамсалтай нь, ихэнх хүмүүс хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ хооллож сурсан байна.
Идэх зүйлээ зохицуулж чадвал оюун санаа, бие бялдрын хувьд илүү эрүүл байлгаж чадна.

УНТАХДАА АМЬДРАЛЫНХАА СҮҮЛЧИЙН ӨДӨР МЭТЭЭР АМАРЧ, ӨГЛӨӨГ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч СЭРЭХГҮЙ МЭТЭЭР УГТ

Энгийнээр хэлбэл бүх зүйлсийг зүрх сэтгэлээрээ хийх ёстой гэсэн үг юм. Анхаарлаа сарниулж, будилж цагаа бүү алдаарай. Унтаад сэрэх бүртээ зорилотой бай. Тэр зорилго нь юу болохыг сайн мэдэхгүй байсан ч хэсэг хугацааны дараа та үүнийг олох болно.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд