LOADING

Type to search

Онцлох Хөтөч

ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлэх рашаан, сувиллын жагсаалт

Share

Даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртлэх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлдэг байна .Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг байна. Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. 

Урин дулааны цаг ирж иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явах нь олширсон. Үүнтэй холбогдуулан бид дараах мэдээллийг уншигч танд хүргэж байна. Эрүүл мэндийн даатгалаар иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан рашаан, сувиллуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Бид та бүхэнд ЭМДЕГ-аас гаргасан рашаан сувиллын мэдээллийг хүргэж байна.

Нийслэлд байрлах рашаан, сувилал

Орон нутагт байрлах рашаан, сувилал

error: Content is protected !!