No menu items!
HomeЗөвлөгөөЦагийн менежментээ сайжруулах шалгарсан аргууд

Цагийн менежментээ сайжруулах шалгарсан аргууд

-

Бид бүгдэд адилхан 24 цаг бий. Гэхдээ, яагаад зарим хүмүүс минут тутмыг үр ашигтай зарцуулж, байхад зарим нь цагийг дэмий өнгөрөөж байдаг вэ. Цагаа хэрхэн зөв зохицуулахаа мэддэг үү? Хүн бүр өөрийн гэсэн цагийн менежменттэй. Гэхдээ илүү үр бүтээлтэй байлгах хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

1. Цагийн аудит хийх

Цагийн менежментийн талаар ярихад эхний алхам бол юу хийж байгаагаа хянах явдал юм.
Цаг хугацаагаа юунд зарцуулж буйгаа хянах хялбар арга бол ашилахад хялбар аппликейшн эсвэл хуанли гэх мэтийг ашиглах. Таны цагийг хулгайлж буй зүйлээ мэдэхийн тулд тайланг үзэж болно.

2. Хийж буй даалгавартаа зохих цагийн хязгаарыг тогтоох

Даалгавар бүрт цаг хугацааны хязгаарлалт тогтоох нь анхаарал сарниулах, ажлын бүтээмж буурахаас сэргийлдэг. Жишээлбэл, даалгавраа цаг тухайд нь дуусгаснаар өөр зүйлд зарцуулах цагаас хумслахгүй байх болно.

3. Үр дүн чухал

Зорилт, төсөл тус бүрт хийх ажлуудын жагсаалтыг гаргаж, үүнийг хийх шаардлагатай хэмжигдэхүүнүүдийн жагсаалтыг гаргана. Зөвхөн анхаарлаа төвлөрүүлэхээс гадна энэ нь таныг юунд хүргэсэн, танд юу үлдээснийг харах боломжтой болно. Үүний зэрэгцээ, даалгаврыг биелүүлэхэд саад болох зүйлс бишгүй гарах болно. Тиймээс хийх ажлынхаа үр дүн болон тулгарч болох бэрхшээлүүдийг сайн судлах.

4. Урьдчилан төлөвлөх

Өдрийн төлөвлөгөө гаргахгүйгээр сэрэх нь муу үр дагавартай. Юу хийх хэрэгтэй вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд та зорилгогүй явж, илүү энгийн зүйлд санаа тавьдаг. Тийм учраас цагаа дэмий өнгөрөөх хандлага ажиглагддаг.
Ажлын цагаа дуусахаас өмнө маргааш хамгийн чухал зүйлсийнхээ жагсаалтыг гаргах,
Өглөө хамгийн түрүүнд хийх зүйл. Өглөөний цагаар өнөө үед шийдвэрлэх шаардлагатай 3, 4 чухал, чухал асуудлыг бичиж, хамгийн үр бүтээлтэй байгаа дээрээ ажиллаарай.

5. Өглөө хамгийн чухлыг нь …

Марк Твейн нэгэнтээ “Хэрэв мэлхий идэх нь таны ажил бол өглөө хамгийн түрүүнд хийх нь зүйтэй. Хэрэв хоёр мэлхий идэх нь таны ажил бол хамгийн томыг нь эхлээд идэх нь зүйтэй” гэж хэлжээ.
Өглөө хамгийн чухал, хамгийн хэцүү даалгавраа анхааралдаа авах ёстой гэсэн санаа юм.
Ийм үр дүнтэй цагийн менежментийн заль мэх хэд хэдэн шалтгаан бий. Чухал ажлыг хийхэд хамгийн их энерги зарцуулдаг. Тиймээс эдгээр ажлаа эрч хүчтэй байхдаа шийдсэн нь дээр.

6. Анхаарал сарниулах зүйлсээс хол байх

Нэг зүйл хийж байхад утсаа оролдмоор санагддаг. Энэ нь таны төлөвлөгөөт цагаас хумсалж дараагийн ажлыг ухрааж байдаг.

7. Биелүүлэх ажлуудын хооронд тодорхой хэмжээний завсарлага авах

Алхах, бясалгах, дуу сонсох зэргээр оюун ухаанаа цэнэглэх цаг хугацаа хэрэгтэй. Хүний тархи нэг дор 90 орчим минут төвлөрч чаддаг.

8. 80/20 дүрмийг дагах

Үр дүн 80%, үйлдэл 20%- хамгийн чухал ажилдаа илүү их хүчин чармайлт гаргах

9. Төгс байх гэж хичээх хэрэггүй

Хэтэрхий төгс зүйл хийх гэж хичээх хэрэггүй. Харин хэрхэн үр бүтээлтэй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай.


шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд