No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Ишдорж: Нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчин эрс ихэслээ

Ц.Ишдорж: Нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчин эрс ихэслээ

-

Сүүлийн үед нойр булчирхайн цочмог, үхжилт үрэвслээр өвчлөх хүмүүсийн тоо ихсэж байгаатай холбоотойгоор УНТЭ-ээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, профессор Ц.Ишдоржоос дараах зүйлсийг тодрууллаа.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ?

-Нойр булчирхайн цочмог, үхжилт үрэвсэл гэдэг бол зөвхөн хоол ундтай холбоотойгоор үүсдэг болох нь тогтоогдсон. Уг өвчин нь манай анагаах ухаанд хүнд өвчинд тооцогддог. Нойр булчирхай нь өөрөө үрэвсээд, эргэн тойрны эд эрхтнийг бүгдийг нь уусгах, хайлуулх, үхжүүлэх процесс явагддаг учраас эмчилгээнд их хугацаа, зардал, хүч хөдөлмөр их зарцуулдаг. Нэг удаагийн бус олон удаагийн мэс засал хийж байж нийт өвчилсөн хүмүүсийн 20 орчим хувийнх нь амийг аварч чаддаг. Үнээс л уг өвчний хүнд, уршигтай, хэцүү гэдэг нь харагдаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд өвчлөл улам залуужиж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Одоогийн байдлаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасагт 20-80 орчим насны 15 хүн нойр булчирхайн цочмог үрэвсэл гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Нойр булчирхайн үхжилт, үрэвсэл хэд хэдэн янзаар явагдана. Эмгэг голомт хаана байгаагаас шалтгаалаад ангилж үзнэ. Бусад эд эрхтэнд халдварлагдаагүй байгаа тохиолдолд дотрын эмч нар удаан хугацаагаар эмчилнэ. Халдварлагдсан тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

Уг өвчнийг үүсгэж байгаа үндсэн шалтгааны 95 ба түүнээс дээш хувь нь архи хэтрүүлэн хэрэглэх, үүнтэй уялдуулаад өөх тостой хоол, хорхог, шарсан мах, шарсан кимчи, шорлог хэтрүүлэн хэрэглэснээс үүсдэг нь ШУ-аар нотлогдсон.

-Уг өвчний шинж тэмдэг?

-Нэгэнт нойр булчирхайн үхжилт үрэвслээр өвчилсөн бол хэвлийгээр маш хүчтэй өвдөх, гэдэс дүүрэх, хоол ундандаа дургүй болох, өвдөлт нь намдахгүй байх, ойролцоогоор 30-60 хоног хэвлийгээр өвдөх, халуурах шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ өвчин нь нойр булчирхайн аль хэсэгт байрлаж байгаагаас шалтгаалаад өөр өөр байдалтайгаар илэрнэ. Мөн эмгэг голомт нойр булчирхайн толгой хэсгийг үхжүүлсэн байна уу, их биеийг эсвэл сүүл хэсгийг үхжүүлсэн байна уу гэдгээс шалтгаалаад янз бүрийн эмнэлзүйн илрэл шинж тэмдэгтэй байдаг. Тухайлбал, уг өвчин эхлэхдээ бөөрний дутагдал үүсгээд дараа нь хэвлийн дотоод даралт ихэсгэх хам шинж гэдэг эмгэгээр илрэх юм бол ноцтой хүндрэл үүснэ.

-Нойр булчирхайн цочмог үрэвслийг хэрхэн оношлох вэ?

– Юун түрүүнд нойр булчирхай нь бидний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Нойр булчирхайнаас шүүс ялгардаг бөгөөд нойр булчирхайн шүүс нь ходоодны шүүс, цөс, 12 хуруу гэдэсний шүүс, нарийн гэдэсний шүүстэй нийлэхээрээ бидний идсэн махыг шингэн төлөвт ортол хайлуулдаг. Бидний  зажилж идсэн маш шингэн төлөвт шилжинэ. Тэгэхээр нойр булчирхайн уг үхжилт үрэвслийн үед нойр булчирхайгаас ялгарч байгаа шүүс нь нойр булчирхайг өөрийг нь хайлуулах, эргэн тойронд байгаа сэмж, зэргэлдээх бүх эрхтэн болон түүний судаснуудыг хайлуулдаг. Тэрхүү ялгарч буй шүүсийг эмнэлгийн ШУ-нд амилаза гэх элементийн тусламжтайгаар цусны шинжилгээгээр тодорхойлдог. Цусан дахь амилаза нойр булчирхайн үрэвслийн үед хэвийн үеэс 10, 20, зарим тохиолдолд 30-100 дахин өсч илэрдэг. Үүнээс гадна хэт авиан, компьютерийн болон бусад дүрс оношилгооны шинжилгээгээр хэвлийн хөндийд нойр булчирхайн шүүс сул байгаа эсэхийг тодорхойлдог. Мөн хайлуулсан эрхтнүүдийн эмгэг өөрчлөлт нь илэрнэ. Тэгэхээр оношлоход харьцангуй хялбар.

– Энэ жилийн хувьд уг өвчлөл ихсэж байна гэж та хэллээ. Хэдэн хувиар өссөн бол. Энэ талаарх судалгааг танилцуулахгүй юу?

– Сүүлийн үед нойр булчирхайн цочмог, үхжилт үрэвсэл гэх эмгэг илт ихсэж байна. Энэ өвчнөөр өвчлөх явдал энэ жилийн наадмын дараа эрс ихэслээ. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүс манай УНТЭ, түүний дотор ерөнхий мэс заслын тасаг, элэг цөсний тасагт нэлээд олон тоогоор эмчлэгдэж байна. Статистик судлагаанаас харахад уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь нас бардаг гэсэн тооцоо бий.

Нойр булчирхайн үхжилт, үрэвсэлт өвчин гэдэг бол байнга тохиолдож байдаг. Гэхдээ өмнөх жилүүдийнх бол тохиолдлын шинжтэй байсан. Сард нэг эсвэл хоёр гэх мэт. Ийм байдлаар тохиолддог байсан бол энэ жилийн баяр наадмын дараа нэг дор 15 ба түүнээс дээш хүн өвчлөн манай эмнэлэгт хандаж байгаа нь харамсалтай байна.

– Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Архиа багасгах, архитайгаа цуг хайрсан, шарсан, хуурсан хоол хүнс, хорхог шорлог идэхгүй байх. Мөн даарахгүй байх. Их энгийн. Урьдчилан сэргийлэх 100 хувь боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд