No menu items!
HomeЭмч зөвлөж байнаУ.Цэвэгмид: Төвөнх-мөгөөрсөн хоолойн цочмог бачууралт өвчин

У.Цэвэгмид: Төвөнх-мөгөөрсөн хоолойн цочмог бачууралт өвчин

-

АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

(Острый стенозирующий ларинготрахеит) Хүүхдийн амьсгалын замын цочмог үрэвсэл бөгөөд ерөнхий хордлогын шинж давамгайлан, дууны хөвч орчмын салст үрэвсэн хавагнаж, төвөнхийн хананы булчингууд агшсанаас болж амьсгал бачууран, мөгөөрсөн хоолой, гуурсанцрууд бөглөрших хам шинжүүдээр илэрдэг. Хүүхдийн анатоми, физиологийн онцлогтой холбоотой үүсдэг.

1.    Цагаан мөгөөрсөн хоолой насанд хүрэгчдээс илүү нарийн

2.    Мөгөөрс нь зөөлөн, амархан дарагддаг

3.    Салстын доод давхарга  нь судас ихтэй, хөөмөл эс ихтэй, тэр нь амархан хаван үүсгэж мөгөөрсөн хоолойг нарийсгана.

4.    мэдрэлжүүлэлт төгс бус байдаг нь мэдрэл булчингийн үйл ажиллагаа халдварын үед буурснаар амархан хавагнаж бачуурдаг.

5.    Төвөнхийн дээд хавхлага зөөлөн, нугалаа үүсгэсэн байдаг.

6.    Амьсгалын булчингууд сул хөгжсөн байдаг

Бачууралтын нэгдүгээр зэрэг:

Амьсгал авах саадтай, хүүхдийн хоолой сөөж, үе үе эвгүй хуцуулж ханиалгана. Амьсгалын булчингуудын үйл ажиллагаа ихэсч, амьсгал гүнзгий, цөөн болно.Амьсгаа авахад гүрээ, эгэмний доод хонхрууд дотогш татагдана. Yзэхэд төвөнхийн салст бүрхүүл ялимгүй үрэвслийн шинжтэй байна.

Бачууралтын хоёрдугаар зэрэг:

Ихэвчлэн амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөний 2-3 дахь өдөрт тохиолдох ба хүүхдийн ерөнхий байдал хүнд, амьсгаа авах бэрхшээлтэй, ширүүн ханиалгасан, хоолой сөөж дуу гарахгүй болсон байна. Бие махбод амьсгалахад туслах бүхий л боломжоо дайчлах, амьсгалын тоо нэмэгдэх ба уушгинд агаар орох саатаж, өвчүү, эгэмний хонхрууд, хавирганы завсар амьсгал авахад дотогш татагдана.

Хүүхдийн хамрын самсаа сарталзана. Ийнхүү амьсгал давчдалт байнга тохиолдох ба судасны лугшилт олширч, хөхрөлт илэрнэ. Хүүхэд тайван бус, царай нь цайсан, хөлөрсөн байна. Тайван бус болоход бачууралт нэмэгдэж, хөхрөх, амьсгаадах, арьс зэвхийрэх зэрэг амьсгал дутагдлын шинж илэрнэ. Yзлэгээр дууны хөвчийн салт улайж, хөвчийн доод хэсэгт янз бүрийн улайлт бүхий нэвчдэс харагдах ба заримдаа тэр нь арын хана руугаа үргэлжилсэн байна.

Бачууралтын гуравдугаар зэрэг:

Хүүхдийн биеийн байдал маш хүнд,тайван бус сандарсан байдалтай, арьс, салстууд цайж,заримдаа зэвхий өнгөтэй болж, хүйтэн хөлс гарна. Амьсгал авах саатаж, амьсгал нь холоос шуугиж сонсогдоно. Yе үе хуцуулж ханиалгана. Амьсгал өнгөц, түргэн болно. Иймээс цусны улаан эс хүчилтөрөгчөөр хангагдахгүй болж, хүндэрнэ. Хүүхдийн ухаан үе үе балартана. Уушгинд амьсгал сулран, дөнгөж сонсогдох төдий болно. Зүрх судасны лугшилт олшрох шинж гарна.

Бачууралтын дөрөвдүгээр зэрэг:

Энэ нь бүтэлт юм. Хүүхэд амьсгалах бүх боломжоо шавхан, бүх бие хөхөрсөн, амьсгал өнгөц, зүрхний авиа бүдэгхэн, лугшилт удаан, судас тэмтрэгдэхгүй шахам болох нь зүрх зогсох гэж буйн дохио юм. Хүүхэд хэд хэдэн удаа гүнзгий амьсгалахыг оролдоод, ухаан алдаж, хүүхэн хараа өргөснө. Улмаар амьсгал-зүрхний үйл ажиллагаа зогсоно. Өвчний ийм хүнд явц нэг нас хүртэлх хүүхдэд элбэг тохиолддог нь хүүхдийн төвөнхийн онцлог, хүүхдийн биемахбодын хамгаалах урвал сулхан байдгаас болдог юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд