No menu items!
HomeХоол, шим тэжээлШөрмөс татах нь КАЛИ дутагдсанаас болдог

Шөрмөс татах нь КАЛИ дутагдсанаас болдог

-

Кали таны биед ямар үүрэг гүйцэтгэдэг талаар та мэдэх үү. Цусны улаан бөөм дахь калийн ионы тохиромжтой хэмжээ нь гемоглобины уургийн хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий зөөвөрлөх үйл ажиллагааг дэмждэг.

Үүнээс гадна дараах чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд

  •  Хүчил шүлтийн тэнцвэр рН-гтогтмол хэмжээнд байлгах
  •  Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах
  •  Эсийн мэмбраны потенциалын ялгавар үүсгэхэд оролцох
  •  Эсийн бүрхүүлийг хэвийн байлгах
  •  Эд эсэд осмос даралтыг хэвийн байлгах
  •  Уургийн нийлэгжилтэнд оролцох
  •  Ферментийн кофактор болж эсийн дотоод солилцооны үед зарим фермэнтүүдийг идэвхижүүлэх
  •  Төв мэдрэлийн системд, сэрэл дамжихад оролцох
  •  Энергийн солилцоо
  •  АТФ, креатифосфат, ацетилхолинийя нийлэгжилтэнд оролцдог
  •  Уураг нийлэгжихэд /2гр уурагт 1ммоль кали хэрэгтэй/ оролцдог
  •  Гликоген нийлэгжих /1гр гликогенд 0,3 ммоль кали зарцуулагдна/
  •  Глюкоз фосфоржих
  •  Биеэс хорт бодисыг зайлуулах
  •  Хавдраас хамгаалахад онц чухал

Иймд кали нь юугаарч орлуулашгүй чухал макроэлемент юм.

КАЛИ БИЕД ДУТАГДВАЛ ЯАХ ВЭ?

  • Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх  зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаар.
  • Биед кали дутагдвал зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсгэх эхлэлийг тавьдаг.
  • Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн  зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг.
  • Кали дутагдалтай холбоотойгоор артерийн даралтын өөрчлөлт гарахаас гадна  янз бүрийн шархлаа өвчнийг үүсгэх аюултай. Тухайлбал ходоод, 12 хуруу гэдэс, умайн хүзүүний шархлаа үүсч болно. Түүнчлэн жирэмслэлт хугацаанаас өмнө таслагдах, арьс хуурайших, сулрах,  гэмтсэн арьсны нөхөн төлжилт удааширах шинжүүд ажиглагддаг.

КАЛИГ ХЭРХЭН НӨХӨХ ВЭ?

Ер нь бол  хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг.

Дээр бичсэнчлэн биеийн хүчний хэт ачаалал авсан тохиолдолд шөрмөс татах зэрэг шинж илэрвэл кали дутагдсаны шинж. Иймд та хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно. Учир нь үзэм калийгаар маш баялаг жимснүүдийн нэг.

Хэрэв та зүрхний болон бусадэрхтний эмгэгтэй бол эмч өвчний нөхцөл байдлаас шалтгаалан калийн агууламжтай эмийн бодисыг эмчилгээнд хэрэглэдэг.

Калигаар баялаг хоол хүнс

Кали нь хүний биеийн шингэний тэнцвэрийг хадгалдаг чухал элемэнт юм байна. Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 3200 мг, харин эмэгтэй хүн дунджаар 2400 мг кали хэрэглэх хэрэгтэй гэнэ. Калиг их хэмжээгээр алдсан үед кали нөхөх тусгай эм хэрэглэдэг аж.

Кали нь сүү цагаан идээ, мах, хүнсний ногоонд ихээр агуулагддаг байна.

Үзэм

Цагаан шош: 180гр – 1004мг

Бууцай: 180гр – 839мг

Жигнэсэн төмс: 173гр – 923мг

Хатаасан чангаанз: 65гр – 755мг

Жигнэсэн хулуу: 205гр – 899мг

Тараг: 245гр – 625мг

Яргай загас: 85гр – 534мг

Цагаан мөөг: 108гр – 428мг

Банана: 225гр – 806мг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд