No menu items!
HomeХэн юу хэлэвД.Нямхүү: ХӨСҮТ-д эмчилгээнд 61 хүн байна

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчилгээнд 61 хүн байна

-

Шинэ коронавирусээр халдварлаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа иргэдээс тав нь эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Эдгэрсэн хүмүүсийн хамгийн ахмад нь 63 настай бөгөөд 35 хоног эмчлүүлсэн бол гурав нь монгол, хоёр нь орос иргэн байна. Өнөөдрийн байдлаар, манай улсад шинэ коронавирусээр өвчилсөн нь батлагдсан 291 тохиолдол бүртгэгдсэний 230 нь ийнхүү эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчилгээнд 61 хүн байгаагийн 58-ынх нь биеийн байдал хөнгөн гурав нь хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 85 хүн ажиглалт тандалтад байгаа бөгөөд дараагийн тусгай нислэгээр ирэх хүмүүсийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэв.

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй аж. Үүнийг задлавал, 260 нь энэ сарын 30-нд Сөүлээс ирсэн хүмүүс юм. Мөн ХӨСҮТ-д тусгаарласан 4, ажиглах байранд байсан 6, Дархан-Уул аймагт тусгаарласан 1 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос гадна ГССҮТ болон Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс долоон иргэнийг санамсаргүй байдлаар сонгон авч тандалт судалгаа хийхэд мөн коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Дэлхий даяар шинэ коронавирусээр 17 сая 404 мянган хүн өвчилж 677 мянган хүн амиа алдсан бол 10 сая гаруй хүн эдгэрчээ. Өчигдөр 300 мянга шахам шинэ тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш 24 цагийн дотор хамгийн их халдвар бүртгэгдсэн тохиолдол боллоо. АНУ-д 68 мянга, Бразилд 58 мянган хүн халдвар авсан нь хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. ОХУ-д 5480 хүн өвчилж 161 хүн амиа алдсан бол БНХАУ-д 168 шинэ тохиолдол нэмэгдсэний 6 нь гаднаас зөөвөрлөгджээ. Мөн БНСУ-д 31 тохиолдол илэрсний 23 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол аж.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд