No menu items!
HomeОнцлохТаны харшлын шинж тэмдгийг өдөөж болох 7 хүнс

Таны харшлын шинж тэмдгийг өдөөж болох 7 хүнс

-

Сүү, өндөг, загас, хясаа, модны самар, газрын самар, улаан буудай, шар буурцаг зэрэг хамгийн түгээмэл хүнсний харшлын талаар та маш их сонссон байх. Гэсэн хэдий ч харшлын урвал үүсгэж болзошгүй бусад олон хоол хүнс байдаг бөгөөд үүнд цитрус, селөдерей гэх мэт зүйлс багтдаг. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр 170 гаруй хоол хүнс харшлын урвал үүсгэдэг болохыг хэлжээ. Ихэнх тохиолдолд эдгээр урвал нь амны хөндийн харшлын синдром (OAS) буюу тоос, хүнсний харшлын хам шинжээс үүдэлтэй байдаг.

Хүнсний харшил ба урвал

Амны хөндийн харшлын синдромтой хүмүүс ерөнхийдөө мод, хог ургамал, өвс цэцгийн тоос зэрэг амьсгалын замаар харшилтай болох нь тогтоогдсон байдаг. Зарим хүнсэнд эдгээртэй ижил төстэй уураг агуулагддаг ба OAS өвчтэй хүмүүс ч хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Ижил төстэй уургуудаас болж эдгээр хоолыг хэрэглэх үед хүнсний харшлын шинж тэмдэг илэрдэг. Энэ бол “хөндлөн урвал” гэж нэрлэгддэг процесс юм.

Өөрөөр хэлбэл, OAS-тэй хүмүүс амьсгалын замаар дамждаг ургамлын гаралтай материалд харшилтай байдаг бөгөөд үүнээс болж харшил үүсдэг. Ургамлаас гаралтай зарим хүнсийг хэрэглэх үед харшлын шинж тэмдэг илэрдэг байна.

“Амны хөндийн харшлын синдромтой” холбоотой түгээмэл хоол хүнс

Алим

Хус цэцгийн харшил болон мугворт цэцгийн харшилтай хүмүүсийн 50-75% нь амны хөндийн харшлын хам шинжийн улмаас түүхий алим идэх үед хариу үйлдэл үзүүлдэг. Алимны харшлын шинж тэмдэг нь гол төлөв амны хөндийд байдаг бөгөөд хамгийн мэдрэмтгий хүмүүст идсэнээс хойш таван минутын дотор тохиолддог. Бараг бүх хүмүүст хоол идсэнээс хойш 30 минутын дотор шинж тэмдэг илэрнэ. Хувь хүн алим идэхээ больсны дараа шинж тэмдгүүд арилах хандлагатай байдаг. Ялангуяа хоолой хавагнаж, амьсгалахад хүндрэлтэй хүчтэй хариу үйлдэл үзүүлэх тохиолдлууд гарч болно.

Цитрус

Цитрус жимсний төрөлд жүрж, бэрсүүт жүрж, нимбэг, зэргийг багтааж болно. Урвал нь аманд загатнахаас эхлээд анафилакс үүсэх хүртэл янз бүр байж болно. Цитрус жимснүүд нь “хөндлөн урвал”-д ордог тул нэг цитрус жимсний харшил нь өөр төрлийн жимснээс харшил өгөх магадлалыг нэмэгдүүлдэг. Өвсний тоос, Тимотын өвс, хус цэцгийн тоос, мугворын цэцгийн тоосонцор нь ижил төстэй уургийн найрлагатай тул цитрусын жимстэй харилцан үйлчлэлцэж болно.

“Анафилакси” гэдэг нь хоол хүнс, эм, эмийн бодис, шавьжид хатгуулах зэрэг голлох шалтгаануудаар үүсэж, тэдгээрт өртсөний дараагаар хэдхэн минут эсвэл хэдхэн цагийн дотор гэнэт харшлын хүнд хэлбэрийн хариу урвалаар илэрдэг хам шинж.

Гадил

Гадил жимсний харшлын урвал нь харилцан адилгүй бөгөөд үүнд ам, хоолой загатнах, (чонон хөрвөс), хавагнах (ангиоэдема), амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд орно. Шинж тэмдгүүд нь амны хөндийн харшлын синдромтой хамгийн нягт холбоотой бөгөөд амны хөндийн шинж тэмдгээр илэрдэг. Ихэнх тохиолдолд шинж тэмдгүүд нь жимс идсэнээс хойш хэдэн минутын дараа эхэлдэг. Хэрэв та гадил жимсний харшилтай бол латексд хариу үйлдэл үзүүлэх боломжтой. 

Халуун ногоо

Кориандер нь карамай, феннел, селөдерей зэрэг халуун ногооны төрөлд багтдаг бөгөөд эдгээр нь харшлын урвалтай холбоотой байдаг. Мөн шанцай, гүргэм, гич ч гэсэн урвал үүсгэдэг болохыг тэмдэглэжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт, халуун ногоо нь хамгийн их хоол хүнсний харшил үүсгэдэг болохыг тогтоожээ. Халуун ногоо нь харшил үүсгэгч хус цэцгийн тоос, мугвор цэцгийн тоос, өвсний цэцгийн тоос, тимотын өвс зэрэгтэй харилцан үйлчлэлцэхдээ хамгийн сайн байдаг байна.

Селөдерей

Селлеригийн харшил нь харьцангуй элбэг тохиолддог. Энэ нь хус цэцгийн болон мугвор цэцгийн урвалд орох, түүнчлэн өвсний тоос, Тимотын өвсний урвалд орох чадвартай байдгийг тогтоожээ. Зарим судалгаагаар харшилтай хүмүүсийн 30-40% нь селөдерейд мэдрэмтгий байдаг гэсэн байна.

Кокос

Кокосын харшил нь маш ховор тохиолддог. FDA-ийн дагуу кокосыг орц найрлагыг тэмдэглэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор модны самрын ангилалд оруулдаг. Цөөхөн хэдэн хүн кокосын харшилтай болох нь бий.

Мах

Махны харшил нь түгээмэл тохиолддоггүй боловч зарим хүмүүс мах, үхэр, хонь, гахайн мах, ямааны махны харшилтай байдаг. Үхэр, гахайн улаан мах нь харшил үүсгэдэг учир нь Lone Star хачигт хазуулсантай холбоотой байдаг. Энэ хачиг Техасаас Шинэ Англи хүртэл Зүүн өмнөд хэсэгт байдаг ажээ.

Улаан маханд үзүүлэх хариу урвал ихэвчлэн хожим илэрдэг ч үргэлж тийм байдаггүй. Нийтлэг шинж тэмдгүүдэд дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг ордог бөгөөд хамгийн түгээмэл нь загатнах юм. Улаан мах идсэний дараа дасгал хийдэг хүмүүст анафилаксийн урвал илэрч болно. Хэрэв та нэг төрлийн махнаас харшдаг бол өөр төрлийн махнаас ч харшиж болзошгүй. Сүүнд харшилтай маш цөөн тооны хүүхдүүд маханд бас харшилтай байдаг.

Латекс

Латексийн харшилтай хүмүүс ижил төстэй антиген (харшлын урвал үүсгэдэг уураг) агуулсан хоол хүнс хэрэглэвэл шинж тэмдэг илэрдэг. Үүнийг латекийн синдром гэж нэрлэдэг.

Латексийн харшилтай бүх хүмүүс ийм өвчин тусдаггүй. Латексаас харшилтай хүмүүсийн 30-50 хувь нь бусад хоолонд, ялангуяа жимсэнд мэдрэмтгий байдаг. Авокадо, банана, кассава, киви, манго, папайя,улаан лооль, манжин, цуккини, чинжүү, селөдерей, төмс, алим гэх мэт. Хэрэв латексийн харшилтай хүн хоолонд хариу үйлдэл үзүүлсэн бол тэр хоолноос зайлсхийх хэрэгтэй.

Машвеллийн хэлсэн үг

Хэрэв танд хус, мугворт, өвсний гэх мэт нийтлэг тоосны, амьсгалын замын харшил байгаа бол амны хөндийн харшлын синдром үүсэх магадлалтайг анхаарах хэрэгтэй.

Хэрэв эдгээр хоол хүнсний аль нэгийг хэрэглэсний дараа өвчний шинж тэмдэг илэрч байсан бол эмчтэйгээ зөвлөлд. Нэмж дурдахад, хэрэв та эдгээр хоолноос аль нэгийг нь идээд дараа нь хоолой хавагнах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг хүнд шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд