No menu items!
HomeЯрилцлагаМ.Амбага: Таргалалтад нөлөөлдөг генүүд гэж байдаг

М.Амбага: Таргалалтад нөлөөлдөг генүүд гэж байдаг

-

МУ-ын Хүний Гавьяат эмч, Төрийн шагналт,  ШУ-ны доктор профессор М.Амбага эмчийн “Явлаа ирлээ” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг Хятадад очиж маш сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан гэж дуулсан. Ямар сэдэв байсан бэ?

– Энэ зургадугаар сарын 21-24 хооронд Хөх хотод ОУ-ын, бүх Хятадын эрдэм шинжилгээний хурал болсон. Хурлаар авч хэлэлцсэн асуудал бол дорно дахины анагаах ухааны оношлогоо, эмчилгээний мөн чанарыг орчин цагийн шинжлэх ухааны түвшинд тайлбарлах байсан. Тэр тусмаа мэдрэлийн өвчин, бодисын солилцооны эмгэг буюу таргалалтын чиглэлээр асуудал хэлэлцсэн.

-Таргалалт манайд төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал боллоо. Таны тавьсан илтгэлээс үзвэл бодисын солицоо муудсантай шууд холбоотой юу. Эсвэл өөр мэдрэлийн асуудал байгаад байна уу?

– Би илтгэл эхлэхдээ “таргалалтыг судлах, урьдчилан сэргийлэх хүнд асуудал уу?” Гэдэг асуултыг тавьж байгаад өөрөө хариулсан юм. Таргалалтыг нэг анагаах ухаан, нэг шинжлэх ухааны үүднээс  зөвхөн бодисын солилцооны эмгэг гэсэн маягаар хандах юм бол амжилтад хүрэхгүй. Миний илтгэлийн гол зорилго бол хүн төрөлхтний сүүлийн 3000 жил олж авсан мэдлэгийг таргалалт гэж яригдаад байгаа хүнд асуудлыг шийдэхэд бүгдийг нь зөв ашиглах нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлсэн. Тэгэхлээр таргалалт бол уламжлалт анагаах ухаанд илэрхийлэгддэг л зүйл шүү дээ. Орчин цагийн анагаах ухаанд таргалалттай холбоотой асуудлаар миний мэдэхийн 8,9 хүн нобелийн шагнал хүртсэн.

Мөн бидний өөрсдийн дэвшүүлсэн хүний бие дэх протоны урсгалын есөн дамжлагат хэлхээ гээд дөрвөн секунд болгонд тохиолддог шинэ онол байдаг. Үндсэндээ урилга бол энэ чиглэлээр ирсэн. Таргалалтын эсрэг механизмыг танай эрдэмтдийн дэвшүүлсэн электрон протоны урсгалын есөн дамжлагат хэлхээ онолтойгоо холбож ярих бололцоо байна уу гэсэн.

Таргалалтад нөлөөлдөг генүүд гэж байдаг. Бодисын солилцооны ерөнхий шугамууд байна.  Хүний идсэн хоол ойлгомжгүй зүйл биш шүү дээ. Бидний иддэг хоолонд гурван төрлийн химийн элемент л байдаг. Нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч. Энэ гурван элемент нь хүний биеийн есөн дамжлагат битүү хэлхээн дээр нүүрсхүчлийн хий, ус гэх мэт бодис болоод задардаг. Үүнийг л бүтэн явуулаад байвал хүний биеийн хаана ч илүүдэл юм үүсэхгүй буюу бүрэн сэргийлэх боломжтой. Үүнийг бүтэн явуулж чадахгүй байгаад хүний генетик онцлог, хооллолтын буруу дэглэм, агаарын бохирдол гэм мэт янз бүрийн зүйлс давхар нөлөөлдөг. Жишээлбэл, та бидний унадаг машинд бидний хоолыг орлодог зүйл бол бинзэн. Сайн машин дотор хүчилтөрөгчийн оролцоотой, нүүрс түрэгчийн хий, ус хоёр л үүсдэг.

-ОУ-ын хуралд оролцож байгаа хүмүүс таны илтгэлийг сонсоод яаж хүлээж авсан бэ?

– Их сонирхож байсан.  Их энгийн асуудал шүү дээ гэж би хэлсэн. Гэхдээ хүн төрөлхтний сүүлийн 3000 жилийн бий болгосон мэдлэгийг бүгдээрээ ашиглах хэрэгтэй. үүн дотор Эйнштейний харьцангуй хууль хүртэл орно шүү дээ.

Эйнштейн том томьёолол хүмүүст үлдээсэн, энерги тэнцүү массыг үржих нь гэрлийн хурдны2 . Үүнтэй яг ижил процесс хүний биед явагддаг. Бид тэгж ойлгодоггүй. Тэр есөн дамжлагат хэлхээ гэдэгт электрон протон урсана. 100 баттын чийдэнг асаахад 1гр зүйл хүний биед үүсдэг. Зарим номд хүний бие дотор 30 ширхэг устөрөгчийн бөмбөгтэй тэнцэх энерги байна гэж томьёолдог. Бид ойлгодоггүй. Бид арай явцуу, наагуур яриад байна. Тэр мэдлэгийн хүрээг л өргөсгөж өгөх хэрэгтэй.

-Шинжлэх ухаан хөгжлөө. Техник технологийн хувьд дэвшилттэй болчихлоо. Хүний биеийн антомыг бүтэц өөрчлөгдөөд байгаа зүйл байхгүй. Гэтэл энэ анагаахын шинжлэх ухаанд тулгамдсан асуудал хэвээрээ л байгаад байна. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд яаж холбоод, эмчилчихвэл амжилтад хүрэх вэ?

– Биологийн анагаах ухаанд хэдэн мундаг хүмүүс төрлөө. Хүний биед байгаа зүйлс чинь протон болж хувираад дулааны энерги болон аденозин трифосфатыг нээж нобелийн шагнал хүртсэн Мечлийн онол. Уламжлалт анагаах ухааны хий жаргалын онол. Энэ онолын бадганы кодчилол нь таргалалттай нийлээд давхцаж  цуг илэрдэг гэж үздэг. Энэ болгоныг хооронд нь механикаар холихгүй, ШУ-ны нарийн үндэстэй нэгдмэл хүрээнд авч үзвэл таргалалтын асуудал шийдэгдэнэ. Энэ хүн төрөлхтнийг зовоохгүй байх цаг ирнэ.

-Хэзээ?

-Миний төсөөлж байгаагаар бараг ирчхээд байна. Би тэрийгээ дэлхийн нэртэй эрдэмтдийн өмнө ярилаа. Би дэлхийн сэтгүүлд яг энэ сэдвээрээ 50 гаран эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг. Ер нь бол судлаачид эрдэм шинжилгээний байгууллагынхан ийш тийш үсчилгүй, тогтвортой байж нягт үзэл баримтлал бий болгож бүх шинжлэх ухааны тэргүүний ололт амжилтыг ашиглаж энэ хүнд асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв таргалалтын асуудлыг шийдэж чадвал эрт хөгшрөлт шийдэгдэнэ. Эдгээрийг шийдвэл хавдар дагаад шийдэгдэнэ. Шинжлэх ухаан маш их мэдлэг бүтээсэн мөртлөө задгай байдаг. Нарийн яривал шинжлэх ухааны интеграцыг явуулах хэрэгтэй. их сайн бодох хэрэгтэй. Бидний бодол дутаж байна. Мэдлэгээ тэлж өгөхгүй байна. Нэг үзэлд хэтэрхий автаж байна. Монголын эрдэмтэд зөвхөн гадаадынхан үүнийг хийх ёстой юм шиг, манай эрдэмтэд ямар ч чадваргүй мэт байдлаасаа гарах ёстой. Эрдэмтэй хүн бодож чадвал юуг ч бүтээж болно. Бидэнд бодол дутаад байна. Хэт их биеэ чамладаг, эсвэл хэт их биеэ дөвийлгөдөг.

– Таны оролцоод ирсэн хуралд өөр сонирхолтой, өмнө нь сонсож байгаагүй нээлт, дэвшил гэж хэлж болохоор ямар шинэ илтгэлүүдийг тавив?

– Тэнд Японы эрдэмтэд өөрсдийн онолоор мэдрэлийн өвчин, ой тогтоолт сулрах өвчнийг маш өндөр түвшинд тайлбарлаж байна лээ. Эс болон эсээс доод түвшинд тайлбарласан. Маш нарийн түвшний мэдээллүүдийг өгсөн. Хөх хотын “Үндэсний Монгол эрдэмтдийн хороо”-оос их сайхан төв нээсэн байна. “Монгол анагаах ухааны шинэ үзэл баримтлалыг судлах инженерийн төв” нэртэй. Эсээс доош түвшинд судалж байна лээ. Тэр эмнэлэг сүүлийн арваадхан жилийн дотор л өндөр түвшинд хүрсэн. Төрөөс нь маш их дэмжиж, эрдэмтэд чармайж ажилладаг юм байна. Тэр төвд манай улсаас 10-аад залуу эрдэмтэд ажиллаж байна. Манай эрдэмтэн залуу судлаачид энэ онд явсан. Миний шинжлэх ухаанд ажилласан 40 жилд хийж чадаагүй мөрөөдөл байсан зүйлийг залуу багш нар маань хийж байгаа нь маш сайхан санагдсан.

– Уг нь уламжлалт анагаах ухааныг бодлогоор дэмжвэл нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил авчирна. Хоёрт эдийн засгийн хувьд гадагшаа явдаг мөнгөний урсгал дотогшоогоо шингэх боломжтой гэх мэт олон талын ач холбогдолтойг мэддэг. Өвөрмонголтой харьцуулахад чамлалттай байна уу?

– Ер нь орон орны анагаах ухааны төлөөллүүд ирлээ. Тэдний ярьж байгаа зүйлд нэг л айхтар болгоомжлол байгаа юм. Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухааны хий жаргалын онолыг орчин цагийн анагаах ухаан, шинжлэх ухааны түвшинд тайлбарлаж сүүлийн үед яригдаад байгаа хуурамч шинжлэх ухаанаас ангид байлгах хэрэгтэй. 3000 жилийн түүхтэй онолуудыг орчин цагийн нарийн түвшинд тайлбарлах замаар уламжлал, шинэчлэл, шинжлэх ухааны тайлбарыг зөв авч явах ёстой гэж бүгд хэлсэн.  Долоо наймдугаар зууны уламжлалт анагаах ухаанаар явна гэхээр тэр үед шинжлэх ухаан байсан биш, амьд эсийн тухай төсөөлөл байгаагүй. Тэр үед судалж бичигдээгүй зүйлийг орчин цагийн шинжлэх ухаанаар нөхөөд, шинжлэх ухааны цоо шинэ тайлбар гаргавал хүн төрөлхтний гурав дахь анагаах ухаан гарч ирнэ. Үүнд их найдлага тавьж байгаа. Хэн нь анхдагч байх нь их сонин байгаа. ОУ-йн хурлын гол ач холбогдол бол алдаагаа засах, ололтоо бэхжүүлэх, түүндээ бүх хүмүүсийн саналыг авахад л оршино.

– Та энэ удаагийн хурлаас үүнийг л очоод системтэй, бодлогодоо тусгаад ажиллах ёстой юм байна гэдэг ямар шинэ санаатай ирэв?

Ийм л зүйл ажиглагдсан. Үнэхээр бид багажаар дутаж байгаа юм. Монголын эрдэмтэд багаж тоног төхөөрөмж багатай учраас оюун санаагаа гайгүй уралдуулдаг болтой юм билээ. Өөрөөр хэлбэл багаж, мөнгөний дутагдлаа шинэ санаануудаар орлуулдаг. Монголын уламжлалт анагаах ухааны салбар, бид айхтаор дутахааргүй юм байна. Гарцаагүй тэрийгээ нотлоход шаардагддаг тоног төхөөрөмж, төрийн дэмжлэг, залуу эрдэмтэд бэлтгэхэд дутагдаж байна гэж харсан. Гэхдээ бид нэг сайн зүйл хийсэн нь хамтын ажиллагааны гэрээ. Та өөрийнхөө шинэ санааг  манай лабораторид ирээд туршихад бид танаас мөнгө төгрөг шаардахгүй гэсэн.

– Санаагаа алдчихгүй байгаа?

– Алдахгүй. Яагаад гэхээр бид ОУ-ын сэтгүүлд хэвлүүлээд, гадаадад ном бичээд оюуныхаа өмчийг аваад явдаг.

-Та Өвөрмонголын хүрээлэнгээр орлоо гэлээ. Энэ манайд байдаг бол гээд халагламаар зүйлс, тоног төхөөрөмж юу байна?

– Би 1990-ээд оноос хойш л Өвөрмонголд очиж байна. Сүүлийн таван жилд үнэхээр үсрэнгүй өндөр хэмжээнд очсон. Юу л хийх бодолтой байна тэр болгоныг тэнд авах бололцоотой. Тэд гадаадад эрдэмтдээ сургаад, суралцаж байх хооронд багажийг авчраад тавьчихдаг. Ирээд шууд л ажилдаа ордог. Манайд энэ л дутагдаад байна. Тэгэхээр би шинэ анагаах ухааны дэргэд лабораториудыг нь байгуулах, өөрийн хөрөнгөөр ч хамаагүй байгуулах юмсан гэж л бодсон. Залуучуудыг та нар маш сайн сураарай. Багш нь багажийг нь тавьчихсан байхыг бодно. Бүр болохгүй бол буцаж очоод туршилтаа явуулж болно. Өглөөний наймаас оройн 12 хүртэл ажилладаг. Амралтын өдөр гэж бидэнд байхгүй гэж манай залуучууд хэлсэн.

– Зогсолтгүй байнга ажиллаж байна?

– Ер нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил цаг наргүй байдаг.

– Та тэр хүмүүсийн цалин хөлс, сарын хангамжийг сонирхож үзэв үү?

– Тэр өндөр хэмжээнд байхаа. Танай энэ залуучууд сайн ажиллаж байна. 500 орчим юанаар урамшуулал олгоно гэж байна лээ. Манай сургууль ч гэсэн явж байгаа хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг өгдөг.

– Уламжлалт анагаах ухааны хувьд байсан зүйлээ дахин сэргээсэн. Тэгвэл шинэ дутам хөгжиж байгаа орноос төлөөлөгчид ирэв үү?

 -АНУ,Солонгос, Японоос ирсэн. Ерөнхийдөө сэдвээр нь гол гол хүмүүсээ урьсан байсан. ОУ-йн томоохон хурал дээр илтгэлийг нь бүр зааж өгдөг. Үндсэндээ захиалга өгё байна гэсэн үг. Санаа авах гээд байна. Ер нь олон улсын хуралд нэг шинжлэх ухааны шинээр гарч ирсэн үзэл баримтлалыг уралдуулж аваад шийдвэр гаргадаг. Тэгж шигшигдсэн бүтээлүүд дийлэнхдээ нобелийн шагнал авдаг.

Эх сурвалж: Явлаа, ирлээ нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд