No menu items!
HomeЗөвлөгөөНүдний ядаргааг тайлах аргууд

Нүдний ядаргааг тайлах аргууд

-

Ихэнх цагаа компьютерийн дэлгэц ширтэж өнгөрүүлдэг хүмүүсийн 50% – 90%  нь нүдний ядаргаатай болсон байдаг. Оффисын ажилтнууд үүнд ихэвчлэн өртдөг. Компьютер эсвэл таблет ашигладаг хүүхдүүдийн нүд ядрах нь сүүлийн үед ихэссэн.
Дижитал дэлгэцийг завсрын зайнаас харахад нүдний хөдөлгөөнийг удирддаг булчингууд үргэлж идэвхтэй, дэлгэцэндээ тохируулж ажилладаг. Энэ үйл ажиллагаа илүү удаан үргэлжилж, завсарлага багатай эсвэл огт завсарлахгүй байх эь нүдийг хуурайшуулж, ядраадаг.

Нүд хэт их ачаалласныг илтгэх шиинжүүд

 Компьютерийн дэлгэц ширтсэнээс үүдсэн нүдний ядаргаа байгааг тодорхойлох цөөн хэдэн шинж тэмдэг байдаг. Хэдийгээр янз бүрийн хүчин зүйлүүд эдгээр шинж тэмдгүүдийг үүсгэж болох ч дараах шинж тэмдгүүдээс хоёр ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд нүдээ амраах шаардлагатай болсныг илтгэнэ.

Нүд хуурайших
Дэлгэцэн дээр удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх үед нүдний анивчих тоо багасдаг. Үүний улмаас нүдний гадаргуу хуурайшиж, зөөлөн болдог. Ингэснээр ажлын цаг дууссаны дараа нүд хуурайших шинж тэмдэг илэрдэг.
Компьютерийн дэлгэцнээс үүдэлтэй нүдний ядаргаа, анивчих нь багасах зэрэг нь Мейбомийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал (MGD) зэрэг архаг эмгэгийг үүсгэдэг.

Толгой өвдөх
Толгой өвдөх нь олон цагаар нэг байрлалд сууж, компьютер дээр хараагаа хэт удаан төвлөрүүлснээс үүсдэг. Ихэвчлэн толгойны ар тал буюу хүзүүний дээд хэсгээс эхэлж дээшлэх тусам өвдөлт ихэсдэг.

Нүдний ядаргаа
Унших эсвэл ямар нэгэн зүйлд хараагаа төвлөрүүлэхэд нүд ядрах мэдрэмж төрөх. Дэлгэц гэх мэт тод гэрлийн эх үүсвэр дээр анхаарлаа төвлөрүүлбэл үр дүн улам муудаж болзошгүй юм. Хүрээлэн буй орчныг үл ялиг гэрэлтүүлж эсвэл харанхуй болгох үед эдгээр нөлөө улам ихэсдэг. Нүдний ядаргаа нь хараа муудах үндсэн шалтгаан болдог.

Компьютерийн дэлгэцнээс үүдэлтэй нүдний ядаргааг тайлах 10 арга
1. Гидрат

Нүдний дусаагуур нь хуурайшсан нүдэнд тустай. Мөн хүрээлэн буй орчныг эрүүл, чийглэг байлгах нь нүд хуурайшихаас сэргийлэхэд тустай.

2. Ус уух

Шингэний дутагдал нь бие махбодь, түүний дотор нүдэнд нөлөөлдөг бөгөөд өдөр бүр хангалттай хэмжээний ус уух нь бие болон нүдийг чийгшүүлж, хуурайшихаас сэргийлдэг.
Хүн өдөрт дунджаар найман аяга ус уух ёстой. Гэхдээ энэ нь биеийн жин, өдөр бүр дасгал хийдэг эсэхээс хамаараад өөр өөр байдаг.

3. Хуурай агаараас зайлсхийх

Ажлын орчныхоо агаарын чанарт анхаарах нь чухал юм. Ихэнх оффисууд агааржуулагч, сэнс ашигладаг.  Энэ нь нүдийг хуурайшуулах талтай.  Сэнсийг аль болох нүүр рүүгээ чиглүүлэхгүй байх хэрэгтэй. Орчны тоосжилт мөн нөлөөлдөг.

 4. Завсарлага авах

Компьютерийн дэлгэцээс хол байх цагаа төлөвлөх нь нүдэнд төдийгүй оюун ухаанд тайвшрах боломжийг олгодог. Судалгаанаас үзэхэд компьютертэй ажилладаг хүмүүс өдөрт бага хэмжээний завсарлага авахад л нүдний ядаргаа багасч, таагүй мэдрэмж арилдаг. Ширээнээсээ босч, хэдэн минут алсыг ширтэх эсвэл дасгал хөдөлгөөн хийх.

5. Нүдээ анивчих

Бид анивчих болгондоо нулимс ялгаруулагч давхарга нүдийг чийгшүүлж байдаг. Судалгаанаас харахад компьютерийн дэлгэц ширтэх эсвэл удаан хугацаагаар уншихад нүд ердийнхөөс бага анивчдаг байна. Энэ нь нулимсыг ууршуулж, нүд хуурайшиж, таагүй мэдрэмж төрүүлдэг.

6. Амин дэмээр баялаг хоол хүнс идэх

Нүдэнд сайнаар нөлөөлдөг А, С, Е витамин агуулсан жимс, самар идэх. Омега-3 тосны хүчил нь хушга, бүйлсний найрлагад байдаг бөгөөд нүд хуурайшиж, загатнасан үед сайн .

7. Унтах цагийн хуваарь

Нойргүй удаан явах нь нүдний судас тэлж, өдрийн цагаар цочрох, нүдний ядаргаа зэргийг үүсгэдэг. Өдөржингөө ачаалалтай ажлласан нүдийг амраах хэрэгтэй. Үүний тулд ажлын цагаас хойш дэлгэц удаан ширтэхгүй байх нь чухал.

8. Зөв тохиргоо

Компьютерийн дэлгэцнээс үүдэлтэй нүдний ядаргаа нь жижиг дүрс, фонт, анивчдаг гэрэл зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй байдаг.  Компьютерын пиксел, фонтын хэмжээг томруулах, эсвэл ширээний компьютерийн хэмжээгээ томруулах зэрэг энгийн тохиргоог туршиж үзэж болно.

9. Дэлгэцийн байрлал

Дэлгэцийн байрлал, өнцөг нь харах үед анхаарлыг өөрчилж чадна.  Хэрэв дэлгэцийг буруу өнцгөөр байрлуулсан бол нүдний ядаргаа нэмэгдэх болно. Үүнээс гадна хүзүү мөрний ачааллыг ч нэмэгдүүлдэг. Тиймээс зөв байрлалд тохируулах нь чухал. Дэлгэц болон нүүрний хооронд 40 инчийн зай байвал зохимжтойгоос гадна толгойгоо доош тонгойх шаардлагүйгээр байрлуулвал зохино.

10. Тохиромжтой гэрэлтүүлэг

  Дэлгэцийн гэрэлтүүлэг төдийгүй ажлын орчин нүдний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Үүний нэг хүчин зүйл бол арын гэрэл ба дэлгэцийн хурц гэрлийн тусгал харгалзан нүд  анивчих, ядрах, толгой өвдөхөд хүргэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд байгалийн гэрэлтэй газар суувхл зохимжтой. Эсвэл хурц гэрэлтүүлгийг хаахын тулд наалт эсвэл хөшиг ашиглах.
Ихэнх дэлгэцийн өнгө цэнхэр байдаг. Цэнхэр гэрэл нь улаан эсвэл улбар шар гэрлээс богино долгионы уртыг ашигладаг тул өндөр энерги ялгаруулж, нүдний булчин чангарахад хүргэдэг. Тиймээс дэлгэцийн гэрлээ хэт тод байлгах хэрэггүй. Эсвэл нүдний шилэн дээрээ цэнхэр гэрлийг багасгах наалт нааж болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд