LOADING

Type to search

Нийгэм Онцлох Эдийн засаг

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлууллаа

Share

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бус хурлаа хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тус хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг танилцууллаа.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өмнөх шийдвэрийн хүрээнд 76 орчим мянган зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт орсон. Уг шийдвэрийн үр дүнд зээлдэгчийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангана гэж үзэж байна” хэмээлээ.

error: Content is protected !!