No menu items!
HomeХүмүүсӨмнөд Солонгосын ханхүү гэгддэг жүжигчин Пак бу Гом

Өмнөд Солонгосын ханхүү гэгддэг жүжигчин Пак бу Гом

-

Өмнөд Солонгосын жүжигчин, “Солонгосын үндэсний хан хүү” хэмээх Пак Бу Гомын талаар “Хүмүүс” буландаа онцолж байна.

Бу Гом 1993 оны зургадугаар сарын 16-нд Сөүл хотод төржээ. Тэрээр гурван хүүхэдтэй айлын отгон хүү юм. Түүнийг бага сургуулийн 4 дүгээр ангид байхад ээж нь нас барсан байна. Тэрээр таван настай байхдаа анх төгөлдөр хуур тоглож сурч эхэлсэн бөгөөд дуучин, ая зохиогч болохыг хүсч байжээ.

Тэрээр кино, телевизийн олон янзын дүрээрээ олонд танигдсан бөгөөд ялангуяа “Hello Monster” (2015) киноны психопатик хуульч, “Дурсамж 1988” киноны суут Go тоглогч (2015-2016), “Joseon Crown Prince in Love in the Moonlight” (2016) ) мөн Encounter (2018) зэрэг дүрүүд нь илүү алдартай билээ.

Пак Бу Гом Сөүл Хотын Мугдун дунд сургууль, Шинмуг ахлах сургуулийг төгссөний дараа Мёнжи их сургуулийн Кино ба Хөгжмийн судлалын тэнхимд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Бу Гом 2015 онд Англи, Франц, Итали, Швейцарь хот руу их сургуулийн соёлын солилцооны хөтөлбөрт хамрагджээ. Жүжигчин Пак Бу-гом нь Христэд итгэгч бөгөөд сайн дурынхны хамт сүмд төгөлдөр хуур тоглодог байна.

Тэрээр 2011 онд Sidus HQ-ийн дор жүжигчин болж, Blind (2011) киноны туслах дүрд тоглож карьераа эхлүүлсэн түүхтэй. 2012 онд Blossom Entertainment агентлагт элсэн орж, Runway Cop (2012) хэмээх инээдмийн кинонд, нэг удаагийн тусгай дүрийн KBS драм (2012), Hard day (2014), Reply 1988 (2015), Boyfriend (2018) зэрэг олон ангит болон нэг ангит кинонуудад дүр бүтээсэн юм.

Түүний бүтээсэн дүр бүр үзэгчидээс өндөр хандалт авсан байдаг. Мөн Пак Бу Гом нь Өмнөд солонгос улсын нэртэй брендүүдийн нүүр царайгаар ажилладаг билээ.

Бу Гом нь Gallup Korea-ийн оны шилдэг жүжигчнээр шалгарсан хамгийн залуу уран бүтээлч болж байв. Тэрээр мөн Форбс сэтгүүлээс гаргасан Korea Power Celebrities жагсаалтыг тэргүүлсэн анхны жүжигчин юм.

Пак Бо Гум ихэнх алдартнуудын нэгэн адил хувийн болон хайр дурлалын амьдралаа нууцлахыг хичээдэг тул түүний хэнтэй болздог, үерхсэн талаар мэдээлэл бараг байдаггүй. Тэрээр одоогоор найз охингүй, ганц бие билээ. Гэхдээ түүнийг өмнө нь нэг хүнтэй үерхэж байсан гэх цуу яриа байдаг.

Мөн тэрээр “Сэргэлэн охин Ян Сун” киногоор алдаршсан жүжигчин Жан Наратай нэр холбогдож байсан юм. Гэвч Бу Гом нэгэн ярилцлагадаа “Жан Наратай үерхсэн гэсэн цуу яриа газар авч байгааг би анзаарсан. Энэ нь намайг түүнтэй үерхэж байгаа юм шиг харагдуулсан. Үүний дараа түүн рүү залгах нь надад эвгүй санагдлаа. Энэ нь ямар ч утгагүй цуурхал, би их гайхаж байна” гэжээ.

Пак Бу Гомыг мөн жүжигчин, загвар өмсөгч Ким Юунгтай ойр дотно харилцаатай гэсэн цуурхал тарсан. Тэд хамтдаа “Moonlight Drawn by Clouds” (2016) драманд тоглосон байдаг. Драма цацагдсанаас хойш тэр хоёрыг үерхсэн гэсэн таамаг цахим ертөнцөд тархсан байна. Пак Бо-гум Ким Юнг-тэй “маш сайхан” харилцаатай байсан бөгөөд тэдний хоорондох харилцааг үерхэл гэж буруу тайлбарлаж байгааг мэдээлсэн байдаг.

Түүний болзооны тухай бас нэг цуурхал нь “Улаан хилэн” хамтлагийн гишүүн Айринтай холбоотой байв. 2015-2016 оны хооронд тэд алдартай хөгжмийн шоу нэвтрүүлгийг хөтлөхөд тун дотно харагдсан бөгөөд хүмүүс хосууд шиг харагдаж байна гэжээ. Гэхдээ эдгээр нь эцсийн эцэст зүгээр л цуурхал байлаа. Бу Гом нэгэн ярилцлагынхаа үеэр  “хайрлахад бэлэн байгаа бөгөөд найз охин хайж байгаа” гэсэн байна.

Түүний үерхлийн талаар нэг ч албан ёсны мэдээлэл гарч байгаагүй юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд