No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнЖирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөн чанарын дасгалууд

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөн чанарын дасгалууд

-

Жирэмсэн эмэгтэйчүүддээ зориулан жирэмсний үеийн хамгийн түгээмэл өвдөлтийг намжаахад туслах дасгалуудыг хүргэж байна.

Жирэмсний хугацаанд дасгал хөдөлгөөн хийх нь дараах сайн талуудтай. Үүнд:

  • Жирэмсэн эхийн бодисын солилцоог сайжруулж зүрх судасны тотголцооны дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ.
  • Төрөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэсвэр, тэвчээрийг нэмэгдүүлнэ.
  • Төрсний дараа бие хэвийн байдалдаа хурдан орох үйл явцыг дэмжнэ.
  • Биеийн зөв байрлал болон биеийн хөдөлгөөний чөлөөтэй байдлыг дэмжинэ.
  • Жирэмсэн үеийн чихрийн шижин үүсэхээс сэргийлэхэд туслана.
  • Булчингийн хүчдэлийг сайжруулна.
  • Нурууны өвдөлт, шээс дусагнах зэрэг зовиурыг багасгах болон сэргийлнэ.
  • Хураагуур судасанд цус зогсонгиших эрсдэлийг бууруулах зэрэг орно.

Жирэмсэн үед дасгал хийхийг хориглох нөхцлүүд юу вэ?
Хэрэв танд дараах нөхцлүүдийн аль нэг нь байвал дасгал хийхийг хориглох бөгөөд жирэмсний онцгой хяналтанд байх шаардлагатай. Үүнд:

  • Ураг орчмын шингэн гарч байж магадгүй болон дутуу төрөхөөр завдаж байгаа
  • Жирэмсний хугацаанд үтрээнээс цус гарч байгаа
  • Жирэмсэний хожуу үеийн хордлоготой
  • Умайн хүзүүний дутмагшил илэрсэн
  • Ургийн өсөлт баригдах хам шинжтэй
  • Ихэр жирэмсэн
  • Чихрийн шижин, даралт ихсэлт, бамбай булчирхайн өвчин, зүрх судасны хүнд эмгэгүүд, амьсгалын замын болон тогтолцооны эмгэгүүд зэрэг нөхцөлүүд орно.

Дасгал хийж эхлэхээр бол хаанаас эхлэх вэ?

Эрсдэл багатай зөөлөн дасгал өдөрт богино хугацаагаар (өдөрт15 минутаар цөөн удаа) хийж эхлэж аажим хугацааг нь уртасгаж болно. Алхах бол хамгийн энгийн дасгал, мөн олон эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа усанд сэлэх дуртай байдаг. Учир нь ус биеийн жинг барихад тустай. Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжой дасгалын бас нэг хэлбэр бол Иогийн дасгал болон сунгалт юм. Эдгээр нь биеийн чилээг гаргаж өвдөлтийг намдаадаг.

Жирэмсний хугацаанд дасгал хийснээр жин хэт ихээр нэмэгдэх, толгой өвдөх, өтгөн хатах, булчин шөрмөс зангирах, ядарч сульдах, сэтгэл санаа тавгүйтэх, нойргүйдэх, нуруу чилж өвдөх зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Эхийн хэвлийд байгаа ургийн хөдөлгөөн нь түүний бодисын солилцоог идэвхжүүлэх төрөлхийн биеийн тамир юм. Хүүхдэд зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлдэх, төрсний дараа биеийн жингээ хадгалах зорилгоор хэвлий, хярзан, аарцгийн хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийх хэрэгтэй.

Энэ дасгал нь гуяны булчинг чангалахад туслах болно.

Энэ дасгал нь аарцаг, гуя, ташааны булчинг илүү уян хатан болгодог.

Хайч хэлбэрийн энэхүү дасгал нь таны цээж, хонго, гуя, аарцагны булчинг тайвшруулж, нурууны өвдөлтийг намдаахад тусалдаг.

Жирэмслэлтийн үед squats хийх нь танд хэд хэдэн ач тустай байдаг. Энэ нь таны аарцгийн ясны булчинг чангалж, аарцгийн өвдөлтийг бууруулдаг.

Амьсгалын дасгал- Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт хэд хэдэн удаа 1-2 минутын хугацаанд ойр ойрхон 5 удаа амьсгалах хэрэгтэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд