LOADING

Type to search

Дэлхий Хөтөч

100 доллароос дээш үнэтэй 12 тансаг нүүрний маск

Share

CDC-т хүмүүс олон нийтийн дунд гарах шаардлагатай бол нүүрний халхавч эсвэл даавуун маск өмсөхийг зөвлөж байна. Брэнд, дизайнерууд, түүний дотор Лилли Пулитцер 15 орчим долларын үнэтэй хямд нүүрний маск зарж эхэлжээ. Гэсэн хэдий ч зарим дизайнерууд 100 доллараас дээш үнэтэй тансаг нүүрний маскуудыг гаргасан байна.

CDC нь олон нийтэд цугласан газраар явахдаа нүүрний маск өмсөхийг зөвлөж байгаа тул олон брэндүүд даавууны маск зарж эхэлсэн байна. Лилли Пулитцер гэх мэт брэндүүд, компаниуд нүүрний маскийг хамгийн хямд үнээр буюу 15 доллар, 50 доллараар таван багцад зарж эхлэв. Гэхдээ зарим тансаг зэрэглэлийн брэнд, дизайнерууд нүүрний маскыг 100 доллараас дээш худалдаалдаг болжээ. Загварыг чухалчилдаг хүмүүс худалдаж авдаг тансаг нүүрний маскуудыг энд орууллаа.

“Коллина Страда” даавуугаар хийсэн нүүрний маск

Нью-Йоркт төвтэй загвар зохион бүтээгчийн 100 долларын үнэтэй маск нь нумаар бэхлэгдэж, дотор нь шүүлтүүр оруулах зориулалттай байна. Зарагдсан нүүрний маск бүрийн гурвыг нь “колоничлолын байгууллагуудыг татан буулгахад” анхаарлаа төвлөрүүлдэг нутгийн уугуул иргэдээр удирдуулдаг байгууллага болох Seeding Suverignity-т хандив өгөхөөр болжээ. Бүтээгдэхүүний тайлбарт маскыг ариутгах хамгийн сайн арга бол халуун усанд угааж, индүүдэх, эсвэл ууршуулах, хэдхэн цагийн турш нарны гэрэлд байрлуулах явдал юм гэжээ.

“Off-White” нь янз бүрийн хэвлэмэл хэлбэртэй нүүрний маск худалдаалж байна

Вирджил Аблох брэнд 100% даавуун гурван өөр маскийг 95 доллараар зарж байна. Барааны тайлбараас харахад борлуулалтаас олсон орлогын 100 хувийг COVID-19 тусламжийн ажилд хандивлах болногэжээ.

“Акрис” цэвэр хөвөн даавуугаар хийсэн угааж болдог, амьсгалж болдог, дахин ашиглах боломжтой нүүрний маск зарж байна

Тус брэнд нь 100 долларын үнэтэй хөвөн даавуун нүүрний маскыг дөрвөн өөр өнгөөр зарж байна. Маск нь нүүрэн дээр чинь таарч байгаа эсэхийг шалгаарай. Бүтээгдэхүүний тайлбар дээр “Акрис” маск борлуулалтаас олсон бүх орлогын 50 хувийг Хүүхдийн Батлан хамгаалах санд хандивлах болно гэж дурджээ.

“Roopa Pemmaraju”-ийн нүүрний маск нь 100% хөвөн даавуугаар хийгдсэн бөгөөд гараар хийсэн байдаг

Тус брэнд нь 120 долларын гараар бүтээгдсэн дахин ашиглах боломжтой нүүрний маскыг цөөн хэдэн өөр өнгөөр зарж байна. Маскыг XS-XXL хэмжээтэйгээр худалдаж авах боломжтой. Бүтээгдэхүүний тайлбарын дагуу тэд шүүлтүүр оруулах хэсэгтэй хийгдсэн бөгөөд гар, хүйтэн ус, савангаар угаана гэжээ.

“VPL” нь өөрийн шүүлтүүрийг оруулах боломжтой дотоод халаас бүхий нэг төрлийн торгон маск гаргаж байна

Энэхүү брэнд нь кимоногийн торгон материалаар хязгаарлагдмал хэмжээтэй, 125 долларын маск үйлдвэрлэжээ. Үйлдвэрлэлийн тодорхойлолт дээр VPL-ийн гаргасан  маск бүрийн хээ нь өөр өөр байх бөгөөд тус бүр нь толгойгоо ороосон уян харимхай загвараар бүтээгдсэн болохыг тэмдэглэжээ. Брэнд нь маскыг хуурай цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна.

 “Филипп Лим” таван багц нүүрний маскыг 100 доллараар зарж байна

Филипп Лимийн нүүрний маск нь машинаар угааж болдог. Брэндийн вэбсайтад бичсэнээр зарагдсан 10 ширхэг маск тутамд хоёр маск хандивлах болно гэжээ.

“Michael Ngo” нь нүүрний маскыг 110-500 долларын хооронд зарж байна

Тус бренд нь маскыг гараар чимэглэдэг. Бүх орлого нь Лос Анжелесийн Бүс нутгийн Хүнсний Банк руу шууд явдаг. Энэ нь COVID-19-т өртсөн бага орлоготой иргэдэд хоол хүнсээр хангахад тусалдаг байгууллага юм. Маскууд нь захиалгаар хийгдэж, хүргэхийн тулд нэгээс хоёр долоо хоног шаардагдана гэдгийг анхаарах хэрэгтэй.

X Suit маск нь 119 доллараар худалдаалагдаж байна

X Suit нь худалдан авах боломжтой зургаан өөр маск үйлдвэрлэжээ. Маск нь тохируулгатай оосор, зөөврийн хавхлага, сольж болох шүүлтүүрүүдтэй бөгөөд машинаар угааж болдог.

Proenza Schouler нь архивласан даавуугаар хийсэн долоон хязгаарлагдмал маск үйлдвэрлэжээ

Тус бренд олсон орлогын 100% -ийг Нью-Йорк хотын захирагчийн COVID-19 яаралтай тусламжийн санд хандивлах болно гэсэн байна. Proenza Schouler-ийн 100 долларын маск нь торгоор хийдэг. Бүтээгдэхүүний тодорхойлолтын дагуу брэнд нь маскыг хуурай аргаар цэвэрлэх эсвэл гараар угаахыг зөвлөж байна.

“Airinum + Nemen” маск нь 99 доллараар зарагддаг бөгөөд Гвинет Пэлтроугийн дуртай бүтээгдэхүүн юм

Airinum + Nemen маск нь дөрвөн өөр хэмжээтэй байдаг. Хоёрдугаар сард Полтроу Инстаграм дээрээ Парис руу нисэх онгоцонд сууж байхдаа тансаг нүүрний маскаа харуулав. Вэбсайтаас үзэхэд маск нь “цаг агаарын бүх нөхцөлд агаарын бохирдлоос хамгаалах үйлчилгээ үзүүлдэг” бөгөөд угааж, дахин ашиглах боломжтой гэсэн байна. Мөн XS-ээс L хүртэл хэмжээтэй байдаг.

Etsy” Gucci торгон даавуугаар хийсэн нүүрний маск зарж байна

Энэхүү нүүрний маск одоогоор нөөц багатай байна. 128 долларын гар хийцийн олон өнгийн нүүрний маск нь 100% торгоноос бүтсэн бөгөөд дотор талдаа  илүү тод өнгийн доторлогоо хийсэн байдаг.

Burberry нь нүүрний маск үйлдвэрлэсэн анхны тансаг брэнд болсон бөгөөд 120 орчим долларын үнэтэй ажээ

Тус брэнд олсон орлогын 20 хувийг Burberry Foundation COVID-19 Олон нийтийн санд өгөх болно гэж мэдэгджээ. Пүрэв гарагт Burberry нь илүүдэл даавуугаар хийсэн нүүрний маскыг 120 орчим доллараар зарна гэж мэдэгджээ. Маск бүр жижиг аялалын цүнхтэй хамт ирдэг. Маскуудыг одоогоор худалдаж авах боломжгүй бөгөөд зарлах хугацаа нь тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: insider

Г.Жаргал

error: Content is protected !!