LOADING

Type to search

Монгол брэнд Онцлох Хөтөч

Таныг дэгжин, хээнцэр харагдуулах хувцас үйлдвэрлэгч 10 Монгол брэнд

Share

Сүүлийн үед загварын дээл, хослол, түүний хийц, гоёл, шинэлэг дүр төрх нь  залуучуудын имижийг бүрдүүлэх болжээ. Дан ганц үндэсний хэв маягийг шингээсэн хувцас үйлдвэрлэхээс гадна орчин үеийн имижд тохирсон чөлөөт стилийн бүтээгдэхүүнийг ч монголдоо үйлдвэрлэсээр байна. Тиймээс таныг дэгжин, хээнцэр харагдуулах үндэсний 10 брэндийг танилцуулж байна.

  • “Iveel” бренд

“Ивээл” бренд нь 2017 онд байгуулагдаж, одоогоор 100 хүнийг ажлын байраар хангадаг байна. Төрөл бүрийн дээл, хантааз, цамц, даашинз, гадуур хувцас үйлдвэрлэдэн. Мөн зөвхөн захиалгаар урладаг онцгой бүтээлүүдтэй. Бүтээгдэхүүний үнэ дундажаар 75,000₮ – 350,000₮ хооронд байдаг.

  • Urban jeans

Денимон ХХК нь 2009 оны 5 дугаар сард байгууллагдсан бөгөөд Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс Деним Монгол хэмээх нэрний хоршил болох “ДЕНИМОН” нэртэй компанийг гуравхан хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлснээр Монгол улсад жийнсэн хувцасны үйлдвэрлэл бий болгох эхлэл тавигджээ. “Урбан жийнс” компани монголын үндэсний уламжлалт хувцас дээл, монгол цамц болон орчин үеийн дизайн, өвөрмөц шийдэл бүхий үндэсний загвартай тансаг жийнсэн хувцаснуудыг үйлдвэрлэн зах зээлд гаргадаг.

  • Борголжин

Posted by Борголжин on Tuesday, January 21, 2020

Тус брэндийн хамгийн анхны хатантай чөлөөт цамц залуу охидыг нэг хэсэг байлдан дагуулсан гэж хэлж болно. “Борголжин” бренд  энгийн болон гоёлын дээл, чөлөөт цамц, пиджак, пальто, бомбер, футболк, хантааз бусад жижиг чимэглэл үйлдвэрлэдэг.

  • Michel@Аmazonka    

Michel&Amazonka нь 2013 онд үүсгэн байгуулагджээ. Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг. Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-ын шилдэг дизайнер шагналыг гардан авсан байна.

  • O Couture
https://www.facebook.com/386912898143818/videos/728007874652204

Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр 2015 онд шалгаран, өөрийн нэрийн “O couture” бренд гаргаж, амжилттай яваа авьяаслаг бүсгүй Д.Отгонжаргал билээ. Тус бренд жил бүр загварын шоугаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

  • Haute Couture гоёлын даашинз /Шинэ жилийн даашинзууд/
  • Үндэсний загвар бүхий өдөр тутмын гар ажиллагаатай өвлийн загварын цуглуулга /Цагаан сард зориулсан загварууд/
  • Spring Summer Collection /Өдөр тутмын үндэсний хэв шинж бүхий загвар/
  • Үндэсний загвар бүхий өдөр тутмын гар ажиллагаатай зуны загварын цуглуулга /Наадамд зориулсан загварууд/
  • Fall Winter Collection /Өдөр тутмын үндэсний хэв шинж бүхий загвар/
  • Хурмийн даашинзны загварын цуглуулга
  • Хувь захиалга /Жилийн 4 улирал/
  • Экспортийн бүтээгдэхүүнүүд
  • We бренд

Залуу бүсгүйчүүдэд чиглэсэн бүтээгдэхүүн түлхүү гаргадаг “We” брэнд бүтээгдэхүүний материал сонголтдоо илүү анхаардаг байна. “We” брэнд  нь дээл, чөлөөт цамц, гадуур хувцас, пиджак, пальто, даашинз үйлдвэрлэдэг. Ихэнх бүсгүйчүүдэд таалагддаг бренд билээ. Бүтээгдэхүүний нэгжийн үнэ дунджаар 58,000₮ – 400,000 байдаг аж.

  • Хайрын хурим

Тус бренд нь хуримын хувцасны чиглэлээр үйл ажиллагаагаа анх эхлүүлж байсан. Хайрын Хурим салон өдөр тутмын хувцасны салбарт тэлэлт хийж, бэлэн хувцасны ХХ охин брэндээ албан ёсоор гаргасан байна. ХХ брэндийн “STAY HOME” малгайтай цамц, өмдний шинэ цуглуулга 4 өнгөөр гарчээ.

  • Deer бренд

Тус бренд нь “Сasual” буюу өдөр тутмын хувцасны үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Тийм учраас дэлхийд ямар хувцас трэнд болж байна гэдгийг байнга судалж, загваруудаа гаргадаг байна. Гутлаас бусад бүх төрлийн хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, аксессуар үйлдвэрлэдэг. Загвараа байнга шинэчилдэг “fast fashion” чиглэлийн брэнд учир нэг хувцсыг олон тоогоор үйлдвэрлэдэггүйгээр онцлог юм. Бүх бүтээгдэхүүн загвараас хамаараад 30 мянгаас 150 мянгын хооронд борлуулагддаг байна.

  • Exclusive

Тус бренд нь Монгол дээл, өдөр тутамы чөлөөт хувцас үйлдвэрлэдэг. “Exclusive” брендээс гаргаж байсан монгол энгэртэй өвлийн куртик тренд болж байсан билээ. Мөн “Exclusive” бренд Монголдоо анх удаа дэлхийн стандартын дагуу, вакум хамгаалалтын хувцсыг массаар үйлдвэрлэж эхэлсэн юм. Тус хувцас нь 100% вакум орчинг үүсгэх бөгөөд хувцсыг хийхийн тулд хоёр сар гаруй хугацааг зарцуулсан байна.

  • “Mon couture” бренд

Моn Couture” брэнд эмэгтэй хувцас үйлдвэрлэдэг. Монгол хатдын хувцасны өнгө донжыг хадгалсан тэдний бүтээлийн хээ угалз, зураг, чимэглэл бүр дахин давтагдашгүй оюуны бүтээл болдгоороо бусдаас ялгардаг. Моn Couture бренд улирал бүрээр коллекц гаргадаг. Бүтээгдэхүүний нэгжийн үнэ дунджаар 380,000₮ – 3,500,000₮ байдаг ажээ.

error: Content is protected !!