No menu items!
HomeХоол, шим тэжээлБөөрний үйл ажиллагааг дэмжигч 5 хүнс

Бөөрний үйл ажиллагааг дэмжигч 5 хүнс

-

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм . Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь цусны даралтыг ба цусны эзэлхүүнийг урт хугацаагаар зохицуулдаг. Бөөрнөөс идэвхжих ангиотензин-алдестрон тогтолцоо нь ренин-ийг ялгаруулж цусны даралтыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон гормон цусны эзэлхүүн ба даралтыг зохицуулахад бөөрөнд үүрэг гүйцэтгэнэ.

Бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хоол хүнс

тарган Загас

Яргай, хулд, туна, сардин, хар амар зэрэг загасыг эрүүл мэндэд илүү тустай гэж үздэг. Эдгээр загасанд тосонд уусдаг аминдэм Д их агуулагддаг бөгөөд энэхүү аминдэм нь бие махбодод олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн тарган загас нь мөн омега-3 тосны хүчлийг илүү их агуулдаг. Энэхүү тосны хүчил нь хүний бие махбод болон тархины үйл ажиллагаанд чухал шаардлагатай бөгөөд олон төрлийн өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Омега-3 нь цусан дахь өөх тосны хэмжээ, цусны даралтыг бага зэрэг бууруулдаг. Цусны даралт ихсэх нь бөөрний өвчний эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд үүнийг бууруулахын тулд тарган загас идэх нь тустай.

Амтат төмс

Амтат төмс нь цагаан төмстэй төстэй боловч илүүдэл эслэг нь илүү удаан задарч улмаар инсулины хэмжээ бага зэрэг нэмэгддэг. Амтат төмс нь бие махбод дахь натрийн түвшинг тэнцвэржүүлж, бөөрөнд үзүүлэх нөлөөг бууруулахад тусалдаг кали зэрэг витамин, эрдэс бодис агуулдаг.

Навчит ногоонууд

Dark green leafy vegetables in colander

Навчит ногоонд антиоксидант, үрэвслийн ба хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий кверцитин (Quercetin) хэмээх флавонойд агуулагддаг. Навчит ногоо нь эрдэс, аминдэмээр баялаг, илчлэг багатай тул жин бууруулах хоолны дэг баримтлаж буй үед хэрэглэх нь тохиромжтой. 

Жимс / berries

Гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө зэрэг жимс нь олон төрлийн тэжээллэг бодис, антиоксидант нэгдлүүдийн маш сайн эх үүсвэр юм.

Алим

Алим бол пектин хэмээх чухал эслэг агуулсан эрүүл зууш юм. Пектин нь бөөрний өвчлөл үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг, тухайлбал цусан дахь сахар, холестерины түвшинг бууруулахад тусалдаг.

Дээрх хоол хүнс нь эрүүл бөөрний үйл ажиллагааг ерөнхийд нь дэмжиж өгдөг боловч бөөрний өвчлөлтэй хүмүүсийн хувьд сайн сонголт биш юм. Бөөрний өвчлөлтэй хүмүүсийн хувьд фосфор болон натрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг байна.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд