No menu items!
HomeОнцлохА.Амбасэлмаа: 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

А.Амбасэлмаа: 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

-

ЭМЯ-аас Covid-19-ийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-д нийтдээ 611 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, мөн 27-нд Франкфуртийн онгоцоор онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ байна. Мөн ажиглан тусгаарлах байранд ажиллаж байгаа 35 эмч, ажилтан, эдгэрээд сувилалын ажиглалтад байгаа 7 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 хүний шинжилгээ зэрэгт коронавирус илрээгүй. Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 230, эмчлэгдэж буй 63 хүн байна. Эмчлэгдэж буй 59 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 1 хүний биеийн байдал хүнд гэсэн үнэлгээтэй байна” гэв.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд