No menu items!
HomeЭрүүл мэндМөөгөнд хордсоныг илтгэх шинжүүд

Мөөгөнд хордсоныг илтгэх шинжүүд

-

Хүнсэнд хэрэглэдэггүй мөөг идсэнээс, эсвэл хүнсэнд хэрэглэдэг мөөгийг буруу хатаасан, буруу боловсруулсан, буруу хооллосноос болж хордох тохиолдол бий. Хэрэв мөөгөнд хордсон тохиолдолд илрэх шинж тэмдгүүд, авах арга хэмжээний талаар хүргэж байна.

Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн мөөгийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэсээр ирсэн. Гэвч мөөг нь идэшний, идэшний бус (хортой) гэж байдаг. Мөөг нь шинэлэг байдлаараа удаан хадгалагдах боломжгүй учраас хатаах, давслах, даршлах, консервлох аргуудаар бэлтгэж хэрэглэдэг. Дээрх ажиллагааны явцад технологийн горим алдах, буруу хадгалах зэрэг нь хордлого гарах шалтгаан болохоос гадна мөөгийг танихгүйгээс хортой мөөг хэрэглэсэнээс үүссэн хордлого түгээмэл байдаг. Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно. Мөөг хөгширхөд түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай.

ХОРТОЙ МӨӨГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Хортой мөөгний малгайн дээд талд толбо, хайрс байхаас гадна шилбэндээ цагирагтай, шилбэ нь нарийхан байх нь түгээмэл шинж. Ихэнх хортой мөөг эвгүй үнэртэй, малгай нь гоёмсог, тод өнгөлөг байдаг.

Химийн аргаар таних: Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд харладаг

Хортой мөөгийг ХОРДУУЛАХ байдлаар нь үндсэн гурван бүлэгт хуваадаг

1. Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно.

2. Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгний хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах, гэдэс хямрах зэргээр илэрнэ. Хор нь цусны сийвэнд нөлөөлдөг мөөг бас бий.

3. Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, өмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямар ч шинж илэрдэггүй.

МӨӨГӨНД ХОРДСОН ТОХИОЛДОЛД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ, АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Хар мөөг

Шинж тэмдэг: Элэг, бөөр, ходоод, гэдэс хордуулах үйлчилгээ нь эсийн мембраны ханыг сийрэгжүүлэн нэвчимхий болгох, эсийг хайлуулах. 6-24 цагт илэрч хүчтэй бөөлжинө. Цусаар гүйлгэнэ. Ус, давсны солилцооны хямрал, зүрх судасны хурц дутагдал, солиорол, 2-3 хоногт элэгний өөрчлөлт, элэг бөөрний дутагдлаар хүндэрнэ.

Авах арга хэмжээ: Ходоод угаах, давсан туулга, гемодиализ, гемосорбци, 20-30мг/кг липоев хүчил судсаар, 0.1% атропин арьсан дор, бөөлжих, гүйлгэх үед полиглюкин гэх мэт өндөр молекулт уусмалыг хүүхдийн кг жинд тааруулан судсаар, авахаас гадна шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.

Үрчгэр мөөг

Шинж тэмдэг: Цус хордуулах үйлчилгээтэй цусны улаан бөөмийг задлан гемолиз үүсгэнэ. Огих, бөөлжих, гүйлгэх, цусаар шээх, элэг,  бөөрний дутагдал, цус задрах шинж илэрнэ.

Авах арга хэмжээ: Шингэн юүлэх, шээс хөөх, 4%- гидрокарбонат натрийг судсаар хийх, элэг бөөрний дутагдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бусад шинж тэмдэг эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд