No menu items!
HomeЗөвлөгөөДотор эрхтэнүүд өвчлөх нь амнаас эвгүй үнэр гарах нэг шалтгаан болдог

Дотор эрхтэнүүд өвчлөх нь амнаас эвгүй үнэр гарах нэг шалтгаан болдог

-

Шүлс нь шүд амны хөн­дийг цэвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим төрлийн эм, шүлсний булчир­хайн эм­гэг болон байнга амаараа амьсгалах нь ам хуурай­ши­хад нөлөөлдөг. Ам хуурай­ших тохиолдолд шин­гэн зүйл ахиу ууж, сахаргүй чихэр, бохь болон исгэлэн хүнс хэрэглэж шүлс ялга­рал­тыг ихэсгэж байх нь зүйтэй.

Ам хуурайших (Xerosto­mia) нь мөн амны эвгүй үнэ­рийн шалтгаан байж болно.

Амны эвгүй үнэрийг мэр­гэжлийн хүмүүс эмгэг үнэр буюу Halitosis гэж нэрлэдэг. Ямар ч нэртэй байлаа энэ нь хүмүүсийг ичиж санаа зово­ход хүргэдэг юм. Хэрэв та амнаасаа гарч байгаа эвгүй үнэрт санаа зовж байгаа бол шүдний эмчид очиж үзүүлэх нь зүйтэй.

Шүдний эмч шалт­­гааныг нь тодорхойлж, хэрэв амны хөн­дийн гаралтай бол эвгүй үнэ­рийг арилгах эм­чилгээний төлөвлөгөө бо­ловсруулж ажилладаг. Таны юу идэж байгаа чинь амьсгалж байгаа агаарт нөлөөлдөг. Сонгино сармис гэх хүнс нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг. Хүнс нь шимэгдэж цусны эргэлтэд орсноор уушгинд очиж тэн­дээсээ тодорхой хэмжээгээр гадагшилдаг юм. Шүдээ угааж цэвэрлэх, үнэр дарагчаар зайлах нь зөвхөн түр зур өнгөлөн далдалдаг.

Хүний биеэс тус хүнс нь бүрэн гүйцэд гадагшилж дуусахаас нааш амны эвгүй үнэр хэвээр л байж байх болно. Хэрэв та өдөр болгон шүдээ угааж цэвэрлэдэггүй бол аманд үлдсэн хоолны үлдэгдэл нь эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдний зав­сар, эргэн тойрон болон хэлэн дээр үлдсэн хоолны үлдэгд­лүүд нь бактери цуглуулан ялзарч эвгүй үнэр гаргадаг.

Тамхи татах нь амнаас эвгүй үнэр гарах бас нэг шалтгаан болдог.

Амны эвгүй үнэр нь амны хөндийн бус ерөнхий биеийн гаралтай байдаг. Амьсгалын замын үрэвсэлт эмгэгүүд, архаг бронхит, архаг гаймо­рит, сахарын өвчин, ходоод гэдэсний хэвийн бус ажилла­гаа, элэг бөөрний эмгэгүүд нь амны эвгүй үнэрийн шалтгаан байж болно. Хэрэв шүдний эмч амны хөндий эрүүл гэж үзсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж амны эвгүй үнэрийн шалтгаа­ныг тогтоох хэрэгтэй.

Амны хөндийг эрүүл байл­гах нь эвгүй үнэрийг багас­га­хад хамгийн чухал. Шүдний эм­­чид тогтмол үзүүлж шаард­­лагатай эмчилгээг хийл­­гэх болон шүдээ цэвэр­лүүлснээр амны хөндийг эрүүл байлгана. Хувийн зү­гээс шүдээ өдөрт хоёр удаа угаах болон хэлээ цэвэрлэж байх хэрэгтэй. Шүд­ний утас болон шүд хоо­рондыг цэ­вэрлэгчийг ашиг­лаж шүд хоорондын зайд байгаа хоол­ны үлдэгдлийг сайтар цэвэр­лэх хэрэгтэй.

Ам зайлагч болон үнэр дарагч нь зөвхөн үнэрийг түр зуур өнгөлөн далдлахаас биш шалтгааныг нь арилгадаггүй. Хэрэв амны эвгүй үнэр таны санааг зовоож байгаа бол шүдний эмчид үзүүлж зөв­лөгөө аваарай.

Шүдний эмч Б.Сайнбилэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд