No menu items!
HomeЗөвлөгөөСэтгэл судлаачдын зөвлөсөн тайвшрах аргууд

Сэтгэл судлаачдын зөвлөсөн тайвшрах аргууд

-

Элдэв айдас, хүйдэстэй тулгарах үед тайван хандаж сурах нь хүн бүхэнд хэрэгтэй юм. Дараах тайвшрах аргуудыг сэтгэл судлаачид бидэнд санал болгож байна.

1. Хоосон орон зайг өөртөө бий болго

Яг одоо энд таны дотор юу болж байгаад анхаарлаа төвлөрүүл. Өнгөрснийг эцэс төгсгөлгүй дүгнэн шинжилж, бүрхэг ирээдүйг бүтээхээ зогсоох нь таны сэтгэл санааг тэнцвэртэй болгоно. Гэхдээ тийм амар биш. Учир нь хүн нэг бол өнгөрснийг нэг бол ирээдүйн тухай тасралтгүй бодож эрэгцүүлж байдаг.

Энэ бодлыг таслан зогсоож зөвхөн энд одоо өөрийн биенд бүх сэтгэл санаагаа төвлөрүүл. Мэдээж танд ганцаараа чимээгүй байх, тав тухтай орчин хэрэгтэй. Ингээд амьсгаа, булчин, цусны эргэлт зэргээ ажиглан мэдэрхийг хичээ.

2. Айдсыг цэхлэн хар   

Айдас гэдэг зүйл бид ямар нэгэн зүйлийг харахыг хүсэхгүй байгаа үед бий болдог, Айдас бол яг л компас шиг амьдарлаа илүү сайхан болгохын тулд бид хаашаа анхаарлаа хандуулах ёстой тэр зүг чигийг заадаг. Ийм учраас л айдсыг цэхлэн харж, түүний хойноос явах хэрэгтэи юм.

3. Өөрийн жинхэнэ хүслээ тодорхойл

Бид ихэнхдээ жинхэнэ хүслээ төдийлөн шууд илэрхийлээд байдаггүй. Яг юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй байх нь олонтаа. Бидний уур бухимдал, гуниг, зөрүүд зангийн маань эцсийн зорилго нь юу вэ? Бид энэ асуултанд өөртөө үнэнчээр хариулж чадах эсэхээс олон зүйл хамаардаг. Тиймээс та жинхэнэ хүсэл маань юу вэ гэдэг тухай сайтар бодож ил гаргаж үзээрэй.

4. Эерэг хандлагыг бий болго

Аливаа зүйлийн муугаас илүү сайн талыг харж сурах нь чухал. Бид өөрийн хүч энергиэ сөрөг зүйлийг даван туулахад зарцуулахгүйгээр өөр зүйлд хадгалж болно. Энэ бол муу үйл явдлын ашиг тустай талыг харж түүн дээр дөрөөлж дараагийн амжилтын хаалганд хүрдэг байх чадвар юм. Сэтгэлийн дотоод тайван байдалд саад болдог гол бэрхшээл бол бидний айдас юм. Айдас олон хэлбэртэй болно өөрөөсөө бусдаас өөрөөсөө тодорхойгүй ирээдүйгээс, байж эсвэл байж болох азгүйтлээс бид айдаг. Аливааг эерэгээр хүлээн авах нь хэзээд давуу байдлыг бий болгодог.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд