No menu items!
HomeОнцлохЭкземтэй хүүхэдтэй бол анхаарах зүйлс

Экземтэй хүүхэдтэй бол анхаарах зүйлс

-

ЭКЗЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

  Экзэм нь эмзэг арьсны үрэвслийн нэг хэлбэр юм. Экземтэй хүний арьсны гаднах давхарга (epidermis) нь илүү мэдрэг, нимгэн байдаг.  Хэт мэдрэг дархлааны хэвийн бус ажиллагаа юм. Энэ дархлааны хариу үзүүлэх үйл явц нь арьсыг илүү сийрэг, нягт бус болгодог.

Ингэснээр арьс хуурайшин загатнаж эхэлдэг. Энэ нь бусдад халдварладаггүй бөгөөд ихэвчлэн нярай, хүүхдүүдэд элбэг тохиолддог

Экзем нь арьсаар тууралт гарч загатнадаг, ялихгүй дэглэм алдагдахад аяндаа сэдэрдэг арьсны архаг өвчин юм. Шүүдэст эмзэгшилтэй байсан хүүхдийн нэг хэсэгт нь экзем болон архагшдаг.

 ШИНЖ ТЭМДЭГ

Хүүхэд төрөхдөө хөөнгө том, насандаа тохирохгүй илүүдэл жинтэй байх, арьс нь нурамтгай эсвэл толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайлт туурах зэрэг шинж илэрдэг.

ХҮҮХДИЙН АРЬСНЫ ОНЦЛОГ

  • Арьсны өнгөн давхарга нимгэн
  • Өөхөн давхарга нь зузаан хөвсгөр
  • Халдварт өртөх нь амархан
  • Тосны булчирхайн хөгжил сул
  • Дулаан зохицуулах чадвар муу
  • Хялгасан судсаар баялаг
  • Ус ихтэй судасны хананы нэвчимтгий чанар их байдаг тул 0-7 насны хүүхдэд харшлын урвал илрэх нь элбэг.

ЭКЗЕЭМТЭЙ ХҮҮХДИЙН АРЬСЫГ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

 Усанд удаан байлгаж болохгүй. Ус халуун байвал арьсыг  хуурайшуулж загатнуулна. Ус бүлээстэл хүлээж, усны хлор гарсан хойно усанд оруулаад  ширүүн алчуураар арчилгүй зөөлөн алчуураар дарж хатаана.

Усанд оруулахдаа зориулалтын тос хийж, арьсыг нь зөөллөх

Янз бүрийн жимс, ургамлын хольц ихтэй саван хэрэглэхгүй.

Хүүхдийн хумсыг тогтмол авч байх

Арьсыг тогтмол өдөрт хоёр удаа чийгшүүлэх

Гоо сайханы бүтээгдэхүүн химийн бодис ихээр агуулдаг тул  хүүхдийн арьсыг цочроодог. Тиймээс гоо сайханы бүтээгдэхүүнээ хүүхдээсээ хол байлагах.

Даавуун материалтай хувцас өмсгөх, будаг гардаг, ноосон нейлонон хувцас өмсгөхгүй байх

Хүүхдийг тайван байлгах хэрэгтэй.

ӨДӨӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС

Тоос, тэжээмэл амьтан, цэцгийн тоосонцор, хөгц, хаг

Халуун, хүйтэн мөн өндөр болон баг чийгшилтэй орчин

Стрэсс: Энэ нь шууд нөлөөлдөггүй ч, тууралтыг илүү нэмэгдүүлнэ

Саван, угаалгын нунтаг, шампунь, ариутгалын бодис

Сүүн төрлийн бүтээгдэхүүн, өндөг, самар, үр, шар буурцаг, бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн

ХООЛНЫ ДЭГЛЭМ /АӨСҮТ-өөс дараах хоолны дэглэмийг баримтлахыг зөвлөж байна/

  Экземтэй хүүхдийг хооллохдоо хүүхдийн бие махбодь чухам ямар тэжээлд харш, хэт мэдрэмтгий байдал дээр онцгой анхаарал тавих хэрэгтэй.

Нүүрс устөрөгч элбэгтэй хоол нь бие махбодийн эмзэгшлийг ихэсгэдэг. Иймд амархан шингэж их хэмжээний нүүрс устөрөгчийг үүсгэдэг элсэн чихэр, варень, зөгийн бал, цагаан талх, сүү, тостой боорцог зэрэг бүтээгдэхүүнийг өгөх явдал цээртэй. Харин шингэц удаан нүүрс усны найрлагатай хоол өгөхийг зөвшөөрдөг. Жишээ нь: жигнэсэн манжин гэх мэт.

  Мөн уургийн дутагдал болдог тул уургаар баялаг хялбар шингэх ээдэм, шинэ тараг, аарц, бяслаг, гахайн бор мах зэргийг өгч болно. Зарим хоол тэжээл тухайлбал консервлосон бүтээгдэхүүн чихэр, шоколад, гүзээлзгэнэ, өндөгний уураг, хиам, давслаг хоол, хоолны хурц хольц, хачир, перец, чинжүү, гоньд гэх мэт халуун ногоо, сонгино, сармис зэрэг зүйлүүд нь биеийн эмзэгшлийг хөдөлгөж уул өвчнийг хурцатган хүндрүүлж дахилт өгөх, явцыг удаашруулах эмчилгээний үр дүнг муутгах байдалд илт хүргэдэг учир хориглох хэрэгтэй. Хүүхэд хөхүүлж байгаа эхийн идэх хоол нь нарийн дэглэмтэй байх нь чухал бөгөөд спиртний төрлийн ундааг хориглоно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд