No menu items!
HomeБоловсролБогд хааны ордон музейд хадгалагдаж буй Дондогдулам хатны үзмэрүүд

Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Дондогдулам хатны үзмэрүүд

-

Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Эх дагины үзмэрүүдээс танилцуулж байна

Улсын эх дагина Дондогдуламын гэрэл зураг

Отго жинс бүхий шигтгээтэй хилэн малгай, сувдан хээтэй хантааз, одон хээтэй, салбан нударгатай торгон дээлтэй, угалзтай монгол гутал өмсөж, хоёр гарын арван хуруунд шигтгээтэй бөгж зүүж, урт богино эрх барин торгон хөшигтэй, хивсэн дэвсгэртэй монгол гэрт түшлэгтэй суудалд залран буйгаар сүүдэрлэжээ.

Цэндийн Дондогдулам (1874-1923) Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд мэндэлсэн. Жонон Бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг. Улмаар 1902 онд “Эрх цагаан дара” цол өргөж VIII Богд Жавзандамба хутагтын ордонд иржээ. 1903 оны 7 дугаар сард Бээжин дэх Монгол Журган буюу Гадаад монголын төрийг засах явдлын яамаар дамжуулан Манжийн эзэн хаанаас “Эрдэнэ цэцэн ноён” цолыг олгожээ. Хожим 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсыг тунхаглан зарласан тэр өдөр Цагаан дара Дондогдуламд хааны хишиг тархаах анхны лүндэнгээр Улсын эх дор өргөмжилжээ. Улсын эх дагина Дондогдулам нь “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины тамга” барьж хэрэг шийтгэж байжээ.

Дондогдулам хатны толгойн боолт

  Сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай Дондогдулам хатны толгойн боолт. Нийт жин:5,650 гр. Хатан Дондогдулам 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Эх дагина, Цагаан дара ноёнд өргөмжлөгдөх ёслол дээр өмсчээ.

Толгойн өмсгөл

Хатны эрхи

Эх дагина, Дондогдулам хатны улаан шүрэн оройтой тоорцог

Эх дагины толгойн сувдан боолт

Дондогдулам хатны сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолтыг тэрбээр 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсчээ.

Маргад шигтгээтэй тоорцог

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрээ сувдан сампинтай, шүрэн эм хас хээтэй, хавчаартай, улаан торгон дотортой. Тоорцгийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагина, Цагаан Дара Дондогдуламд зориулан урлажээ.

Эх дагины хүрэм

Хатны саа магнаг дээл

Хатны зүү ороосон монгол гутал

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд