No menu items!
HomeБоловсролУрлаг хүүхдийг БҮТЭЭЛЧ хүн болгодог

Урлаг хүүхдийг БҮТЭЭЛЧ хүн болгодог

-

“Хүүхдээ эрдэмтэн болгохыг хүсэж байвал урлагийн талаар ч мөн заах хэрэгтэй, урлагийн хүн болгохыг хүсэж байвал шинжлэх ухаан ч мөн заах хэрэгтэй” Суут ухаантнуудын сэтгэн бодох арга барилын талаар судлан “Бодол төрөх” гэсэн ном бичин хамгийн сайн борлуулалттай номоор шалгаран дэлхий дахинд нэр алдартай болж чадсан Рүт Бэрнстин (Root Bernstein)-ий гэр бүлийн талаар сонирхоцгооё.

Нөхөр Роберт Рүт Бэрнстин (Robert Root Bernstein, 57 нас) нь эрдэмтэн /АНУ-ын Мичикан мужийн их сургуулийнфизиологийн тэнхмийн багш/ бөгөөд түүнтэй нас чацуу түүний эхнэр Мишел (Michel) ньтүүх ч /Мичиканий их сургуулийн багш/ юм.

Эхнэр нөхөр хоёр олон зуун шинжлэх ухааны эрдэмтэн, математикч, урлагийн хүмүүсийн сэтгэхүйн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар урлагийн талаар сонирхолтой үүгээрээ дамжуулан бүтээлч хүн болж чадсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

“Бодол төрөх” гэсэн ном ч гэсэн урлагийн талаар сонирхолтой эрдэмтэн эхнэр нөхөр хоёрын хамтын бүтээл юм. Роберт 10 жил морин хийл тоглосон бөгөөд фото зураг, урлагийн бүтээл,ямар нэгэн зүйлийн загвар зохион бүтээх гэх мэт зүйлд ихээхэн сонирхолтой байна.

Тэрээр“Нарийн зураг ажиглах юмуу пластикаар ямар нэгэн зүйлийн загвар зохион бүтээх гэх мэт сонирхол нь уураг хэрхэн бүрэлдэх, эс хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа зэргийг судлахад ихээхэн тус болдог.

Хамгийн сайн компьютерыг ашиглаж буй эрдэмтнээс ч илүү хурдан загварыг төсөөлөн бодож чаддаг. Хөгжим ч гэсэн ялгаагүй бүтээлч чанарыг ойлгон ном бичихэд ихээхэн тус болдог” гэж хэлсэн байна.

Мишел ч гэсэн нөхрийнхөө үзэл бодолтой адилхан бодолтой хүн юм. “Эйнштэнтэй адилхан гайхалтай оюун ухаантай эрдэмтэд бүгд урлагт сонирхолтой хүмүүс байсан бөгөөд өөрсдийн сонирхлоороо дамжуулан сонгосон салбартаа гарамгай амжилт гаргаж чадсан байна. Мишел “Хүн түүхийн ухааны талаар суралцахдаа төсөөлөн бодох чадвар байхгүй бол судалгааны сайн үр дүнд хүрэхэд хэцүү” гэж хэлсэн байдаг.

Түүхийн ухааны тухайд өгөгдсөн бодит байдал дотор аль болох дэлхий ертөнцийг төсөөлөн бодож байж л нөхцөл байдлыг ойлгож ухаарч чаддаг. Тиймээс энэ эхнэр нөхөр хоёр хүүхдүүдээ өсгөхдөө хамгийн их анхаарсан зүйл нь урлагийн талын янз бүрийн хичээлийг хүүхдүүддээ түлхүү зааж сургасан байна.

Рүт Бэрнстиний гэр бүл шинжлэх ухааны салбарын Нобелийн шагнал авсан 510 хүн болон энгийн /Английн хааны нэрэмжит нийгэмлэг, АНУ-ын улсын шинжлэх ухааны хорооны гишүүн гэх мэт/ эрдэмтдийг харьцуулан судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд Нобелийн шагнал авсан эрдэмтэд энгийн эрдэмтдээс илүү хөгжимчин болж чадах магадлал 4 дахин их, зохиолч юмуу шүлэгч болох магадлал 25 дахин их болохыг олж мэдсэн байна.

Үнэндээ Эйнштэнийг хөгжим хойноос нь түлхэж өгсний хүчинд харьцангуйн онолыг нээж чадсан гэж ярьдаг. Тэрээр “Эцэг эх маань намайг 6 настайгаас минь эхлэн хийл хөгжим тоглуулж сургасан. Миний энэ нээлт бол хөгжмийн үр дүн” гэж хэлсэн удаа ч бий.

“Хөгжим сурангаа өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг нэг шат илүү харж чадах мэдрэмжийг өөртөө бий болгож чадсан” гэж ярьдаг өмгөөлөгч, дуучин И Ин Мин /32нас, тайзны нэр/ 2009 оны 09-р сард 2 дахь альбом болох “Rihart”-аа гаргасан бөгөөд тэрээр хөгжмийг сонирхол биш бас нэг мэргэжлээрээ тооцсон байна.

Энэ эмэгтэйн хувьд бага наснаасаа эхлэн хөгжимгүй амьдралыг огтхон ч төсөөлж байгаагүй юм. Тиймээс их сургуульд элссэнийхээ дараа гоцлол дуучнаар ажиллаж байсан бөгөөд хуулийн шалгалтанд бэлдэжбайхдаа ч агентлагт очин жүжигчний сонгон шалгаруулалтанд хүртэл орж байсан байна.

Өөрийнхөө дуу хоолойг бусдад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг энэ эмэгтэй дуучин болохмөрөөдлөө орхиогүй бөгөөд олон улсын хууль зүйн маргаан хариуцдаг хууль зүйн томоохон компанид өмгөөлөгчөөр 4 дэхь жилдээ ажиллаж байгаа нууц юу юм бол. Өөрийнх нь хэлж байгаагаар бол хөгжим юм.

Эх сурвалж: Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд