No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Хоносон хоол идэх нь ходоодны шархлаа цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй”

“Хоносон хоол идэх нь ходоодны шархлаа цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй”

-

ХУД-ийн ЭМТ-ийн Хоол боловсруулах эрхтний их эмч Л.Мэдэхгүй, Дотор, уламжлалт эмчилгээний их эмч Д.Пүрэвдорж нар зөвлөж байна.

Ходоод нь хоол боловсруулах эрхтэн дотроо маш чухал үүргийг гүйцэтгэнэ. Гадаад орчноос хоол тэжээлийг хүний эд, эс, эрхтэнтэй холбож өгдөг гүүр юм. Бидний идсэн хоол хүнс хамгийн эхэнд ходоод гэдсэнд задарч, боловсорч эхэлдэг. Улмаар ходоод хоол хүнснээс шим тэжээлийг биед шингээж, биеэс хорт бодисыг гадагшлуулан хүнийг эрүүл байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс янз бүрийн өвчлөлд өртөмтгий байдаг. Тухайлбал, ихэвчлэн ходоодны үрэвсэл болон улайлт элбэг тохиолддог.

-Ходоодыг өвчлүүлэгч гол хүчин зүйлүүд юу вэ?

Л. Мэдэхгүй:  Ходоод гэдэг бол хоол боловсруулах хамгийн чухал эрхтэн. Аюулхайн ард байрладаг бөгөөд амсар, ёроол, нугалуур их бие гэсэн хэсгүүдээс бүрддэг. Ходоодны шүүрэл ялгаруулах, хоолыг хадгалах, дамжуулах, нөөшлөх гэсэн үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийн механизм алдагдсанаас болж ходоодны үрэвсэлт өвчнүүд үүсдэг. Үүнд хеликобактер, нян, вирус, мөөгөнцөр, стресс, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, удамшил, архи тамхины хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлнө.  

Улаанбаатар хотын хэмжээнд судлаад үзэхэд ходоодны үрэвсэлтэй насанд хүрэгчдийн 69 хувь, өсвөр үеийнхний 65 хувь нь хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэлтэй байна гэж гарсан.

Ходоодны шархлааг судлаад үзэхэд өвчний шалтгааны 65 хувийг  хеликобактер эзэлдэг байна. Хеликобактер ходоодны шархлаа үүсгэх хамгийн том шалтгаан.

-Сая дурьдсанчлан ходоодны шархлааны 65 хувь нь хеликобактераас үүсдэг гэлээ. Хеликобактер ходоодонд байдаг уу эсвэл гаднаас дамжин орж, ходоодыг өвчлүүлдэг үү?

Л. Мэдэхгүй: 1983 онд Австрийн хоёр эрдэмтэн ходоодны өвчлөлийг судалж байгаад уг бактерийг илрүүлсэн. Энэ нь 5:3 нанометр хэмжээтэй, шилбүүртэй бактер. Энэ шилбүүрээрээ ходоодны салстад нэвтэрч, байрлаж тодорхой ферментийн нөлөөгөөр салстыг хайлуулж хоруу чанараа үзүүлдэг.

Хеликобактер нь ходоод гэдсэнд элбэг тохиолддог спераль хэлбэрийн бактер юм. Уг бактер нь эд эсүүдийг ходоод гэдсэнд хавсаргаж энэ нь ходоод үрэвсэх шалтгаан болдог. Улмаар дээрх нянгаар өвчлөх, халдварлах, ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бий болгодог. Хеликобактер нь буурай хөгжилтэй хүн ам, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд манай оронд ходоод гэдэсний шархлаа хоёр дахин нэмэгдсэн бөгөөд ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60 хувь, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 90 гаруй хувь нь энэхүү бактераас үүдэлтэй байна. Уг халдварыг дэлхий нийтэд гэр бүлийн өвчин буюу “чимээгүй тахал” хэмээн нэрлэх болсон.

Д. Пүрэвдорж: Манайхан зөв цагтаа хооллохгүй, өнгө алаглсан амтлаг хоол хольж иддэг, амтлаг, чихэрлэг зүйлд их дуртай болсон байна. Үүнээс болоод ходоодны өвчлөл ихсэх болсон. Нийт өвчлөлүүдээс зүрх судасны өвчин тэргүүлдэг байсан бол одоо ходоодны хавдар тэргүүлэх болсон  байна. Бид хавдрыг эзэндээ гомдсон эсийн бөөгнөрөл гэж хэлдэг.  Өөрөөр хэлбэл, зөв хооллохгүй, зөв сайхан үг хэлэхгүй байгаагаас шалтгаална. Амнаас гарч байгаа муу үг бүхэн эд эсийг үхүүлж байдаг.

Буруу хооллох, тогтмол цагт хооллохгүй байх, стресс зэрэг нь мөн өвчин үүсгэх шалтгаан болдог. Хоолыг идэж байх үедээ амтархаад, баярлаж идэх хэрэгтэй. Хүний бие организм мод ургахтай л адил. Хамгийн энгийнээр ямар нэгэн эм хэрэглэхгүй байх нь чухал. Орчин үед хүмүүс эмийг хоол шигээ хэрэглэх болсон. Зүй нь бол хоолоо эм шигээ хэрэглэх ёстой юм. Бүхий л өвчингийн суурь нь ходоодны өвчлөл болдог. Тиймээс ходоодоо хайрлах хэрэгтэй

-Л. Мэдэхгүй:  Бидний амьдралын хэв маяг буруу байгаатай холбоотой. Цагтаа унтдаггүй, цагтаа хооллодоггүй, хэт их ачаалалтай ажилладаг зэргээс шалтгаалаад бие эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.

-Ходоод өвчилсөн үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ, шинжилгээ өгөхөөс урьтаж мэдэх боломжтой юу?

Д. Пүрэвдорж:  Ходоод их өвчилсөн тохиолдолд нүүрэн дээр нөсөө үүсэж эхэлдэг. Хеликобактертай бол нүүр сэвхтэх, нөсөөтөх, нүдний гал буурах шинжээр илэрдэг. Уламжлалт анагаах ухааны үүднээс үзвэл бөөр өвдчилсөн үед чих, элэг цөс өвчилсөн үед нүд, уушги өвчилсөн бол хамар, дэлүү өвчилсөн бол уруул зэрэг эрхтнүүдээр нь шинжиж болно.

– Хоолоо идсэний дараа шингэн зүйл уух нь зөв үү, хоолоо идэхээсээ өмнө уух нь зөв үү?

Д. Пүрэвдорж:  Жингийн илүүдэлтэй хүмүүс хоол идэхээсээ өмнө ус, шингэн зүйл уух хэрэгтэй. Хэвийн жинтэй бол хоол идсэний дараа ууж болно. Учир нь жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны өмнө шингэж зүйл уух нь их идэх дуршлыг бууруулдаг. Өглөө босоод заавал ус ууж байх хэрэгтэй.

Л. Мэдэхгүй:  Хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх ёстой. Өвчилсөн тохиолдолд хэн нэгний заавраар дур мэдэн эмчилгээ хийдэг. Энэ нь тухайн үед өвчний зовиурыг намдаах хэдий ч хожим эргэшгүй өөрчлөлтөд оруулж болзошгүй юм. Тиймээс ямар нэгэн зовиур илэрсэн л бол эмчид хандах, заавар, зөвлөгөө авах шаардлагатай.

Ард иргэдийн дунд өвчилсөн тохиолдолд эмчид ханддаггүй, эмийг дур мэдэн хэрэглэх, тухайн эм бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэхгүй буруу дадал заншил түгээмэл. Тиймээс ходоодны эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асуух шаардлагатай. Ихэнх эм ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвхи нь сулардаг тул эмийг хоолны дараа уух хэрэгтэй. Мөн тогтмол цагт уухгүй байснаас эмийн дасал бий болдог.

-Эрүүл, зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?

Л. Мэдэхгүй:  Миний бодлоор зохистой хооллолт гэсэн нь оновтой юм. Өдөрт зарцуулсан энергээ хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээгээр нөхөх, хэрэглэж байгаа хүнс уураг, амин дэм, эрдэс бодис хангалттай хэмжээгээр агуулсан байх, тогтмол цагт хооллох гэсэн гурван зүйл бол зохистой хооллолтын үндэс юм. Зөв, зохистой хооллолт гэхээр дан ногоо идэх, махаа хасах гэж ойлгоод байдаг. Энэ бол зөв хооллолт биш.

Бидний идэж байгаа хоол хүнсийг үр тариан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс гээд үндсэн таван бүлэгт хуваасан байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг л зохистой хооллолт гэнэ. Жишээлбэл, хүн хоногт үр тариан бүтээгдэхүүн 10-11 нэгж /нэг нэгж 80 кл калори/ хэмжээтэйгээр хэрэглэх ёстой байдаг. Өдөрт нэг аяга сүү, тэрэг уух юм бол сүү сүүн бүтээгдэхүүнээс авах кальцаа хангалттай нөхнө.

Д. Пүрэвдорж:  Өдрийн хоолыг өөртөө гэдэг. Өдөр махан хоол, орой цагаан хоол идэх хэрэгтэй. Хүмүүс амтлаг, чихэрлэг зүйлд их дуртай болсон. Энэ нь ходоодны хүчлийг ихэсгэх, цээж хорсгох, ходоод өвтгөх шалтгаан болдог. Сөргөөлт ихтэй, улайсан үед нь ходоодыг дурандуулах тийм ч тохиромжтой биш. Сөргөөлт гэдэг нь цөс ялгаралт буруу явагдаж байна гэсэн үг. Үүнээс болж ходоодны шарх үүсдэг.

Хоносон хоол муу, ходоодны дайсан гэж ярьдаг. Хоносон хоолонд ямар ч шимгүй бактер ихээр үрждэг тул бие организм хэрэгцээт тэжээлээ авч чаддаггүй. Хоносон хоолыг өглөө халааж идэх нь ходоодны шархлаа цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй.

– Ходоод хоосон явсаны улмаас болон хоол идсэний дараа өвдөх нь ходоодны ямар эмгэгийг илтгэх вэ?

Л. Мэдэхгүй:  Ходоодны дээд хэсгийн үрэвсэл хоол идсэний дараа өвдөх өвддөг, 12 нугалаа гэдэс рүүгээ ходоод үрэвссэн үед өлсөхөд, хэт их идсэний дараа өвдөх зовиур илэрдэг. Гэхдээ үүнийг оношлуулж байж мэднэ. Хамгийн сайн оношилгоо нь дурангийн оношилгоо.

-Зөгийн бал, оливийн тостой ус уухаар ходоодны шарханд сайн гэдэг. Энэ хэр нөлээтэй байдаг вэ?

Д. Пүрэвдорж:  Оливийн тос ходоодны салстыг хамгаалдаг. Ялангуяа сөргөөлт ихтэй үед зөгийн бал, нимбэг, оливийн тостой ус уух нь сайн нөлөө үзүүлдэг.

Л. Мэдэхгүй:  Ходоодны шартай үед уух нь зохимжгүй. Эмчилгээний нэг хэсэг л болохоос биш үүнийг хэрэглээд ходоодны шарх бүрэн эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Шарханд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч хэзээ, хэрхэн уух вэ гэдгийг эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

– Стресс бухимдал яагаад ходоод гэдсэнд нөлөөлдөг вэ?

Д. Пүрэвдорж:  Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Ус нь мэдээллийг хүлээн авдаг, дамжуулдаг. Усны молекулууд энерги дамжуулдаг. Хоол идэж байхдаа сайхан энергитэй, муухай энергитэй байгаагаас шалтгаалаад тухайн идсэн хоолны биед үзүүлэх нөлөө өөр өөр.

Л. Мэдэхгүй:  Стрессийн нөлөөгөөр судас агших, ходоодны шүүрэл ихсэх зэргээс үүдэн ходоод өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэсэн шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл, стрессийн цочролын эсрэг ходоод хариу үйлдэл үзүүлэхийг хэлж байгаа юм.

Ходоодны архаг үрэвсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр өв хооллох шаардлагатай. Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх, давсалсан, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс татгазах хэрэгтэй. Уг өвчлөлд буруу зуршил, стресс тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учир тайван байх нь чухал. Жилд нэг удаа шинжилгээ, оношилгоонд хамрагдсанаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд  эрт үед нь оношлох, эмчлэх бүрэн боломжтой.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд