No menu items!
HomeХүмүүсХүнд хэцүү амьдралаас амжилтын оргилд хүрсэн алдартнууд

Хүнд хэцүү амьдралаас амжилтын оргилд хүрсэн алдартнууд

-

Ядуу тарчиг амьдралаас дэлхийн хэмжээнд нэрээ цуурайтуулан алдар нэрийн оргилд хүрсэн эрхмүүдийг танилцуулж байна.

Ж. К. Роулинг

Ж.Роулинг нь “Ж.К.Роулинг” нэрийн дор зохиол бүтээлээ туурвидаг бөгөөд түүнийг алдар нэрийн оргилд хүргэсэн “Харри Поттер” цувралыг эдүгээ мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр нөхрөөсөө салж, санхүүгийн маш хүнд байдлыг даван туулсан бөгөөд охиноо хооллохын тулд цайны газрын нойл цэвэрлэхээс эхлээд олдсон бүх ажлыг хийдэг байсан гэдэг. Роулин Daily Mail өгсөн ярилцлагадаа “Санхүүгийн хүндрэл, ганцаардал, сэтгэлийн зовлонд шантарч амиа хорлохоор завдаж байсан ч охиныхоо төлөө тэмцэх хэрэгтэй хэмээн ухаарч илүү их хөдөлмөрлөх ёстойгоо ойлгосон” хэмээсэн байдаг.

Жим Керри

12 настай байхад нь аав нь ажилгүй болж, микроавтобусанд амьдрах болжээ. Улмаар хүнд хэцүү амьдралын улмаас 15 настайдаа сургуулиа орхисон байна. Гр бүлдээ тус нэмэр болохын тулд эстрадын комик төрлөөр ажилладаг байв. Энэ нь ч түүнд сайнаар эргэж, авьяасыг нь үзэгчид, продюссер зэрэг анзаархад нөлөөлсөн байна.

Женнифер Лопез

Тэрээр өсвөр үеэ ээжтэйгээ хамт өнгөрүүлээгүй. Учир нь тэрээр бүжиглэхийг коллежоос илүүд үзсэн тул ээжтэйгээ үл ойлголцоход хүрсэн. Улмаар 18 насандаа гэрээ орхин бүжгийн клубдээ амьдрах болж. Тэрээр эцэст нь дуу хөгжим, кино дэлгэцэд аль алинд нь амжилт олсон юм.

Стивэн Кинг

Орчин цагийн АНУ-ын алдарт зохиолч. Түүний номууд 350 саяас илүү хувь зарагдсан бөгөөд ихэнх зохиолд нь тулгуурлан кино, богино хэмжээний цувралууд, телевизийн шоу нэвтрүүлэг, мөн цуврал номууд бүтээгдсэн байдаг. Стивэн Кинг эцэг эхээсээ салсны дараа эмээгийнхээ өгсөн хэдхэн төгрөгөөр амьдралаа залгуулдаг байж. Багаасаа бие муутай тэрээр улаан бурханы халдварыг хүндээр даван туулаад фарингит тусч, тэр нь ужгирсаар антибиотик эмэнд дарагдаггүй чихний халдвар өвчин болж хувирчээ. Чихний хүнд өвчний улмаас тэрээр нэгдүгээр ангидаа улиран суралцахад хүрсэн гэдэг.

Шайна Твэйн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн нэг болохоосоо өмнө Шайна Твэйн Канадын Онтарио мужаас алслагдсан, ядуу тарчиг гэр бүлд амьдарч байжээ. Түүний хойд эцэг нь гэр бүлээ хүчирхийлдэг байж. Эцэг эх нь ослоор нас барсны улмаас дүү нараа ганцаараа өсгөх болсон. Гэсэн ч тэрээр 350 сая гаруй долларын хөрөнгөтэй болж чадсан юм.

Ларри Эллисон

Oracle-ийг үүсгэн байгуулагч тэрээр дэлхийн хамгийн баян тэрбумтны нэг юм. Програм хангамжийн системийн хувьд Oracle нь нэлээд ноёрхож, PeopleSoft, Taleo, Pillar Data Systems гэх мэт томоохон компаниудыг эзэмшдэг. Тэрбумтан тэрээр Чикагогийн өмнөд хэсэгт дундаж түвшний гэр бүлд өсч байхдаа Билл Гейтс, Марк Зукерберг нарын адил Форбсийн жагсаалтад орно гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй.

Марайн Кэри

Марайн Кэри Long Island-ийн ядуу тарчигхан гэр бүлд өссөн. Түүнд тоглох тоглоом байдаггүй тул парк орж өөрийгөө зугаацуулдаг байв. Нью Йорк хотод шилжин ирсни йдараа түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Түүний хамгийн эхний “Fantasy” сингл уран бүтээл нь “Билбордын шилдэг 100 дуу жагсаалт”-ыг найман долоо хоног тэргүүлсэн байдаг.

Сэм Уортингтон

Австралийн жүжигчин бөгөөд «Терминаторын аврал» киноны Маркус Райт, «Аватар» киноны Жэйк Салли болон «Титануудын тулаан» киноны Персей зэрэг дүрүүдээрээ Холливудын тавцанаа танигдсан билээ. Гэвч нэр алдарт хүрэхээсээ өмнө тэрээр машиндаа амьдардаг байжээ.

Опра Уинфри

Опра дэлхийн хамгийн амжилттай эмэгтэйчүүдийн нэг байж болох ч алдартай болохоосоо өмнө олон зүйлийг туулсан. Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төрсөн. Ядуу тарчигхан амьдарч байсан тэрээр 9 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 14 настайдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. 16 настайдаа радиод ажил орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, “Опра Уинфригийн Шоу”-г хөтлөх болсон. Эцэст нь тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй болж чадсан юм.

Крис Прэтт

Сургуулиа төгссөний дараа коллежид суралцах гэж оролдсон ч удалгүй орхиж Вашингтон мужаас хавайн нэгэн арал болох Мауи рүү нүүжээ. Тэндээ далайн эрэг дээр майханд амьдарч хоолны мөнгө олох төдий л цалинтай зөөгчийн ажил хийж байв. Рэй Дон Чон түүнийг өөрийн богино хэмжээний “Cursed Part 3” кинонд тоглохыг санал болгосноор түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм.

Лейтон Мистер

Лейтоны ээж марихуан худалдаалсан хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Энэ үед тэрээр 10 сартай жирэмсэн байж. Тиймээс охин хорих ангийн эмнэлэгт төрсөн байна. Тэрээр өвөө эмээгийнхээ гар дээр өссөн. Хүнд хэцүүг даван туулсан хэдий ч, Лейтон хүүхэд насаа бусад хүүхдүүдийн адил жирийн өнгөрүүлсэн хэмээдэг.

Леонардо Ди Каприо

Түүний амьдрал оргүй хоосноос эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр Лос Анжелесийн ядуусын дүүрэгт амьдардаг байсан бөгөөд түүний эх гэр бүлээ тэжээхийн тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг байжээ. Хар тамхи, биеэ үнэлэгчдээр хүрээлүүлсэн ядуу тарчиг орчинд өссөн тэрээр нэг кинонд тоглохдоо 25 сая доллараар үнэлэгдэх хэмжээний алдартай болж чадсан билээ.

Хилари Суонк

Хилариг ээж нь ганцаараа өсгөжээ. Ядуу зүдүүгээсээ болоод сургууль дээрээ хүүхдүүдэд байнга доромжлуулдаг байсан бөгөөд эх нь түүнийг ганцаараа өсгөсөн. Түүнийг 15 настай байхад ээж нь ажилгүй болж улмаар орон гэргүй айлаар хоног төөрүүлдэг байжээ.

Ховард Шульц

Starbucks-ийн гүйцэтгэх захирал тэрээр эцэг эхээ хараад өөрийгөө идэвхижүүлэх, хичээх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлээр хүмүүжжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд