No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдийг цэцэрлэгт яаж хурдан дасгах вэ?

Хүүхдийг цэцэрлэгт яаж хурдан дасгах вэ?

-

Хүүхэд гэр бүлийн орчинд хүмүүжихээс гадна “ЦЭЦЭРЛЭГ ” хэмээх нэгэн шинэ ертөнцөд ирдэг бөгөөд энэ нь түүний хувьд дасан зохицсон хэвшилээсээ хөндийрч, олны дунд нийгэмших анхны алхам болдог. Өөрөөр хэлбэл “Цэцэрлэг” хэмээх их айл нь нийгэмших ертөнцөд түүнийг хөтлөн оруулснаар шинэ найз нөхөдтэй болгож, цаашдаа сургуульд суралцах бэлтгэлийг нь хангаж өгдөг зэрэг ач холбогдолтой .

Тэгвэл хүүхэд цэцэрлэгт явах тэр үеийг нь яаж хөнгөлж түүнд дарамт учруулахгүйгээр зохицуулах вэ?

Хүүхдийн мэдрэлийн системийн онцлог, хүмүүжсэн орчин , эцэг эхийн хандлага зэргээс шалтгаалан цэцэрлэгт дасах хугацаа янз бүр байдаг байна.

Хурдан дасгахын тулд юуг анхаарах вэ?

• Ээждээ их дассан ,ээжээсээ салж чаддаггүй хүүхдийг өвөө эмээ нь ч юмуу өөр хэн нэг хүн хүргэж өгөх

• Ээж аав нь ер нь бүх хүмүүс ажилдаа яваад орой ирдэг шиг миний хүү /охин/ ч гэсэн бас ажилд тайван бөгөөд нэлээд тулгангүй хэлж ойлгуулах естой. яваад орой ирнэ . Ганцхан чи жаахан учир чамайг хүргэж өгч, орой чамайг заавал авна гэдгээ сайн хэлж өг.

• Цэцэрлэгээс авахдаа хэлсэн цагтаа заавал авч бай, Зөвхөн эхний хоногуудад ч биш , цаашдаа ч адил .Үүнээс хүүхэд түгшиж эхэлдэг.

• Ямар нэг юм амласан бол заавал биелүүл. Хуурч болохгүй. Цэцэрлэгт яваад ирэхэд нь аав нь машин авч өгнө гэсэн бол заавал авч бэлтгэсэн бай.

• Хүүхэд уйлаад хоцорсон бол тэр хугацаанд гадаа хүлээж байгаад уйлахыг нь намдахаар явбал таны сэтгэл амар байх болно. Хүүхэд тань уйлаад үлдсэн ч туршлагатай багш нар таны хүүхдийг уйлуулахгүй байлгах арга бодож олно гэдэгт та итгээрэй Одоо та хүүхдээ хурдан дасгахын тулд дээрх зөвлөгөөг биелүүлээрэй.

• Хүүхдийг хоёр ой өнгөрч байхад нь, эсвэл дөрвөн нас хүрсэн хойно нь цэцэрлэгт явуул. Боломж байвал гурван настай хүүхдийг цэцэрлэгт өгөх гэж яарах хэрэггүй. Яагаад гэвэл гуравтай хүүхэд орчноо танин ойлгох гэж ядаж, аливаа зүйлийн сайн мууг ялган ухаарахыг оролдож эхлэдэг. Мөн тэд биеэ даах гэж хичээн бусдын үгийг сонсох чадвартай болдог. Энэ үед нь гэнэт дасаагүй орчинд оруулвал хүүхэд хямрах болно

• Хүүхдэд цэцэрлэгт явах ямар сайн талтай болохыг ярьж ойлгуул

• Хүүхдийн дэргэд цэцэрлэгийн багш нарын болон үеийнхнийх нь тухай битгий ярь. Гэр бүлийнхээ санаа зовоосон асуудлын талаар таг дуугүй бай

• “Миний хүү том хүүхэд болж байна. Тийм болохоор цэцэрлэгт явах хэрэгтэй. Цэцэрлэгт олон хүүхэдтэй танилцаж, гоё тоглоомоор тоглох болно” гэж тайвшруул

• Бас орой гэртээ эргээд ирнэ, аав ээж нь урьдын адил хайрлан энхрийлэх болно гэж хэлэхэд илүүдэхгүй

• Цэцэрлэгийн дэглэмийг гэрийнхээ дэглэмд ойртуулахыг хичээ

• Хүүхдээ чийрэгжүүлэх дасгалд сурга. Энэ нь хүүхдийг элдэв халдварт өвчин хүрэхээс сэргийлж чаддаггүй юм гэхэд өвчнийг гүнзгийрүүлэхгүй байхад нөлөөлнө гэдгийг анхаараарай

• Хүүхдийг цэцэрлэгт чинь явуулна шүү гэсэн үгээр айлгаж хэрхэвч болохгүй

• Цэцэрлэгт явуулахад санаа зовж байгаагаа хүүхдэд бүү мэдэгд. Мөн цэцэрлэгийн багш хүмүүжүүлэгч, асрагч нарын талаар таагүй мэдээлэл сонссоноо хүүхдийнхээ хажууд ярих хэрэггүй. Хүүхдийг шинэ орчинд аль болох түргэн дасгах нь чухал

Үүнээс гадна та АНХ УДАА ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХ ГЭЖ БАЙГАА ХҮҮХдэдээ хэд хэдэн зүйл сургасан байх хэрэгтэй байдаг. Цэцэрлэгт оруулахаар бэлтгэх хугацаанд хүүхдэдээ зарим нэг дадал хэвшил зааж сургах нь цэцэрлэгт орсныхоо дараа хүүхдүүдийн дунд байхад нь нэлээд амар хялбар байх болно.

• Хувцсаа тайлж, бас өмсөж сурсан байх. Хоёр настай хүүхэд хувцсаа өөрөө өмсөж сурах сонирхолтой. Харин гурван настайгаасаа оймс, гадуур дотуур хувцсаа өмсдөг болсон байх ёстой. Мэдээж товч, цахилгаан товч, гутлаа үдэх зэргийг чадахгүй ч ямар нэг ойлголт төсөөлөлтэй, өөрөө өмсөх гэж оролддог болгох хэрэгтэй. Хүүхэд хөгжүүлдэг янз бүрийн тоглоом, тэр дундаа гутал үдэж сургах тоглоомоор тоглуулж, энэ бүгдэд сургахад өдөр бүр хэдэн хормыг ч бол эцэг эхчүүд зориулдаг байх ёстой.

• Халбага, сэрээгээр хооллож, аягаар ууж сургах. Хүүхдийг угжнаас гаргаж, шүлхэвч, хормогч зэргийг хэрэлэхгүй байх. Асгаж цутгахгүй цэвэрхэн идэж ууж сурахад аажим аажмаар сургах хэрэгтэй. Эхний үед ширээ, шалан дээр асгаж магадгүй ч аажимдаа сурна.

• Хөтөвчинд суулгаж сургах. 1,5-2 насны хүүхдүүдийг хөтөвчинд суулгаж сургах хэрэгтэй гэж эмч мэргэжилтэнгүүд санал нэгтэйгээр зөвлөдөг. Зуны улиралд хөтөвчинд суулгаж сургах нь илүү тохиромжтой байдаг. Хүүхдийг аль болох өмсөж тайлахад төвөггүй энгийн богино болоод урт өмд өмсгөн өмдөндөө шээнэ гэдэг нь өөрөөс шалтгаалдаг гэдгийг мэдрүүлж ойлгуулах хэрэгтэй.

• Хүүхэд бусад хүүхдүүдтэй тоглох, хамт олны дунд байж сурах шаардлагатай тул хүүхдийг эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах хэрэгцээ сонирхолтой болох гурван нас хүрмэгц нь цэцэрлэгт өгөхийг хамгийн тохиромжтой үе гэж үздэг. Эцэг эхчүүд нь цэцэрлэгт орохоос нь өмнө нь ч найз нөхөдтэй болох тухайд нь анхаарч оролцох хэрэгтэй. Хүүхдийнхээ байх орон зайг гэр орноор нь бүү хязгаарлаарай. Тоглоомын талбайд аль болох их тоглуулж, үе тэнгийнх нь насны хүүхдүүдтэй найз нөхдийнхөөрөө зочилж байх нь их үр дүнтэй. Энэ мэтийн “дасгал” хүүхдийг хамт олны орчинд дасан зохицоход нь их эерэг нөлөөтэй.

• Хүүхдийг цэцэрлэгт бэлтгэх нэг чухал ажил бол өдрийн цагийн хуваарь хэвшүүлэх. Цэцэрлэгт орохоос 2-3 сарын өмнөөс цэцэрлэгийн хүүхдүүдийн өдрийн хуваарийг мөрдөж эхлэх хэрэгтэй. Хүүхэд нэг тогтмол цагт хооллож, унтаж, салхинд гарч хэвших ёстой.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд