No menu items!
HomeМинималист хэв маягМинималист болох нь зөв гэдгийг батлах 8 шалтгаан

Минималист болох нь зөв гэдгийг батлах 8 шалтгаан

-

Бага зэрэг амьдралын хэв маягаа өөрчилснөөр та өөрт илүү чухал шаардлагатай байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хэрэггүй зүйлсээсээ татгалзахад хүрнэ.

Цэвэрлэгээ, стресс бага, зохион байгуулалттай гэр бүл, илүү их мөнгө олох зэрэг минимализмын цөөн хэдэн давуу талуудыг бид мэдэх ч амьдралаа өөрчлөхөд туслах ач тусууд бас байдаг.

Эдгээр давуу талуудыг дурьдвал:

1. Чухал өрөөг бий болгох

Цэвэрлэгээ хийж байхад орон зай нь амар амгаланг бий болгодог. Бидний амьдралыг эд зүйлсийн оронд утга агуулгаар дүүргэх өрөөг бий болгоно.

2. Илүү их эрх чөлөө

Хэрэгтэй хэрэггүй олон зүйлс хуримтлуулах тийм ч таатай бус. Үүнээс болж бид ямар нэгэн зүйлийг алдахаас үргэлж айдаг. Зарим хэрэгцээгүй зүйлсийг устгаснаар урьд өмнө хэзээ ч байгаагүй эрх чөлөөг мэдрэх болно.

3. Эрүүл мэнд, хобби дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ

Гэрийн ажилд бага цаг зарцуулснаар дуртай зүйлс, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй шинэлэг зүйл хийх боломжийг нээж өгдөг. Хүн бүрт өөртөө зарцуулах хангалттай цаг байдаггүй гэж үргэлж хэлдэг ч цагаа юунд зарцуулж байгаагаа анхаарах хэрэгтэй.

Та хүүхдүүдтэйгээ өдрийг сайхан өнгөрөөж, биеийн тамирын зааланд хичээллэж, йога дасгал хийж, сайн ном уншиж, аялаж болно.

4. Тоонд биш чанарт анхаарлаа хандуулна

Бидний эргэн тойрон дахь зарим зүйлс зүгээр л анхаарал сарниулж, хоосон орон зайг бөглөж байна. Өдөр бүр чухал, чухал биш нь мэдэгдэхгүй рекламны ертөнц. Зарим зүйлс нь таны анхаарлыг татаж, таалагддаг, гэвч та төдийлөн хэрэгцээгүйг мэддэг. Үүний оронд эдэлгээ даах чадвартай, чанартай бүтээгдэхүүн сонгохыг эрхэмлэдэг болно ингэснээр санхүүгийн хувьд ч асуудал үүсэхгүй.

5. Оюун санааны илүү амар амгалан

Хэт олон зүйлс нь эмх замбараагүй байдал үүсгэж заримдаа биднийг бухимдуулдаг. Амьдралын хэв маягаа өөрчилснөөр эдгээр зүйлийн хамаарлаас ангижирч эцэст нь тайван сэтгэлгээг бий болгож чадна.

6. Илүү аз жаргал

Гарч буй үр дүнгээс нь аз жаргалыг олж авах болно. Хийж байгаа зүйлс, хэрэглээнээсээ ч баяр бяслыг мэдрэх боломжтой.

7. Айдас бага

Буддист лам нарыг харахад тэд ямар ч айдасгүй бөгөөд тэдэнд алдах зүйл байхгүй тул тэд айдаггүй.
Хэрэв та хураасан эд хөрөнгөө алдахаас айдаггүй бол амар амгалан орших бус уу.

8. Илүү их итгэлтэй байх

Минималист амьдралын хэв маяг нь хувь хүн, өөртөө итгэх итгэлийг дэмждэг. Энэ нь таныг аз жаргалаа эрэлхийлэхэд илүү их итгэл нэмэх болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд