No menu items!
HomeЭрүүл мэндБ.Болдсайхан: Мацаг барихдаа зөөлнөөс нь эхлэх хэрэгтэй

Б.Болдсайхан: Мацаг барихдаа зөөлнөөс нь эхлэх хэрэгтэй

-

“Сонгдо” эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын эмч Б. Болдсайхан “Зөв хооллолт, мацаг хэрхэн барих” тухай зөвлөгөөг хүргэж байна.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд хоол идэхгүй л байвал туранхай, гоолиг болно гэж бодох болсон. Энэ хэр зөв бэ?

– Турах цөөхөн арга байдаг. Маш олон хүмүүс тураах эм уудаг. Ихэнх эм нь гүйлгэх, бамбайн хордлогонд оруулах, шээс алдуулах үйлчилгээтэй учир муу үр нөлөөтэй. Хамгийн зөв турах арга бол дасгал хөдөлгөөн юм. Хөдөлгөөн ихэднэ гэж хэзээ ч байхгүй. Хүн хоногийн найман цагт нь унтаж амарлаа гэж бодоход үлдсэн 16 цагийн ихэнхийг хөдөлгөөнтэй өнгөрүүлдэг. Гэтэл орчин үеийн хүн хөдөлгөөнгүй болсон.  

  Хоол сойж турах арга моод дагаад олон янз болсон. Ерөнхийдөө мацаг барих гэдэг бол хүний биологийн мөн чанар байсан юм. Хавар болохоор л Хойд Солонгост өлсгөлөн зарлаж байна, модны холтос идэж байна гэдэг. Гэтэл зөвхөн хойд Солонгост ч биш Монголоос бусад улс орнуудад тийм байсан. Хүн өлсөх үед эхлээд өөрийн биед байгаа нөөцүүдээ хэрэглэдэг. Цусанд байгаа, элгэнд байгаа, өөхөнд байгаа нөөцүүд. Тэр нь дуусахын алдад өвчтэй, хэрэггүй эсүүдийг идэж, гарцаагүй хэрэгтэй эсүүдээ үлдээдэг. Тийм учраас амьтан ч бай, хүн ч бай өвдөхөөрөө хоол идэх дуршилгүй болдог. Уг нь тэр үед хоолоор шахах ёсгүй юм. Чоно шархадхаараа 7-10 хоног юу ч иддэггүй, өөрт байгаа хэрэггүй эд эсүүдээ идсэж хөл дээрээ босдог гэдэг. Эмнэлэгт хагалгааны дараа хүмүүст хамгийн хөнгөн хоолыг урт хугацаагаар өгдөг. Тэгж байж хүн хөнгөн, сэргэлэн, хурдан сэргэдэг.

  Монголчууд малтай учраас өлсөж үзээгүй. Тийм учраас эрүүл мэндэд хэрэгтэй мацаг барих гэдэг зүйлийг хэрэгжүүлийн тулд шашин бүр оролдож байсан. Будда зургаан жилийн даян хийж байсан.  Лалын шашинд жилд хоёр удаа рамадан сар гээд сарын турш нарны гэрэлтэйд юм иддэггүй. Христийн шашинд Христ Сина ууланд очиж 49 хоног мацаг барьж, бясалгал хийсэн, бөөгийн шашинд ч мөн бясалгал хийж, мацаг барьдаг. МНТ-д Чингисийг дайн тулааны өмнө Бурхан Халдуны оройд заримдаа гурав хоног, заримдаа долоо хоног мацаг барьж, бясалгал хийж, тэнгэртэй харьцаж байсан тухай байдаг. Шашин бүр мацаг барьж эрүүлждэг гэдгийг зааж байсан.

  Мацаг барьж, хоол хасах нь сайн үр дүнтэй. Сүүлийн үеийн Анагаах ухаанд хүнийг урт наслуулах тухай хоёр маш суурьтай судалгаа явагдаж байна. Үүний нэг нь Кембрижийн Их сургуулийн хоол тэжээл, урт наслалтын судалгааны том баг. Тэд эсээс эхлээд хулгана, сармагчин, хүн дээр туршилт хийсэн. Хулганы хувьд мацаг барьж байсан хулгана бусад хулганаасаа хоёр дахин урт насалдаг. Дээр нь залуу нас нь их удаан байдаг.

Сулаачид өөрсөд дээрээ ч мөн туршилт хийсэн. Тэр судлаачдын хэлж байгаагаар хүн мацаг бариад эхлэх юм бол хоёр дахин урт наслах, өвчин эмгэг багасах, залуу нас нь уртсах магадлалтай гэсэн судалгааны дүн гарчээ.

-Мацаг барьж байхдаа юуг илүүдэлгүй хэрэглэж байх ёстой вэ, ямар зүйл давхар идэж байж хэрэгцээт шим тэжээлээ нөхөх вэ?

–  Ус, ногоон цай, витамин ууж болно. Мацаг барихдаа зөөлнөөс нь эхлэх хэрэгтэй. Мацаг барих олон арга байдаг. Рамадан шиг жилд нэгээс хоёр удаа эсвэл өдрийн цагаар биш шөнө идэж болно. Буддын лам нар шиг 14 хоног юм идэхгүй хорьж ч болно.

 Гэхдээ бидний хувьд багаас нь эхлэх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа хоолоо сойх, уснаас өөр зүйл идэхгүй байх эсвэл өдөр биш оройд нь идэж болно. Монголчууд зундаа махан хоолны мацаг барьдаг, өвөлдөө махаа иддэг байсан. Гэхдээ өглөөнөөс хойш юм идэхгүй орой л махан хоол иддэг байсан. Тийм учраас  хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэж үг байдаг. Монголчууд өдөр бүр мацаг барьдаг байсан. Тийм учраас 90-ээд он хүртэл тарган хүмүүс ховор байлаа. Европын лам нар, аялагч нар монголдоор аялаж байхдаа бичсэн тэмдэглэлд “монголчууд долоо хоног юм идэхгүй хэрнээ юу ч болоогүй юм шиг инээж, хөхрөөд байх юм” гэж бичсэн байдаг. Монголчууд үргэлж мацаг барьдаг байсан. Одоо л гурван хоолтой, тэр нь гурил, талх, чихэр, төмс, торт болчихсон. Үүнээс болж амьдралын чанар муудах, таргалах болсон.

-Хоолоо багасгаж, бага багаар биеэ дасгаж турвал зохимжтой юм болов уу?

– Энэ бол зөвхөн хоолны талаас нь ярьж байгаа хэрэг. Сүүлийн үед хоолоо буруу сойсноос болж олон эмэгтэйчүүд эмнэлэгт хандаж байгаа. Буруу мацаг барина гэдэг нь мах, уургийн хэрэглээгээ хасах. Ялангуяа өвлийн цагт ингэж мацаг барих нь эрүүл мэндээ хохироож байгаа хэрэг. Монгол шиг ийм хүйтэн, хатуу ширүүн цаг агаартай нөхцөлд өөхтэй махаа идэхгүй бол болохгүй.  Шинэ жилийн үеэр гоё сайхан харагдах гээд л хоолоо бүр хасчихдаг. Гэтэл 12, 1, 2-р саруудад тэгж хоолоо хасч болохгүй. Ялангуяа биеэ дасгаагүй хүн бүр болохгүй.  Өвөл, хаврын үед мацаг барьж хэрэггүй.

  Мацаг барьж турах хамгийн үр дүнтэй арга нь ямар ч гурил, ямар ч төмс, ямар ч төмс идэхгүйгээр зөвхөн  давсгүй мах идэх, ногоон цай уух арга. Хамгийн чухал нь ингэж мацаг барьснаар өөхөө багасгах, ядрахгүй, ажлын бүтээмж буурахгүй байхаас гадна залууждаг.

-Монголчууд маань хүүхдэд сүүл хөхүүлбэл дархлаа нь сайжирч, хурдан өсөж том болдог гэдэг шүү дээ. Энэ хэрэгтэй зүйл үү?

– Маш их хэрэгтэй. Хүүхэд төрөөд 4-6 сарын хугацаанд гадаад орчны нян, бактерийн эсрэг дархлаа суугаагүй байдаг. Дархлаа болон витаминуудаа эхийн сүүгээр авдаг ч хангалтгүй байх тохиолдол бий. Тухайлбал витаминыг тосонд уусдаг болон усанд уусдаг гэж ангилдаг. Усанд уусдаг витаминуудаа эхийн сүүнээс хангалттай авдаг ч тосонд уусдаг витаминуудыг хангалттай авч чадахгүй байх тохиолдол бий. Тийм учраас витамин Д-ийн дутагдал үүсдэг. Хонины сүүлэнд зөвхөн өөх байдаггүй. Өөхөнд уусдаг бүх төрлийн витамин, амин хүчлүүд байдаг. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй. Хүүхдэд соосго хөхүүлэхээр алергитай болох үндэс тавигддаг мөн хоосон соосго хөхүүлээд байхаар цадахгүй сэтгэлгээтэй болгодог.

– Нярай хүүхдийн биед сүүлний тос түрхдэг. Витаминаа авч байна гэсэн үг үү?

– Арьсаар витамин авна гэж байхгүй. Амаараа л авдаг. Наранд гарсан тохиолдолд хүний арьсны дор, цусан дотор нарны энергийн дусламжтайгаар Д3 нь Д2 болж хувирах процесс явагддаг. Хүүхдийг наранд гаргахад рахитаас сэргийлнэ гэдэг. Тэр нь нарнаас Д витамин авч байгаа биш байсан витамин нь идэвхитэй, хүний ясанд нөлөөлдөг хэлбэр хүүгээ ордог. Бүх арьс хангалттай тосны булчирхайтай. Түүн дээр нэмж тос түрхэх шаардлага бараг үгүй.

Эх сурвалж: Ёо-ёо-г анагаах нь

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд