LOADING

Type to search

Нийгэм Үйл явдал

Л.Мөнхтүшиг: Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдээгүй

Share

ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Чехээс ирсэн оюутан эмэгтэйн талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр” Юун түрүүнд Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэх чиг үүрэг нь ГХЯ-ны хариуцсан чиг үүрэгт хамаардаггүй. Тэгэхээр ГХЯ тухайн иргэнийг оруулах эсэхийг шийдэхгүй гэдгийг хэлье. 

Чехээс ирсэн оюутны талаар мэдээлэл авсан даруйдаа үнэхээр тэр улсаас ирсэн эсэхийг тодруулах шаардлага үүссэн. ОХУ өөрийн хилээр нэвтрэх эрхтэй гурван улсыг зарласан. Үүнд Чех улс байхгүй. 

Гуравдугаар сарын 28-наас Монгол ОХУ-ын бүх боомтод иргэд нэвтрэхийг зогсоосон шийдвэр хүчинтэй байгаа юм. Зөвхөн зохион байгуулалттайгаар хил нээх өдрөө зохицож байж хил нээдэг. Чехээс ирсэн охины хувьд ГХЯ болон Элчин сайдын яаманд урьдчилж мэдэгдээгүй. Гэнэт хил дээр ирсэн учраас хил хаалттай, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан болохоор удсан. Гэхдээ Гадаад харилцааны яам нь хил нээдэг байгууллага биш. Одоогоор энэ охин яг яаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрэв хил зөрчвөл ОХУ-ын хуулиар 2 жилээр хорих ял байдаг гэдгийг ОХУ-аас анхааруулсан.

ОХУ-аар дамжин Монголд ирж болж байна гэдэг буруу мэдээллийг иргэд түгээж байна. Үүний улмаас зарим иргэд Европт замдаа явж байна. Энэ мэдээллийг авсан даруйдаа бид сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн. ОХУ-аар дамжин Монголд ирэх боломж хаалттай. Иргэд ОХУ-ын хил дээр очоод буцах эрсдэлтэй тул сэрэмжлүүлж байна” гэв.

error: Content is protected !!