No menu items!
HomeЭрүүл мэнд"Шамбарам өвчин мэс засал хийлгэсэн ч дахих магадлалтай байдаг"

“Шамбарам өвчин мэс засал хийлгэсэн ч дахих магадлалтай байдаг”

-

Цагаан мах эргэх буюу шамбарам өвчний оношилгоо, эмчилгээний талаар “Цахиур төмөр” ХХК-ийн эмч Б. Пүрэвжавын зөвлөгөөг хүргэж байна.

-Бидний хэлж заншсанаар цагаан мах гарах буюу шамбарам өвчин юунаас болж үүсдэг вэ?

– Шамбарам өвчин нь сүүлийн үед ихсэх болсон. Хоол боловсруулах замын хамгийн эцсийн цэг буюу шулуун гэдэсний хэсэг нь судасжилт сайтай хэсэг. Судасжилт сайтайгаас үүдэн судасны хана гэмтэх, төвийн гарах, унжихийг венийн судасны үрэвсэл буюу шамбарам гэдэг. Бүдүүн гэдэсний эхлэл хэсэг, шулуун гэдэсний амсар хэсэгт үүсдэг.

Шамбарам өвчин хүний биед хэрхэн илрэх вэ, эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Дотоод болон гадаад гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Дотор хэсэгт байрлах шамбарамын зангилаа нь шулуун гэдэсний амсраас цус гарах шинжээр илэрдэг. Эмчид хандах тохиолдлууд нь цагаан мах хавдах, төвийх, их хэмжээгээр судсан зангилаа гарч ирэх зовиур илэрсэн тохиолдлууд байдаг.

Оношлуулахгүй, эмчлүүлэхгүй удаан хугацаагаар явснаар цус багадалтын шинжүүд илэрдэг. Их хэмжээгээр цус алдах тохиолдолд ихэвчлэн толгой эргэх, цус багадах, дотор муухай оргих шинжүүд илэрнэ.  Судсан зангилаа цааш үрэвсэн тухайн хэсгийн булчин эд, өөхөн эдэд үрэвсэл дамжиж идээт үрэвсэл үүсгэх зэрэг эрсдэлтэй.

-Шамбарам өвчнийг гадна болон дотор гэж ангилдаг. Энэ талаар дэлгэрүүлвэл?

Удаан хугацаанд шамбарам өвчнөөр өвчлөх юм бол идээт үрэвсэл болдог. Цагаан мах буюу шамбарам өвчин нь дотор байрлалтай буюу төвийгөөд гарсан судсан зангилаа бидэнд харагдахгүй. Тийм учраас өтгөн цустай гарах шинжээр илэрдэг. Гадна талд бол мэдрэгдэнэ, тэмтрэгдэнэ, өвдөнө. Бүдүүн гэдэснхий дурангийн шинжилгээгээр оношлох боломжтой.

– Шалтгаан нь юу вэ, суугаа ажилтай хүмүүс шамбарам тусах  магадлал өндөр байдаг гэж ярьдаг.

– Өтгөн хаталт, тураах эм, бэлдмэл, хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалдаг. Тураах эм хэрэглэж удаан хугацаанд гүйлгэх нь орчин үед зонхилж байгаа шалтгаан. Удаан хугацаанд гүйлгэснээс үүддэг. Хөдөлгөөний дутагдлаас үүсэн хэвлийн таргалалт үүсдэг. Хэвлийн таргалалттай үед аарцаг хэсэгтээ илүү их даралт өгч байдаг. Хөдлөхгүйгээс аарцагны булчин суларсан, үүн дээр даралт нэмэгдэхээр цагаан мах эргэдэг. Мөн төрөх үеийн буруу дүлэлтээс үүдэн их хэмжээгээр цагаан мах эргэх тохиолдол бий. УГТЭ-ийн хийсэн судалгаагаар шамбарам өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь эрчүүд, ихэнх нь хэвлийн таргалалттай, суугаа ажилтай байсан.

– Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн түрүүнд өтгөн хаталтыг эмчлэх хэрэгтэй. Хэдий мэс засалд орсон ч гэсэн дахих магадлалтай байдаг тул амьдралын буруу хэв маягаа өөрчлөх нь чухал. Тухайлбал, суултуур дээр удаан суухгүй байх, өтгөн хаталтаа эмчлэх,  дасгал хөдөлгөөн хийх зэрэг үйл ажиллагаа явагдахад өвчлөхгүй байх бүрэн боломжтой.

– Өтгөн хаталтыг хэрхэн эмчлэх вэ?

– Шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор их хэмжээгээр биш бага багаар шимж уух ёстой. Өдөрт хоёр литр ус уух ёстой гээд л орой ууж, бөөрөндөө ачаалал өгч болохгүй.

Бид махан болон гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Энэ дэглэмээ өөрчилж, эслэг өндөртэй хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоог өргөн хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх нь чухал.

– Шамбарам өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

– Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Ам дамжсан ярианаас үүдэн буруу эмчилгээ хийж хүндрүүлээд ирдэг. Эмчид оношлуулах нь чухал. Шамбарамыг өвчлөлийн зэргээр нь 4 ангилдаг. Хэддүгээр зэргээсээ шалтгаалаад эмчилгээ нь өөр өөр.

Эх сурвалж: TV5

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд