No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Баянбилэг: Үе мөчний өвчнөөр өвдөхгүй байхад ердийн шүдний оо, тамедин тусална

Ц.Баянбилэг: Үе мөчний өвчнөөр өвдөхгүй байхад ердийн шүдний оо, тамедин тусална

-

“Алтан хүн” эмнэлгийн захирал, клиникийн профессор, зөвлөх эмч  Ц.Баянбилэгийн үе мөчний талаар өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Үе мөчний өвчин гэж юуг хэлэх вэ?

-Ер нь үе мөчний өвчин гэдэг ойлголт нь хоолойн ангина, шүдний өвчин, амны хөндийн үрэвсэл, буйлны үрэвслээс цусанд дамжаад үений хоорондох мөгөөрсөнд очихыг хэлж байгаа юм. Ревматоид артрит бол олон төрлийн үе мөчний өвчний багц нэр. Монголоор хэлбэл хэрлэг, хэрлэг төст өвчин гэсэн үг. Жишээлбэл, жоохон хүүхэд мөртлөө үе мөч нь өвддөг. Юунаас болсон гэхээр хоолойны анген нь үе мөчинд орсон. Хоолойн ангинаас болоод амны хөндийн өвчлөл нилээн хүндрээд дөрөв, таван жилийн дараагаар өвддөг. Түүнээсээ болоод үе мөч, үений хоорондох мөгөөрс, шар ус, зөөлөн эдэд нөлөөлдөг энэ өвчнийг хэрлэг буюу хэрлэг төст өвчин гэх багцад хамааруулдаг. Үе мөчний өвчин дотроос Монгол оронд тархсан долоо найман төрлийн өвчин байдаг. Тухайлбал, Хоолойн ангинаас үүдэлтэй үе мөчний өвчин, хамар нармайнаас гаралтай, бодисын солилцооны өвчнүүд, сахарын өвчин, итологи буюу бүх төрлийн бактер, мөөгөнцөрөөс үүдэлтэй гэх мэт.  

-Ямар аргаар эмчилдэг вэ?

– Маш энгийн аргаас эхэлнэ. Шүд цоорхойгоос болоод буйл, амны хөндийн үрэвсэлтэй байх үед үе мөчний өвчнийг засах маш энгийн. Бага насны хүүхдэд бол шүдээ угаасных нь даргаар шүдний оог аманд нь бага зэрэг хийгээд үлдээчихдэг. Чихэрний оронд оо хүлхээд унтахад тэр шөнөдөө үрэвсэл,бактер байхгүй болоод хүндрэл үүсэхгүй. Цаашаа өвчин үүсэх замыг тасалж байна гэсэн үг. Сүүлийн үед гарсан тамедин буюу иодын уусмалаар амыг нь зайлах хэрэгтэй. Ер нь ханиад дөнгөж хүрээд толгой өвдөөд хамар шархираад эхлэхэд тамедины уусмалыг жижиг саванд хийж байгаад хамар руугаа дусаачихдаг. Өөрөөр хэлбэл өвчнийг ийм амархан засаж болно. Тэгэхлээр шүдээ угаасны дараагаар тамединаар амаар зайлбал амны хөднийн үрэвсэл, цаашлаад үе мөчний үрэвсэл үүсэхгүй. Үе мөчний өвчнөөр өвдөхгүй байхад ердийн шүдний оо, тамедин тусална. Хэрэв эдгээрийг хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа бол эмчилгээний зориулалттай шүдний оог амандаа хийхэд амны хөндий үрэвсэлгүй болно. Айлд хүн хаалгаар нь ордог. Тэгэхээр өвчин мөн адил ам хамраар орно. Мэдээж бөөр давсагны үрэвсэл хавсарч болно. Замыг нь хаачих л юм бол өвчин үүсэхгүй. Ийм л маш энгийн, хямд, гар доорх аргууд байдаг. Хэрэв хүүхдийн тань шүд өвдсөн бол түргэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Амны хөндийг саяын ердийн аргаар эмчилж болно.

-Үе мөчний өвчин хүндэрсэн үед яах хэрэгтэй вэ?

-Энэ үед Манай улсын мөрддөг эмчилгээний стандарт гэж бий. Бүр хүндэрч халуураад байгаа бол эмчид үзүүлж, мэргэжлийн арга хэмжээ авах шаардлагатай. Үе мөчний өвчин нь нас ахиад ирэхээр жижиг том үенүүд, өвдөг, тохой, түнх зэрэг үетэй болгоныг хөнөөгөөд эхэлдэг. Хөдөлгөөн хийхэд хэцүү болоод, гар бадайраад, хөшингтөөд, жоохон ачаалал авахаар өвддөг. Энэ өвчний үүсэл гарал залуу байхад эхэлдэг. Тэр үед мэддэггүй.  Цаг алдалгүй эмчилгээ хийж чадахгүй байснаас болоод үе мөчний өвчин хүндэрдэг. Шууд хүний амь насанд тулаад очихгүй ч гэсэн ноцтой байдалд хүргэдэг. Тухайлбал, ажил хөдөлмөр эрхэлж чадахаа больж, цаашлаад хэвтэрт хүртэл орно. Хүний үений зөөлөн жийргэвч нь энгийнээр хэлбэл амортизатор шиг хөдөлж байх ёстой. Хэрэв үений шар ус үрэвсээд тэжээл байхгүй болвол жийрэг нь доошоо суугаад хавиралдаад эхэлдэг. Ингээд илүү яс ургадаг. Хүмүүс энийг л эмчилчих юм байна гэж боддог. Гэтэл энэ өвчний жинхэнэ шалтгаан нь цусандаа байдаг. Тэгэхээр цусны шалтгаан, тухайн үений орчныг ч эмчлэх ёстой. Анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилт бол үе мөчний өвчнийг эмчлэх арга зам байдагт оршино. Монгол Улсын хэмжээнд хэрэглэх стандарт байгаа боловч сүүлийн үеийн аргуудыг ашиглах хэрэгтэй. ОУ-ын хэмжээнд дэвшилттэй, хүндрэлээс хамгаалах шат дараалсан арга хэмжээнүүд байдаг. Үе мөчний өвчинд зориулсан тарианууд гэж бий. Тэдгээрийг шат дараатай хийдэг. Нэгдүгээр үед хийх тариаг найман удаа хийхэд 85-95 орчим хувь шаналгаа зовиур арилна. Ингээд хоёр, гуравдугаар шатны эмчилгээг хийхэд үр дүнтэй байдаг. Энэ эмчилгээг хийлгэсний дараагаар дараачийн эмчилгээг манай эмнэлгээс зааж өгдөг. Энэ техникийг бариад сурсан байхад  чөлөөтэй болно. Дахиж өвдөхгүй байна. Өвчин сайн болоод засраад ирэхээр дараагийн эмчилгээнүүдээ мартдаг. Миний танилцуулж байгаа энэ стандартыг ДЭМБ-аас баталчихсан.

Эх сурвалж: “Эмчийн цаг” нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд