No menu items!
HomeБоловсролДотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-ээс хүлээн авна

Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-ээс хүлээн авна

-

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их, дээд сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон. Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлэх юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана.

Цар тахлын үед танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их, дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна. Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа болн онолын хичээлийг 100 хувь цахимаар явуулна. Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө.

Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12000 оюутныг хүлээн авах бэлтгэлийг хангасан. Нийслэлд 38 дотуур байранд 11000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд хүлээн авахаар болсон” гэлээ. 

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд