LOADING

Type to search

Хүмүүс

Хүүхдүүдийг байртай болгосон “Ангууч” гэж хэн бэ?

Share

Zorky’s MMA клубийн холимог  тулааны шилдэг тамирчин, “Mongolian Ninja Warrior” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр өөрийн төрсөн өдрөөр хандивын шоу арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний нийт хандивыг 9 дүү, өөрийн 8 сартай охиныг ганцаараа өсгөж буй 21 настай С.Ариунболор охиныг орон сууцанд оруулах сайн үйлсэд зарцуулж, нийгэмд сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд олон хүмүүсийг уриалсаар байна.

Тус сайн үйлсийн аянд зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд хүүхдүүдийг байртай болгох аянд зориулж хандив цуглуулж өгчээ.  

Ингээд түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

“Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг бөгөөд санхүүч мэргэжилтэй. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ талаар “намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл  ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг. Тийм болохоор би одоогийн залууст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөх юм сан гэж хүсдэг. Тэр хүмүүс 24 цаг инстаграмын “Live”-аар, “Story”-оор надтай хамт байна. Энэ юу хийж байна, юу үзэж байна гэхчлэн сонирхож, мэдээлэл авч байдаг. Тийм болохоор сошиалд хуваалцаж байгаа мэдээллээрээ хүмүүст урам зориг өгч, сэдэл төрүүлэхийг хүсдэг” хэмээжээ.

Зан характертай сайн тохирдог учраас авхаалж самбаа зориг шаардсан хурдтай тэсрэлттэй спортод дуртай.

24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж, “ид шидийн орон”-д спортынхоо амжилтаар $3,000 хандивлаж байжээ.

Японд дэлхийн аваргуудтай нэг багт тэмцээнд оролцох урилгаа Японы TBS ТВ-ээс авсан

Дэлхий хамгийн том холбоо болох UFC-д Монголын нэрийг гаргасан тамирчин болох, Азийг төлөөлж дэлхий нийтэд шилдэг тулаанч болохыг зорьдог.

Түүнийг шүтэн биширдэг охид “Ангууч ах хамгийн лаг” нь гэсэн нэртэй пэйж хуудас хүртэл нээсэн.

Түүний instagram-ын дагагчдын 100 мянга нь 16-30 насныхан байдаг.

2016 онд “Сайн уу амьдрал минь 2” кинонд тоглож мөн 2019 онд “Анагаахын алдартнууд” 10 ангит кинонд тоглосон.

Тамирчингаас гадна загвар өмсөгч гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцсон бөгөөд тэмцээний шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарахаас гадна ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон байна.

Б.Баттөр “Twelwe” хэмээх өөрийн хувцасны дэлгүүрээ нээсэн бөгөөд нийтдээ 12 төрлийн брэнд хамгийн гол нь загварлаг хувцас сонголтыг тэр амлажээ.

Холимог тулааны “MFC” холбооноос 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр энэ жилийн анхны олон улсын тэмцээнд Японы тамирчин Такаяши Ямашитатай /77 кг-д/ хүч сорин тулалдсан юм.

error: Content is protected !!