No menu items!
HomeЭрүүл мэндП.Энхчимэг: Хүүхэдтэйгээ харьцахгүй байснаас аутизмтай болдог гэдэг ор үндэсгүй худлаа

П.Энхчимэг: Хүүхэдтэйгээ харьцахгүй байснаас аутизмтай болдог гэдэг ор үндэсгүй худлаа

-

Тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн Х.Шүрэнболор, СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэг нар “Аутизмт” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Аутизм нь амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэгийг хэлнэ. Хүүхэд нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм.

Х.Шүрэнболор:  Аутизмтай, өөр хөгжлийн онцлогтой хүүхэд төрсөн гэх мэдээг авснаас хойш эцэг эхчүүд таван хэцүү үе шатыг туулдаг.

Хамгийн сүүлийн буюу тав дахь үе шат нь хүлээн зөвшөөрөх. Эцэг эхчүүд энэ шатанд эрүүл мэндийн салбарт ханддаг. Эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөөд хүүхдэд академик чадвар байгааг олж хардаг. Гэтэл хамгийн хэцүү нь нийгэмшихүй, харилцааны тал дээр асуудал үүсдэг. Хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хүүхдээ нийгмээс тусгаарлаж байгаа гэр бүлүүд байна. Хамгийн чухал нь хүүхдийг тусгай гэхээсээ илүү хамт олон дунд оруулж, нийгэмшүүлэх нь чухал. Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг тусгай гэж нэрлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Энгийн сургууль, энгийн цэцэрлэгт үеийнхэн дунд нь эрт оролцооны хөгжлийн асуудлыг анхаарах нь чухал.

-Танай эмнэлэгт аутизмтай гэж оношлогдсон, эмчлүүлж буй хичнээн хүүхэд байдаг вэ?

П.Энхчимэг: 2018 оны мэдээгээр дэлхий дахинд 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байх магадлалтай гэж үзсэн. Энэ тоогоор авч үзвэл, манай улсад 18-20 мянга орчим хүүхэд аутизмтай байх магадлалтай гэсэн тооцоо гарсан. Манай эмнэлгээр оношлогдсон болон Аутизмын холбоонд бүртгэлтэй 700 гаруй хүүхэд байгаа. Уг эмгэг нь сүүлийн үед дэлгэрч буй, шинэ ойлголт учраас эцэг эхчүүд маань сайн мэддэггүй. “Манай хүүхэд хэлд орохгүй байна, манай удмынхан хэлд аажуу ордог. Угаасаа эрэгтэй хүүхэд хэлд оройтож ордог гэнэ лээ” гэх зэргээр тоохгүй орхидог.

-Уг өвчний шалтгаан нь юу вэ?

П. Энхчимэг: Шалтгаан нь бүрэн төгс тогтоогдоогүй. Удмын буюу генийн хүчин зүйл дээр орчны буюу хоол хүнс, агаарын бохирдол зэрэг зүйлс нөлөөлөх магадлалтай гэж үздэг.  Гол онцлог нь эхийн хэвлийд ураг бүрэлдэх явцад хүүхдийн мэдрэлийн эсүүд сенапсийн холбоо гэдэг зүйлээр холбогдож байдаг. Эхийн хэвлийд байх үеэс хүүхдийн мэдрэлийн эсүүдийн энэ холбоо нь бүрэн холбогдож чадаагүйгээс болоод төрсөн хойноо тархи нь нэгдмэл байдлаар ажиллаж чададаггүй. Тиймээс аутизмийн шинжүүд илэрдэг байх магадлалтай гэж үзэж байна. Шинэ орчинд очсон тохиолдолд аутизмтай хүүхэд өөрийнхөөрөө тааламжгүй байдлаа илэрхийлдэг. Гэнэт орилох, уурлах, зарим хүүхдүүд тухайн орчноос явахыг хүсдэг. Энэ нь тархины нэгдмэл үйл ажиллагаа алдагдсантай холбоотой гэж үздэг. Аутизмтай хүүхэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангуулахын тулд зан үйлээ гаргадаг.

-“Багад нь хүүхэдтэйгээ харьцахгүй байснаас манай хүүхэд ийм өвчтэй болчихлоо” гэж зарим эцэг эхчүүд ярьдаг. Нялх байхаас нь харьцах ёстой байж гэдэг. Үүнээс шалтгаалах уу?

-Энэ ор үндэслэлгүй зүйл гэдгийг баталсан. Харилцаа, хандлага, хүмүүжлийн хэлбэр хамаарахгүй. Төрөлхийн өгөгдөл, орчны хүчин зүйлсийн хамааралтай холбоотой гэж үздэг.

Аутизмын шинж тэмдгүүд:

Эхэн үед хүүхдүүд гараа дэвэх, биеэ займчих, ямар нэгэн дуу чимээ гаргах зэрэг үйлдлийг давтан хийдэг. Анхны шинж тэмдэг 6-8 сартайд ажиглагдаж эхэлдэг. Нэг настайгаас тодорхой илэрдэг. Цаашлаад 2-3 насанд шинж тэмдгүүд бүрэн илэрнэ. Хэл ярианы саатал, харилцан үйлчиллийн дутмаг, өвөрмөц зан үйл, бусадтай харилцаа тогтоох болон тоглоомын хязгаарлагдмал сонирхол зэрэг түгээмэл шинжээр илэрдэг.

Х. Шүрэнболор:  Хүүхдийн харагдах байдал бол энгийн хүүхэд шиг. Харин үйлдэж байгаа үйл хөдлөл, зан үйлийн онцлог, хүүхдийн чадвар зэрэг дээр асуудлууд гарч ирэхээр эцэг, эхчүүд үеийн хүүхдүүдээс өөр, онцгой байна гэж гайхаж эхэлдэг.

-Аутизмтай хүүхэдтэй хэрхэн харьцах ёстой вэ?

Х. Шүрэнболор:  Аутизмтай хэмээн оношлогдсон тохиолдолд эцэг эхчүүд маань хүүхэддээ маш нарийн дэглэм, хуваарийг гаргаж өгөх хэрэгтэй. Гэхдээ хуваарийн дагуу “чи өглөө гараа угаах ёстой, тэгээд өглөөний цайгаа уух ёстой” гэж хэлээд хүүхэд ойлгохгүй. Харин зурган аргаар хүүхэдтэй ажиллах хуваарь гэж байдаг. Түүний дагуу бүх зүйлийг хүүхдэд тохируулж харилцах хэрэгтэй. 100 аутизмтай хүүхэд 100 өөр шинжтэй. Тиймээс тухайн хүүхдийн онцлог, хүүхдийн нийгэмшихүйн байдал, харилцааны чадвар зэрэг дээр үндэслэн хуваарь гаргах ёстой. Тодорхой төлөвлөгөөний дагуу маш нарийн, уйгагүй ажиллах хэрэгтэй. Хуваарийг өөрчилж болохгүй. Эртнээс, төлөвлөгөөтэйгөөр хүүхэддээ орчны нөхцлийг тайлбарлан таниулах нь чухал. Хамгийн гол нь эерэг, урамшууллын аргаар хүүхдийн зан төлөвийг, зан байдлыг өөрчлөх.

Аутизмын эмгэгийг эрт илрүүлэх тусам хэвийн хүүдийн хэмжээнд хөгжихөд нь туслах боломжтой. Багш, эцэг эхчүүдийн тусгай сургалтаар хүүхдийг нийгэмшүүлэх болосжтой. Тиймээс хүүхдээ хэдий чинээ сургаж хүмүүжүүлж эхэлнэ, төдий чинээ үр дүнтэй. Учир нь уг эмгэгийн шинж тэмдэг нь насан туршдаа байдаг.

Аутизмийн хүрээний эмгэгтэй хавсран илэрч болох шинж тэмдгүүд ба хоёрдогч хөгжлийн бэрхшээлүүд

Оюуны хөгжлийн хоцрогдол

Хэт цочмог байдал

Сэтгэл зүйн тогтворгүй байдал

Өөрийгөө гэмтээх үйлдэл

Нойрны асуудал

Уналт, таталт.

Х. Шүрэнболор:  Хүүхдийг аливаа зүйлийг хийхэд нь болзол тавих. Тухайлбал, чи үүнийг хийвэл би чамтай бөмбөгөөр тоглоно гэх мэт. Урамшуулах гэхээр буруу эрхлүүллээ гээд байдаг. Гэтэл урамшуулал олон янз. Эхний ээлжинд хүүхдийн хийсэн бүхэн, чадсан бүхэнд нь урамшуулах хэрэгтэй. Алхам тутамд нь урамшуулах, түүний дараа тогтмол урамшуулах гэх мэтээр үе шаттайгаар явагдана.

– Аутизмын хүрээний эмгэг бүрэн эдгэрсэн тохиолдол байдаг уу?

П. Энхчимэг: Шалтгаан нь тодорхой бус учир эмчилгээ, шинжилгээний асуудал байна. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлэх, багаас нь дутагдалтай байгаа чанаруудыг сайжруулах, хоцрогдлыг нь арилах чиглэлээр оролцооны хөтөлбөрүүдэд хамрагдсанаар шинж тэмдгүүд багасах, чадварууд нь ахих бололмжтой. Бүрэн төгс эдгэрнэ гэдэг зүйл одоохондоо тодорхойгүй байна.

– Аутизмтай хүүхдийг ураг байхад нь оношлох боломжтой юу?

П. Энхчимэг: Ураг байхад нь оношлох боломж одоогоор байхгүй нь ихээхэн бэрхшээлтэй. Одоогийн байдлаар  хүүхдийн үзлэг, эцэг эхчүүдийн асуумжид үндэслэж оношилж байна.

– Барууны орнуудад ийм эмгэгтэй хүүхдийг тусгай бус нийтийн дунд нийгэмшүүлэх тал дээр илүү анхаарч ажилладаг гэж сонсож байсан.

Х. Шүрэнболор:  Сургууль, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан холбоо бий. Энэ бүх зүйл нэгдэж байж зөв хөгжүүлэх, нийгэмшүүлэх, харилцаанд оруулах аргад суралцаж чадах юм бол аутизмтай хүүхэд нийгмийн харилцаанд орох тохиолдлуудын судалгаа байдаг. Магадгүй насанд хүрсэн аутизмтай хүн бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцох, ажиллах, гэр бүл болох боломж олдох байх гэж харж байгаа.  Гадны улс орнуудад бол ажлын байраар хангасан, нийгмийн асуудлыг нь шийдсэн байдаг. Удахгүй манай улсад ч мөн ийм чиглэлийн ажлууд хийгдэх байх.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд