No menu items!
HomeНийгэмБохь зардаг Жижгээ охины амьдрал

Бохь зардаг Жижгээ охины амьдрал

-

Таныг аль нэг найзтайгаа эсвэл гадуур хооллож байхад жаахан хүүхэд орж ирээд “Ах аа, эгч ээ бохь аваач” гэж гуйдаг нь бараг хэвшил болсон зүйл.

Зарим нэгэн нь үг дуугүй л авч орхино. Гэтэл уурссан нэг нь хөөж туух ч тохиолдол бий. Бүр олуулаа явж байгаа найзууд бяцхан хүүхдүүдийн авьяасыг нь үзэж байгаад барааг нь худалдаж авах жишээтэй. Тэд голдуу нойтон сальфетка, бохь, зурагт ном гэх мэтийн зүйлсийг зардаг.

Харахад бага ангид сурдаг баймаар, зарим нь бол бүр 4-5 настай ч байх тохиолдол бий. Гэхдээ тэднийг жаахан гэж бас ч болохгүй мөнгөний тоо хэмжээ үнэ цэнийг хэнээс ч дутахааргүй сайн мэднэ. Иймэрхүү наймаа хийдэг хүүхдүүд нийгэмд ганц хоёрхон жилийн л өмнө гарч ирсэн. Янз янзын авиртай хүүхдүүд байдаг гэж олон хүн ярина. Тэгвэл ийм наймаа эрхэлж ар гэрийнхээ амьдралд дэм болдог нэгэн охины тухай өгүүлэх гэсэн юм. Түүнийг шөнийн амьдралтай залуус болон баар цэнгээний газруудын хамгаалагч менежер зөөгч нар андахгүй. “Жижгээ” гэхэд л гүйж ирээд жижигхэн цүнхнээсээ тамхи, бохь, сальфетка гээд бүгдийг нь гаргаж ирнэ. Тэгээд “Алийг нь авах уу” гээд инээж зогсоно.

Арван настай гэхэд үе тэнгийнхнээсээ хамаагүй жижиг биетэй, нүдээрээ инээсэн хөөрхөн охин юм. Харахад нүдэнд дулаахан тийм ч боломжгүй айлын хүүхэд шиг харагдахааргүй сэргэлэн тэр охины жинхэнэ нэрийг нь н.Мөнхчимэг гэдэг аж. Орой есөн цагаас хойш тамхи, бохь, сальфетка цүнхлээд гэрээсээ гардаг гэнэ. Тэгээд үүрийн 4-5 цаг болтол наймаагаа хийгээд өглөө хичээлдээ явдаг аж. “Ядардаг уу” гэхэд “Үгүй ээ. Өглөө очоод жаахан унтчихдаг болохоор их ядардаггүй ээ. Хааяа л жаахан ядардаг. Гэхдээ заримдаа гардаггүй юм” хэмээн хээв нэг хариулж байсан юм.

Ер нь сүүлийн үед эцэг эхчүүд нь хүүхдүүдээрээ тамхи, бохь гэх мэт жижиг зүйл заруулж мөнгө олдог арга их дэлгэрсэн байна. Хүүхдүүд ч өөрийн бараагаа худалдахдаа ямар л бол ямар аргыг хэрэглэдэг бололтой. Зарим нь дуу дуулж шүлэг уншиж өгөх жишээтэй. Харин Жижигээ тиймэрхүү үйлдэл хийдэггүй бололтой. Хаана ч орсон түүнийг танихгүй хүн гэж байхгүй. Баар цэнгээний газар болон томоохон хоолны газруудын хамгаалагч нар бол бүр андахгүй. Зарим нь бүр “Жижгээ өнөөдөр яасан орой гарч ирж байх юм” гэх мэтээр бүр мэддэг болсон байх жишээтэй.

Жижгээгийн хувьд өдрийн орлого нь 30-50 мянган төгрөгийн хооронд байдаг аж. Ялангуяа пүрэв, баасан гарагуудад мөнгө сайн олдог гэж байлаа. Тав дахь өдөр бол өглөө болтол яваад хагас сайн өдөрт нь өдөржингөө амардаг гэнэ. Жижгээгийн гэр нь “Барс” худалдааны төвийн зүүн талд байдаг аж. Тэрбээр 73 дугаар дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. “Ээж аавдаа л туслах гэж орой үдшийн цагаар наймаа хийдэг” хэмээн хэлж байгаа ч гэрийнхээ ихэнх төсвийг бүрдүүлдэгч байж магад.

Жижгээгийн хувьд дээрээ хоёр эгч нэг ахтай гэх юм. Айлын бага хүүхэд болоод ч тэр үү, их цовоо сэргэлэн байх юм. Түүний зардаг нэг хайрцаг тамхи 5000 төгрөг, бохь нь 1000 төгрөг цүнхэндээ хийж байгаад л зарчихна. Ашигтай наймаа ч гэж олон хүн хэлдэг хүүхдийн гараас юм авах сайн гэдэг монгол хүний сүжигээр хүмүүс тамхи бохь худалдаж авахдаа тийм ч их төвөгшөөхгүй байдаг бололтой.

Жижгээгийн хувьд хоёр жил иймэрхүү наймаа хийж байгаа гэнэ. Хамаагүй танихгүй хүмүүст орой үдэш тамхи зардаггүй гэнэ. Зарим нь дээрэлхээд мөнгө төгрөгөө ч өгөхгүй байх тохиолдол байдаг аж. Орой наймаандаа гарахдаа 20 хайрцаг тамхи аваад гарахад өглөө дуусгачихаад орж ирдэг гэнэ. Үеийн хүүхдүүд нь хэсэг хэсгээрээ нийлж наймаагаа хийдэг. Тэгвэл Жижгээ тэднээс өөр, харьцангуй биеэ даасан. Мөн байнга наймаагаа ганцаараа явж хийдэг.

Баар цэнгээний газруудад ороход ямар ч асуудал байхгүй, хөөх хүн байхгүй учраас тэр. Хичээлдээ явахдаа ангийнхнаасаа жаахан ичдэг гэнэ. Зарим нь дооглодог гээд асуудал их байдаг бололтой. Уг нь өөрөө энэ ажилдаа дуртай. Гэхдээ сургуулиа хэзээ ч хаяхгүй гэсэн шүү. Багш нь янз бүрээр загнаж хичээл тасаллаа гэх үү хэмээн асуухад “Үгүй ээ. Би бараг хичээлээ тасалдаггүй юм” гэлээ. “Даалгавраа ямар цаг заваараа хийдэг вэ” гэхэд “Орой ажилдаа гарахынхаа өмнө хийчихдэг юм аа” хэмээн инээд алдан хэлсэн юм.

Гарсан орсон залуучууд бүгд л таньдаг тэр цовоо сэргэлэн охины н.Мөнхчимэг гэдэг нэрийг мэдэх хүн бараг л байхгүй. “Жижгээ” гэхэд шөнийн амьдралтай хүмүүс бүгд л “Аан тэр үү” хэмээн инээд алдана. Нийгэмд нэг хэсэг траншейны хүүхдүүд гэж 90-ээд оны сүүл 2000 оны эхээр байсан ч хэдхэн жилийн дотор бараг бүгд алга болсон.

Сүүлийн хэдэн жил иймэрхүү орой үдэш хотоор явж наймаа хийдэг хүүхдүүд бий болсон. Шөнөжингөө явж байгаад өглөөний нартай уралдаж гэртээ ордог эдгээр хүүхдэд хараа хяналт гэж үнэхээр алга.

Иймэрхүү байдлаар наймаа хийж яваад хүчирхийлэлд өртөх магадлал тун өндөр. Хараа хяналт тавьдаггүй юм аа гэхэд аюулгүй байдлыг нь жаахан ч гэсэн хангаад өгөөсэй гэж хүсэж байна.

Э.Баясгалан

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд