No menu items!
HomeХоол, шим тэжээлБүдүүн гэдсийг эрүүл байлгахад туслах хоол, хүнс

Бүдүүн гэдсийг эрүүл байлгахад туслах хоол, хүнс

-

“Эрүүл хооллолт нь бүдүүн гэдэсний эмгэгээс хамгаалахад тусална”.

Хоолны дэглэм нь зүрх, тархи, ясны эрүүл мэндэд эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлдэгтэй адил таны бүдүүн гэдэсний эрүүл мэндэд таны идэж буй зүйл нөлөөлдөг.

Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны шийдвэрлэх хэсэг бөгөөд олон янзын нөхцөл байдал нь түүнийг буруу ажиллахад хүргэдэг. Тухайлбал, гэдэсний шархлаат колит, Крошийн өвчин, гэдэсний үрэвсэлт өвчин, дивертикуляр өвчин, цочромхой гэдэсний хам шинж, мөн шулуун гэдэсний хорт хавдар гэх мэт.

Эдгээр өвчний эмчилгээнд хоолны дэглэм, амьдралын хэв маягийг өөрчлөх, эм уух, эсвэл мэс засал хийх зэрэг орно.

Шулуун гэдэсний хорт хавдар нь бүдүүн гэдэсний хамгийн ноцтой өвчин юм. Энэ нь АНУ-д хамгийн түгээмэл тархсан хорт хавдрын гуравдугаарт, үхэлд хүргэж болзошгүй хорт хавдрын тоонд багтдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд бас орно. (50 наснаас дээш эрсдэл нэмэгддэг), (хар арьст хүмүүс АНУ-д бүдүүн гэдэсний хорт хавдрын хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг) Эдгээр нь гэдэсний үрэвсэл, тамхи татах, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэгтэй холбоотой.

“Мөн таргалалт нь бүдүүн гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэлийн нэмэгдүүлдэг” гэж Раш их сургуулийн анагаах ухааны төвийн, Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн, хоол боловсруулах эрхтний эмч, анагаах ухааны доктор, Жошуа Мелсон хэллээ.

Холбоо хамаарал

Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр таргалалт ба бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл нэмэгдэх нь олон хүчин зүйлээс шалтгаалж болно.  Үүнд цусан дахь инсулины хэмжээ ихсэх нь таргалалттай хүмүүст илүү их тохиолддог. Инсулины хэмжээ нэмэгдэх нь зарим хавдар, түүний дотор бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг гэсэн байна.

Америкийн хорт хавдрын нийгэмлэгийн мэдээлснээр “Хоолны дэглэм, жин, дасгал хөдөлгөөн, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийн хоорондох уялдаа холбоо нь бүх төрлийн хорт хавдраас хамгийн хүчтэй байдаг. Үнэндээ бүдүүн гэдэсний хорт хавдрын 50-75 хувийг эрүүл хооллолт, амьдралын хэв маягийг өөрчлөх замаар урьдчилан сэргийлэх боломжтой” гэж Бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг сангаас мэдээлжээ.

“Бүдүүн гэдэсний хорт хавдрын 10 хүрэхгүй хувь нь удамшлын шинжтэй байдаг. Энэ нь амьдралын хэв маягтай холбоотой юм” гэж хоолны дэглэм судлаач, доктор Хизер Расмуссен хэлжээ. “Тиймээс зөв хооллолт нь бүдүүн гэдэсний эрүүл мэндийн чухал асуудал юм.”

Хоолны дэглэм ба болохгүй зүйлс

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа ихтэй, улаан болон боловсруулсан мах багатай хоолны дэглэм нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулна гэж ACS мэдээлэв. Бүдүүн гэдэсний эрүүл байдлыг дэмжихийн тулд дараах таван хоолны дэглэмийн зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.

1. Улаан махны хэрэглээг хязгаарлаж, боловсруулсан махнаас зайлсхий

ACS-ийн дагуу та 100 грамм улаан мах (жижиг гамбургертай тэнцэх хэмжээний) эсвэл хиам, гахайн мах 50 грамм гэх мэт (нэг hotdog-той тэнцэх) боловсруулсан мах хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл 15-20 хувиар нэмэгддэг байна.

“Та жаахан л улаан мах идэж болно. Долоо хоногт хоёр унц улаан мах” гэж Расмуссен хэлжээ. “Гэсэн хэдий ч боловсруулсан мах нь хорт хавдрыг үүсгэж болзошгүй бусад консервант гэх мэт бүрэлдэхүүн хэсэгтэй тул хааяа нэг өөр амттанаар хязгаарлах нь дээр юм.”

Бүдүүн гэдэсний хорт хавдрын 10 гаруй хувь нь удамшлын шинжтэй байдаг бөгөөд энэ нь амьдралын хэв маягтай холбоотой. Тиймээс сайн хоол, хүнс хэрэглэх нь бүдүүн гэдэсний эрүүл мэндийн чухал асуудал юм.

2. Элсэн чихэр багасгах

sugar

Судалгааны үр дүнд шархлаат колит, Кроны өвчтэй хүмүүс ихэвчлэн элсэн чихэр ихтэй, ислэг багатай хоол хүнсээр хооллодог болохыг тогтоожээ.

Элсэн чихэр нь бүдүүн гэдэсний хорт хавдрын явцтай шууд холбоогүй ч чихэр ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй тул илүүдэл жин, таргалалтад хүргэдэг.

3. Ислэг хэрэглээгээ нэмэгдүүлэх

Ислэг ихтэй хоол идэх нь гэдэс, бүдүүн гэдэсний эрүүл мэндэд тустай.

“Америкчууд өдөрт дунджаар 13 орчим грамм эслэг иддэг. Гэхдээ бидний хэрэглээ 25-35 грамм байх ёстой” гэж Расмуссен хэлэв.

Хүнсэндээ ислэг нэмэх хамгийн сайн арга бол бөөрөлзгөнө, лийр, алим, банана, жүрж, чанасан артишок, вандуй, брокколи, эрдэнэ шиш зэрэг ислэгээр баялаг жимс, жимсгэнэ хэрэглэх юм. Бүх үр тариа, буурцагт ургамал нь ислэгийн сайн эх үүсвэр болдог.

Эслэг нь бүдүүн гэдэсний эрүүл мэндэд тустай бөгөөд таныг өтгөн хатахаас сэргийлдэг. Энэ нь геморрой, бүдүүн гэдсэндээ жижиг уут үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.

4. Сүү уух

Pouring milk in the glass on the background of nature.

Сүүлийн үеийн судалгаагаар кальци, Д аминдэм нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулж байгааг тогтоожээ. Гэсэн хэдий ч кальцийн өндөр хэрэглээтэй (өдөрт 2000 миллиграммаас хэтрэх) холбоотой түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэл нэмэгдэх магадлалтай тул ACS-ээс эрэгтэйчүүдэд кальцийн хэмжээг, санал болгож буй хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Үүний оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өдөр бүр санал болгож буй кальцийн тунгаа заавал авч байх ёстой: наснаас хамаарч өдөрт 1000 миллиграммаас 1300 миллиграмм (өөх тос багатай, өөх тосгүй сүүний гурваас дөрвөн найман унц стакан).

Кальцийн бусад тэжээлийн эх үүсвэрүүдэд хар навчит ногоонууд, тухайлбал, бууцай, байцаа, хүрэн ногоо зэрэг орно.

5. Үр тариа бол ухаалаг сонголт

Бүхэл үр тариа гэдэг нь бүх чухал хэсгүүд, байгалийн гаралтай шим тэжээлийг агуулсан хоол хүнс юм. Америкчуудад зориулсан хоолны дэглэмийн удирдамжид бүх насанд хүрэгчид өдөр тутамдаа дор хаяж бүтэн үр тарианы талыг, ойролцоогоор гурваас таван нэгжээр идэхийг зөвлөж байна.

Зарим бэлэн үр тарианд арвай, quinoa, улаан буудайн гурил, хүрэн будаа, овьёос зэрэг орно. Эдгээр хоолонд бүдүүн гэдсэнд ээлтэй витамин, эрдэс бодис, эслэг, зайлшгүй шаардлагатай тосны хүчил, антиоксидант ба фитохимийн найрлага агуулагддаг. (ургамлын биед агуулагдах байгалийн гаралтай нэгдлүүд)

Скрининг /эрт илрүүлэг/ хийх ажлыг нэн тэргүүнд тавь

Зөв хооллох нь бүдүүн гэдсийг эрүүл байлгахад тусалдаг бол бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн хүчтэй арга бол скрининг юм. Колоноскопи гэдэг нь бүдүүн гэдэсний бүтцийн шинжилгээ бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрыг оношлох, урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

“Колоноскопи хийлгэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Учир нь шинжилгээний явцад хавдрын өмнөх полипуудыг олж, устгаж болно” гэж Мэлсон хэлжээ. “Энэ шинжилгээг хийлгэх нь танд тустай. Учир нь бид хавдрын өмнөх ургалтыг олж процедурын явцад арилгах боломжтой бөгөөд ингэснээр хүний ​​бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг” гэжээ.

“Хэрэв эрт илрүүлбэл бүдүүн гэдэсний хорт хавдрын 95 хүртэлх хувийг эмчлэх боломжтой” гэж Бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг сангаас мэдээлсэн байна. Мелсон “Бүдүүн гэдэсний хорт хавдар” нь ихэвчлэн эмчлэгддэг өвчин. “Шулуун гэдэсний хорт хавдрын хувьд бид шинжилгээ хийдэг, тийм ч төвөгтэй биш бөгөөд урьдчилан сэргийлэх, эрт барьж авахад маш үр дүнтэй байдаг” хэмээжээ.

Эх сурвалж: health-wellness

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд