No menu items!
HomeМонгол брэндГарын саван үйлдвэрлэгч Монгол брэндүүд

Гарын саван үйлдвэрлэгч Монгол брэндүүд

-

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа эх орондоо гарын саван үйлдвэрлэж байгаа брэндүүдийг онцолж байна.

“Одь Тан” ХХК-ийн “Доктор Баатар” гарын саван

“Доктор Баатар” брэнд 2013 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ. Гэхдээ эхний гурван жилийн хугацаанд зөвхөн тан, эмийн ургамал л үйлдвэрлэдэг байж. Харин өдгөө эрүүл мэнд, гоо сайхны 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.

Нэгдүгээр сараас хойш дэлхий дахинд дэгдээд буй цар тахалтай тэмцэх зорилгоор гарын шингэн саван, гар ариутгагч гель үйлдвэрлэж эхэлсэн байна.

“Торгон хавтан” компани  “Плас” брэнд

Тус компанийн “Плас” нэрээр гаргадаг шингэн вок, шал угаагч, аяга угаагч, гарын шингэн саван гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байдаг. Одоогоор гарын шингэн саван нь 350 мл, аяга угаагч 500 мл, шингэн вок гурван литр, шал угаагч нэг литр гэсэн савалгаатайгаар үйлдвэрээс гардаг байна.

Харин бүтээгдэхүүн дотроо өнгө, үнэр, савлагааны хувьд 20 гаруй төрөл бий гэнэ. Үнийн хувьд томоохон брэндийн бүтээгдэхүүнээс 20-30 хувиар хямд ажээ.

“Гилгэрэм” брэндийн органик саван

Тус бренд нь өөрсдийн нэрийн саванг байгалийн органик түүхий эд, эмийн ургамал, эрдэс ашиглан хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тос зэрэг үндэсний түүхий эдээр баяжуулан гар аргаар үйлдвэрлэдэг. Сав баглааны хувьд бэлгэнд өгөхөд тохиромжтой гэдгээрээ давуу талтай. 

Гилгэрэм органик бүтээгдэхүүн нь байгалийн онцлогт хүйтэн, хуурай нөхцөл, агаарын бохирдол, цацраг идэвхт хэт ягаан туяа, харшил үүсгэгч хүчин зүйлс, хэрэглээний бүтээгдэхүүний химийн хордлого гэх мэт гадны нөлөөнөөс үүдэх арьсны гэмтэл, үрэвсэлт өвчин, эрт хөгшрөлт зэргээс Монгол хүний арьсыг хамгаалж, дархлаажуулах үүрэгтэй ажээ.

“Санитас” гарын саван

Тус саван нь арьсны бохирдол болон илүүдэл тосыг бүрэн цэвэрлэж, арьсны өөрийн чийгших чадварыг нэмэгдүүлдэг байна. 

Алое-ийн хандтай саван нь арьсны бохирдолт болон илүүдэл тос, үхэжсэн эд эсийг цэвэрлэн, чийгшүүлнэ. Зөөлөн хөөс нь угаах явцад гарын арьс болон гар хоорондын үрэлтийг зөөлрүүлж арьсанд илүү ачаалал өгөхгүй давуу талтай аж.

Лхамор” брэндийн гарын саван

“Натурал Эссеншл” ХХК нь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц органик бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж иржээ. Мөн тэдний онцлох бүтээгдэхүүн бол шүршдэг саван юм. Хэрвээ та энгийн синтетик савангаас харшилдаг бол энэхүү байгалийн гаралтай шүршдэг саванг хэрэглэх боломжтой.

Авч явахад авсаархан хэмжээтэй бөгөөд аялалд гарахдаа, нийтийн ариун цэврийн өрөөнд орохдоо хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн хэрэглэгчдэдээ зориулан шингэн саван гаргажээ. Тэд цар тахалын үед ХӨСҮТ болон Нийслэлийн Онцгой байдлын газар, Ид Шидийн оронд байгалийн гаралтай шингэн саванг хандивласан байна.

“Үүлэн” брэндийн гарын саван

“Үүлэн” брэнд нь Монгол орныхоо цэвэр түүхий эд ашиглаж, гар аргаар савангаа үйлдвэрлэдэг. Тус брендээс гаргадаг чацарганатай саван нь маш олон төрлийн амин дэмүүдийг агуулсан, арьсыг цайруулах, өнгө сэргээх, сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, хуурайшилтын эсрэг, арьсийг гүн цэвэрлэж чийгшүүлэх үйлчилгээтэй.

Мөн чацарганатай саван нь уул уурхай, хортой нөхцөл орчинд ажилладаг хүмүүст болон арьсны бохирдол ихтэй үед илүү тохиромжтой ажээ.

“Гуа” брэндийн саван

Гуа бренд нь эдийн болон гарын саван үйлдвэрлэдэг. Мөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг нэрийн дэлгүүрээрээ худалдан борлуулдаг байна. Тус брэндийн онцлох бүтээгдэхүүн бол үйрмэг саван юм.

Үйрмэг саванг модны үртэс хэлбэртэйгээр зорж үйлдвэрлэсэн бөгөөд 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Уг савангаар угаалгын нунтгаас харшилтай болон эмзэг арьстай хүмүүс , хүүхдийн хувцас хэрэглэлийг угаахад  нэн тохиромжтой ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

Шинэ машин худалдаж авбал Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй гэдэг мэдээлэл худал гэв

"Өнөөдрөөс эхлэн шинэ машин худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300,000 төгрөг" болсон талаарх мэдээлэл гараад буй. Харин Авто Тээврийн Үндэсний Төвөөс...

трэнд