LOADING

Type to search

Зөвлөгөө

Шигдэж ургасан хумсыг хэрхэн эмчлэх вэ?

Share

Хумсны ялтас нь хажуугийн буланруу шигдэн ургахыг “онихокриптоз” буюу хумс шигдэж ургах гэдэг. Энэ нь хүмүүсийн 70 хувьд тохиолддог нэлээд түгээмэл өвчин билээ. Хумс ингэж ургасан үед хуруу улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг байна. Ялангуяа зогсох болон алхах үед илүү их өвддөг болохоор зарим хүмүүст илүү их хүндрэлтэй байдаг.

Хөлний аль ч хурууны хумс шигдэж ургаж болох ч дийлэнхидээ эрхий хурууных шигдсэн байдаг. Үүнээс болж арьс идээлж оймс гутал өмсөхөд хөндүүрлэж өвддөг. Төрөлхийн хумсны хэлбэр, ургалтын онцлог нь удамших явдал элбэг байдаг л даа. Мөн хумсыг анхнаас нь буруу авах, гутал, оймс, трико бариу байх, хөл ихээр хөлрөх, байнга цэвэр хуурай байлгаж чадахгүй байх, хөлийн хуруун дээр юм унагааж гэмтээх, хумсны халдвар мөөгөнцөр зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж хумс шигдэж ургадаг.

Хумс шигдэж ургахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол үрэвсэл үүсэхээс нь өмнө хумсаа зөв буюу дугуй ирмэгээс зайлсхийж тэгшхэн хэлбэр үүсгэн авч сурах явдал юм. Үүнийг багаасаа дадал болгох хэрэгтэй.

Өдөр бүр хөлөө угаасныхаа дараа тос түрхэж зөөлрүүлж байгаарай. Ингэхдээ цайны модны тосыг сонгож түрхэх нь халдвар авахаас болоод мөөгөнцөртөхөөс сэргийлдэг байна.

Өөрт таарсан гутлаа сонгож өмсөх нь хамгаас зөв алхам болно. Хэт багадсан гутал өмсөхөд хөл барьснаар илүү яс ургах, хумс шигдэх үндэс болдог.

Хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг. 

Гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Давстай усанд хөлөө дүрэх

Давстай усанд дэвтээх нь өвдөлтийг намдааж, хавдрыг буулгадаг ба найрлагандаа калийн перманганат буюу фураклинийг агуулсан байдаг.

Сармисаар боох

Буталсан сармисыг гэмтсэн хумсанд түрхэнэ. Боолтоор боож хонуулаад сармисаа авч хөлөө угаана.

Хумсыг зөөлөн өргөх

Хумсны ирмэгийг зөөлөн өргө. Хумсыг зөөлөрсөн үед хумсныхаа ирмэгийг утсаар зөөлөн өргөх.
Хумсаа хэт гүн ухах хэрэггүй.

Массаж хийх

Хөл, хөлийн хуруунд зөөлөн массаж хийх. Энэ нь тухайн хэсэгт цусны урсгалыг сайжруулж, эдгэрэлтийг хурдасгаж өвдөлтийг намдаах болно.

Сул гутал өмсөх

Хөлийн хурууг эдгэрэх хүртэл бариу гутал өмсөхгүй байх.

Зөвлөгөө ба арчилгаа:

1. Хумсыг авахуулах нь хумсыг авсны дараа хумсны ор буюу хумс ургах ёстой талбай агшсанаар шинээр ургаж буй хумсны ургалтыг саармагжуулж урагшаа чиглэлд биш дээшээ чиглэлд ургаж дахин шигдэж ургах магадлал ихэсдэг байна. Иймд олон дахин хумс авахуулахаас зайлсхийх хэрэгтэй. Монголд хөлийн хумсыг сугалж авахгүйгээр эмчлэх Герман техник, технологи нэвтэрсэн.

2. Хөвөн жийрэглэх арга. Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт бага зэрэг хөвөн хавчуулж ургуулж болно.

3.Педикурт орж хумсан дээрээ акрил тавиулж болох юм. Энэ нь нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой арга.

4.Төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулж болно. 

5.Хумсыг анхнаас нь зөв авч сурахыг хичээгээрэй. 

Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарын хумсанд ч байдаг хажуугаар дагаж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд л хангалттай.


error: Content is protected !!