No menu items!
HomeГэрийн тохижилтГэртээ хөшиг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

Гэртээ хөшиг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

-

Хөшиг гэдэг зүйл нарнаас халхлах хэрэгсэл байхаа болиод үджээ. Тавилга, гоёл чимэглэлийн адилаар интерьерт чухал байр суурь эзлэх хөшгийг хэрхэн зохицуулж сонгохоос таны гэрийн уур амьсгал бүрэн хамаарна. Тиймээс гэртээ хөшиг сонгохдоо дараах зүйлсийг анхаарч байгаарай.

Гэрийн тавилганы өнгө дагуу хөшиг сонгох

Хурц тод өнгөнд дургүй хүмүүст энэ төрлийн хөшигний сонголт нь хамгийн тохиромжтой. Учир нь та хана, шал болон тавилгыхаа өнгөтэй нийцүүлэн хөшигөө сонгосноор орон зайг илүү эмх цэгцтэй харагдуулна. Мөн тавилгатайгаа өнгө дагуу хөшиг сонгох нь минимал орчинг бүрдүүлнэ.

Хөшигний харагдах байдлыг бодож үзэх

Хэрвээ цонхондоо хөнгөн торго эсвэл хүнд биш даавуун хөшиг өлгөх гэж байгаа бол элдэв чимэглэл шаардлагагүй байдаг. Мөн хөшигний өнгийг ялгаруулах байдлаар гэрээ чимэглэж болох юм. Дээр хэлсэнчлэн хөшиг нь нар хаахаас гадна интерьерт чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Унтлагын өрөөний хөшиг

Унтлагын өрөөний хөшгийг сонгохдоо синтетик буюу нийлмэл материалтайг сонгоорой. Түүнээс гадна тюль, даавуун гэсэн давхар хөшигтэй байх нь тааламжтай нөхцөл бүрдүүлнэ болохийг дизайнерууд онцолдог. Тюль нь нарны гэрлийг өрөөнд нэвтрүүлснээр байгалийн гэрлийг ашиглах нөхцөл бүрдүүлдэг бол харин нийлмэл материалаар хийсэн бараан өнгийн хөшиг гэрлийг нэвтрүүлдэггүй ажээ.

Зочны өрөө

Хэрвээ та илүү хээнцэр, гоёмсог зүйлсэд дуртай бол торгомсог хөшгийг сонгоорой. Торгомсог хөшиг нь зочны өрөөнд илүү тохиромжтой бөгөөд өдрийн цагаар хөшигний бөгж ашиглан тогтоох нь өрөөг илүү тансаг харагдуулна. Хэрвээ та зузаан материалтай хөшиг сонгохоор зэхэж байгаа бол нимгэн, нарны туяа чөлөөтэй нэвтэрдэг байхаар бодолцон тюль – ээ сонгоорой. Хэрвээ энэ хэв маяг танд таалагдахгүй байгаа бол юуны түрүүн өрөөндөө сэтгэл татам, зөөлөн, дулаан уур амьсгалыг төрүүлэхийн тулд хананы өнгөтэй уусч байхаар тооцон хөшгөө сонгоорой.

Гал тогооны өрөө

Гал тогооны өрөөнд хөшиг худалдаж авахаасаа өмнө та өрөөний хэв маягийг тодорхойлох хэрэгтэй. Түүнтэй уялдуулан зохих сонголтыг сонго. Доторх хэв маягаас гадна өрөөнүүдийн ердийн гэрэлтүүлэг, байршил гэх мэт нь таны сонголтонд нөлөөлж болно. “Кафе” маягийн хөшиг нь гал тогооны өрөөнд тохиромжтой байдаг. Ийм хөшиг нь тодорхой тусгаарлалт бий болгох боловч байгалийн гэрэл тусахад саад болдоггүй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд